x

Дэлхийн хэмжээнд 1.7 тэрбум сурагчид хөл хорионд байна

Дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар коронавируст халдварын тархалттай холбогдуулан 192 улсад цэцэрлэг, дунд сургууль болон их сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон нь нийт суралцагчдын 91.4 хувь буюу 1 тэрбум 576 сая гаруй суралцагч танхимын сургалтад хамрагдах боломжгүй болсон байна.

Түүнчлэн, зарим улсад хичээл, сургалтын үйл ажиллагааг хэсэгчлэн хаасантай холбогдуулан 140.481.214 хүүхэд, залуучууд хөл хорионд орж, нийтдээ дэлхийн хэмжээнд 1 тэрбум 717 сая гаруй хүүхэд, залуучууд танхимын сургалтад хамрагдахгүй, хөл хорионд байна.

Их Британийн сургуулиуд 2020 оны 9 дүгээр сар хүртэл хичээллэхгүй

Их Британийн ихэнх сурагчид сургуульдаа 9 дүгээр сар хүртэл явахгүй боловч сургууль, ясли, өдөр өнжүүлэх төвүүд онцгой байдалд ажиллаж байгаа албан хаагчдын хүүхдүүд болон тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай сурагчдаа хүлээн авч, ажиллаж байгаа талаар мэдээлжээ.

Тус улсын Засгийн газраас коронавируст халдварын тархалтын үед зайлшгүй ажиллах ёстой ажлын байрны жагсаалтыг гаргаж, олон нийтэд зарласан бөгөөд тус жагсаалтад эрүүл мэнд, нийгмийн халамж, төрийн алба болон хүнсний бүтэгдээхүүний үйлдвэрлэл, борлуулалт, худалдааны салбарын ажилчид, албан хаагчид оржээ.

Эцэг, эхийн аль нэг нь дээр дурдсан зайлшгүй ажиллах ёстой ажлын байранд ажиллаж байгаа л бол хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явах эрхтэй аж.

Одоогийн байдлаар тус улсын нийт сургуулиудын 94 хувь нь сурагчдынхаа 20 орчим хувийг хүлээн авч, ажиллаж байгаа юм байна. Харин сургуульдаа явахгүй байгаа сурагчдыг цахим сургалтад үргэлжлүүлэн хамрагдаж, гэрийн даалгавраа сайн хийхийг зөвлөж байна.

Ерөнхий боловсролын сургуулиуд жилийн эцсийн анги дэвших шалгалтуудаа цуцалсан. Сурагчдын үнэлгээг тэдний идэвх, өмнө өгсөн явцын шалгалт, ангийн болон гэрийн даалгаврын гүйцэтгэлээр тогтоож, жилийн эцсийн дүнг гаргахаар болжээ.

Эх сурвалж: ЮНЕСКО

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр нээнэ 1 цаг 3 мин Улс орныхоо нэрийг олон улсад гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр наадмын нээлтэд оролцуулна 1 цаг 16 мин Мисс З.Номинзул ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийн чийрэгжүүлэх өрөөг тохижуулжээ 1 цаг 25 мин "Эдийн засгийн форум" Төрийн ордонд эхэллээ 1 цаг 41 мин Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 2 цаг 31 мин ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангажээ 18 цаг 19 мин Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо 18 цаг 29 мин “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 18 цаг 35 мин Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ 21 цаг 5 мин Буриадын их сургууль “Монгол хэл, соёлын төв”-тэй боллоо 21 цаг 11 мин Ц.Төмөрбаатар: Аавынхаа араас Ардын жүжигчин болсондоо баяртай байна 21 цаг 17 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Ажлын албанаас няцаалт гаргажээ 21 цаг 26 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 21 цаг 33 мин Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 22 цаг 12 мин Дайн дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын чармайлт 23 цаг 33 мин Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлав Өчигдөр 11 цаг 39 мин АУЗ П.Бадарчийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа Өчигдөр 11 цаг 33 мин Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог зам 22-26 км үргэлжилнэ Өчигдөр 11 цаг 26 мин Кенийн эмэгтэй хөнгөн атлетикчид дэлхийн рекордуудыг шинэчиллээ Өчигдөр 11 цаг 22 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргө... Төрийн албан хаагчдын үндэсний чуулганд бүтээмжийг онцоллоо
Top