x

Ё.Баатарбилэг: Элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг хойшлуулахгүй

Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, БҮТ-ийн захирал Ж.Ган-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: "Нэгдүгээр сарын 27-ноос хойш дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл 65 хоног буюу 11 долоо хоног сурагчдын хичээл тасарч байна. Энэ хугацаанд теле болон цахим хичээлийг зохион байгуулж байгаа. Энэ хугацаанд 3,020 цагийн теле хичээлийг бэлтгэн хүргэж байна. Теле хичээлтэй холбоотой давуу ба сул тал ч бий.

Өмнө нь эцэг, эхчүүд зайнаас, багш сурагчтайгаа хамтран ажилладаг байсан бол одоо эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ хамтарч, багш зайнаас ажиллаж байна. Ингэснээр эцэг, эхчүүд багш нарыг ямар нөхцөл ажилладаг талаар ойлголттой болж байгаа байх. Теле хичээлээр дамжин эцэг эх хүүхдийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байна гэж үзэж байна.

Мөн бид бүх төгсөгчдөд зориулсан, ЭЕШ-тай холбоотой мэдээллийг нэг дор багтаасан DVD, гарын авлагыг улсын хэмжээнд тараахад бэлэн болсон. 

Элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг хойшлуулахгүй.

Дөрөвдүгээр сарын 30-нд хөл хориог цуцлагдах эсэхийг хэлж мэдэхгүй байна.

Тавдугаар сард хичээл эхлэх эсэх нь энэ сарын 20-ны үеэр шийдэгдэнэ. Хориг цуцлагдаж тавдугаар сард хичээл эхэлвэл зургадугаар сарын 10-н хүртэл хэвийн орно. Хэрэв сунгагдвал арванхоёрдугаар ангийн сурагчдад зориулсан танхимын давтлага хичээл хэрхэн зохион байгуулах талаар судалж байна" гэв. 

БҮТ-ийн захирал Ж.Ган-Эрдэнэ: "ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цаг хүртэл явагдана. Энэ жилийн бүртгэлийн идэвх сул байна. ЭЕШ хойшилсон учир бүртгэл мөн хойшилно гэж буруу ойлгож байж магадгүй юм. Бүртгэлийн хугацаа хойшлохгүй. Энэ сарын 15-ныг хүртэл бүртгэл явагдана. Шалгалтын зохион байгуулалтыг бид эрт хийх үүднээс хойшлуулахгүй. Аймгийн төв дээр 8000 орчим шалгуулагч шалгалт өгөх төлөвтэй байна" гэлээ. 

Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир: "Монгол улсад ерөнхий боловсролын 820 сургууль байна. Түүнд 590 нь төгсөх 12-р ангитай байгаа, 28567 сурагч энэ жил төгсөнө. Хэрэв хорио цээр сунгагдвал тэднийг сонгон судлах хичээлээр нь тусгайлан бэлдэнэ.

Судлагдсан агуулгын хүрээнд л ЭЕШ-ын даалгаврыг боловсруулна. Тус шалгалтын оноо хоёр жилийн хугацаанд хүчинтэй байна" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна саяхан Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 3 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 10 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 20 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 22 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 1 цаг 3 мин Монголд анх удаа дэвшилтэт технологийн ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд ашиглалтад ороход бэлэн боллоо 1 цаг 5 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 2 цаг 19 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 2 цаг 21 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 2 цаг 22 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 2 цаг 23 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 2 цаг 30 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 2 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 2 цаг 32 мин Хувийн аж ахуйн нэгжүүдийн камеруудыг Нийслэлийн цагдаагийн шуурхай удирдлагын төвд холбож эхэллээ 2 цаг 34 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын цэцэрлэг улсдаа жишиг сайн туршлагаар шалгарлаа 3 цаг 47 мин АНУ, Оросын тусгай төлөөлөгчдийн уулзалт үр дүнтэй өрнөв 3 цаг 50 мин Б.Даваадалай “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо 3 цаг 51 мин Японд “хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна 3 цаг 52 мин Нийслэлийн шатар сонирхогчдын 2025 оны аваргууд тодорлоо 3 цаг 57 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top