x

Унгар улсад тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудын АНХААРАЛД!

Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Дипломат академи, тэтгэлэгт хөтөлбөрийн асуудал хариуцсан ТНБД Оршолёо Пачай-Томашич тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан гадаадын иргэдэд зориулж мэдээлэл гаргасныг БСШУСЯ-наас бэлтгэн хүргэж байна. 

Үүнд:

Шинэ төрлийн коронавирусийн цар тахал дэлхий даяар хурдацтай тархаж буйтай холбогдуулан Унгар улсад 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн онц байдал зарлаад байна. Тархалтыг бууруулах хүрээнд нийтийн тээврийн хэрэгслээр зорчихгүй, мөн олноороо цуглахгүй байхыг зөвлөж байна. Оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр гэр орон, нутаг руугаа буцах нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлэх аюултай. Нутаг буцах нь тухайн оюутны эрх учраас аливаа хориг тавихгүй боловч тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд нутаг буцсан тохиолдолд Унгар улсад буцаж ирж, тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд энэ хичээлийн жилд үргэлжлүүлэн суралцах боломжгүй болно.

Гадаад оюутан халдвар авсан тохиолдолд Унгар Улсад мөрдөгдөж буй эрүүл мэндийн болон холбогдох бусад хууль тогтоомж, хүний эрхийг дээдлэх зарчмын дагуу гадаад улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яам болон холбогдох байгууллагад мэдээлэл өгөхөөс татгалзана. Харин тухайн иргэн өөрөө зөвшөөрвөл түүний талаарх мэдээллийг холбогдох байгууллагад өгч болох юм байна.

Халдварын тархалт, нөхцөл байдал удаан үргэлжлэхэд хүрвэл 2020 оны хичээлийн жилд төгсөх оюутнуудын асуудалд боловсролын байгууллагууд онцгой анхаарал хандуулж байгаа. Төгсөлт болон шалгалтуудыг хэрхэн зохицуулах талаар сургууль тус бүртэй ярилцсаны үндсэн дээр шийдвэр гаргах болно. Мөн тэтгэлэгт хөтөлбөрийн журмын дагуу оюутнууд тэтгэлгээ сунгуулах хүсэлтээ гаргах боломжтой ба энэ нь докторын зэрэг хамгаалах оюутнуудад хамаарахгүй болно.

Ирэх хичээлийн шинэ жилд элсэн суралцах гадаад оюутнуудын элсэлтийн шалгалт хэвийн явагдана гэдгийг их, дээд сургуулиуд мэдээлсэн. Их, дээд сургуулиудтай холбогдож, элсэлтийн шалгалтын асуудлаар мөн үргэлжлүүлэн ярилцах болно. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутнууд төлөвлөсөн хуваарийн дагуу өөрийн улсаас Унгар улсад хүрэлцэн ирэх хэдий ч одоогийн нөхцөл байдал, виз болон визтэй холбоотой бусад асуудал, Унгар улсад ирэх зэрэг гадаад болон дотоод хүчин зүйлийн улмаас тодорхой хэмжээний өөрчлөлт орж болзошгүй юм.

Нутаг буцалгүй Унгар улсад үлдэж буй оюутнуудын хувьд тэтгэлэгт хөтөлбөрийн дагуу орон байр, амьдрах зардал, эрүүл мэндийн даатгал болон эрүүл мэндийн бусад үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлэх болно.

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд Унгар улсаас гарч явах тохиолдолд өөрийн сургуульдаа мэдэгдэх шаардлагатай. Гадаадад 30 хоногоос дээш хугацаанд зорчих бол Унгар улсад буцаж ирэх хүртэлх хугацаанд оюутны байр болон бусад эрхээ эдлэхгүй. Энэ нь тэтгэлгийг цуцалж байгаа хэрэг биш. Унгарын дээд боловсролын тухай хуулийн 45 (2) дугаар зүйлд заасны дагуу тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд чөлөө авах боломжтой бөгөөд чөлөөтэй байх хугацаанд аливаа тэтгэлэг авах эрхгүй болно.

2019-2020 оны хичээлийн жилд суралцаж буй оюутнуудын хичээл, сургалтыг цахимаар явуулж байгаа ба зайны сургалт буюу цахим сургалт, хөтөлбөрийн хэрэгжилт, зохицуулалтыг тухайн их, дээд сургууль нь хариуцаж буй.

Онц байдал болон хорио цээрийн үед цөөн тооны нислэг Унгар улсаас үйлдэгдэж байгаа. Унгар улстай хил залгаа орнууд онц байдал зарлаж, хилийн хорио тогтоосонтой холбогдуулан нийтийн тээвэр (автомашин, галт тэрэг, автобус)-ийн үйлчилгээ хязгаарлагдмал байгаа төдийгүй хил залгаа орнуудад нэвтрэх боломжгүй болоод байна. Аливаа улсын Засгийн газар, ЭСЯ нь Унгар Улсад суралцаж буй оюутан, иргэдээ нутаг буцаах арга хэмжээ зохион байгуулах тохиолдолд шаардлагатай мэдээллээр хангаж, хамтран ажиллах болно.

Эх сурвалж: БСШУСЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Германчууд эх орондоо Олимпын наадам зохион байгуулахыг дэмжжээ 4 цаг 2 мин Далайд гарцгүй орнуудын хөгжлийн “Авазагийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэв 4 цаг 3 мин Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” цүнх авснаа хүлээн зөвшөөрөв 4 цаг 5 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлнэ 4 цаг 7 мин Цахим сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө залилуулсан хэргийг шалгаж байна 4 цаг 10 мин Туулын хурдны замын кемпийн ажил 60 хувьтай байна 4 цаг 11 мин УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг завсарлага авлаа 6 цаг 18 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг өргөтгөх санхүүжилтийг баталгаажуулна 6 цаг 27 мин Монголбанк аравдугаар сард 2.8 тонн үнэт металл худалдан авчээ 6 цаг 29 мин Дорноговьд газрын тос дамжуулах 521 км урт хоолойг суурилуулж дуусжээ 6 цаг 30 мин Арваннэгдүгээр сарын 6-8-нд цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 6 цаг 36 мин ЗГ: 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлав 6 цаг 39 мин Бага насны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15, 16-нд болно 6 цаг 41 мин ЗГ: Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах тогтоол батлагдлаа 6 цаг 42 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний 581 гэрээг олон нийтэд ил болгож байна 6 цаг 43 мин Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэнэ 6 цаг 43 мин 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь 6 цаг 44 мин 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгийг дэд хороо гурав дахь удаагаа хийлээ 6 цаг 45 мин Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 8 цаг 16 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 8 цаг 29 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top