x

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт хаагдах бөгөөд энэ хугацааг сунгахгүй.

Одоогоор Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны долдугаар сарын 2-5-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Өмнөх жилүүдэд монгол хэл, бичгийн хичээлийг шалгалтыг шалгуулагч бүр өгч, босго 400 оноогоо авсан тохиолдолд бусад хичээлийн шалгалтаа өгдөг байсныг энэ жил алгасахаар болжээ.

Дөрөвдүгээр сарын 13-ны байдлаар 28155 шалгуулагч бүртгүүлсэн байна.

ЭЕШ-ын бүртгэлтэй холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан зөвлөгөөг хүргэж байна. 

Шалгуулагч нь дараах зүйлсийг сайтар анхаарч хичээл сонголт хийгээрэй.

Үүнд:

  • Та их, дээд сургуулиудын бүртгэл, оюутан элсүүлэх журам, хуваарь сонголттой холбоотой мэдээллүүдийг Монголын их, дээд сургуулиудын консорциум / http://www.cmuc.edu.mn/ / -аас лавлах мөн эцэг эх болон багш нартайгаа сайтар зөвлөлдөх хэрэгтэй.

  • ЭЕШ-д монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүй хичээлийг сонгон шалгуулна.

  • Шалгалт өгөх хичээлээ нэмж болно. Сонгож баталгаажуулсан хичээлийг хасах болон солих боломжгүй.

  • Шалгуулагч хичээл сонголтоо хийсний дараа төлбөрийн хураамжтай танилцаж төлбөрийг төлнө.

  • ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5,800 төгрөг, батламж хуудасны хураамж 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна;

  • Онлайнаар бүртгүүлж буй шалгуулагч шалгалтын хураамжийг аль ч арилжааны банкны интернет гүйлгээний эрхтэй төлбөрийн карт ашиглан төлбөрөө шилжүүлэх боломжтой. Тухайн карт зөвхөн бүртгүүлэгчийнх байх шаардлагагүй ба эцэг эх, багш, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй ашиглах боломжтой интернет гүйлгээ хийх эрх бүхий карт байх ёстой. Монгол банкны “Төлбөрийн картын хураамж”-ийн 9.2.5-д шимтгэл хураамж 300 төгрөгөөс дээшгүй байх ба шимтгэлийг карт эзэмшигч төлнө.

САНАМЖ

ЭЕШ-ын бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлах тохиолдолд шалгалтын хураамжийг эргүүлэн олгохдоо төрийн үйлчилгээний төлбөр хүлээн авсан шимтгэлийг хасаж тооцно. Бүртгэл дууссаны дараа ямар нэгэн шалтгаанаар шалгалтад ороогүй тохиолдолд шалгалтын хураамжийг эргүүлэн олгохгүй ба бусдад шилжүүлэн тооцохгүй болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Германчууд эх орондоо Олимпын наадам зохион байгуулахыг дэмжжээ 4 цаг 5 мин Далайд гарцгүй орнуудын хөгжлийн “Авазагийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэв 4 цаг 6 мин Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” цүнх авснаа хүлээн зөвшөөрөв 4 цаг 8 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлнэ 4 цаг 9 мин Цахим сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө залилуулсан хэргийг шалгаж байна 4 цаг 13 мин Туулын хурдны замын кемпийн ажил 60 хувьтай байна 4 цаг 14 мин УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг завсарлага авлаа 6 цаг 21 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг өргөтгөх санхүүжилтийг баталгаажуулна 6 цаг 30 мин Монголбанк аравдугаар сард 2.8 тонн үнэт металл худалдан авчээ 6 цаг 32 мин Дорноговьд газрын тос дамжуулах 521 км урт хоолойг суурилуулж дуусжээ 6 цаг 33 мин Арваннэгдүгээр сарын 6-8-нд цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 6 цаг 39 мин ЗГ: 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлав 6 цаг 42 мин Бага насны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15, 16-нд болно 6 цаг 44 мин ЗГ: Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах тогтоол батлагдлаа 6 цаг 45 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний 581 гэрээг олон нийтэд ил болгож байна 6 цаг 45 мин Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэнэ 6 цаг 46 мин 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь 6 цаг 47 мин 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгийг дэд хороо гурав дахь удаагаа хийлээ 6 цаг 48 мин Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 8 цаг 18 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 8 цаг 32 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top