x

Цахим VS Уламжлалт сургалт

Цахим сургалтын сул болон давуу талууд...

Сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх засгийн шийдвэр “сонголт гэхээсээ илүүтэй”, аюулгүй байдал-боловсрол хоёроо аль алийг нь харгалзаж рациональ тооцоогоор дэнсэлсэн “гаргалгаа” байлаа. Ихэнх суралцагч, сургалтын байгууллагууд энэ талаар туршлага багатай, бэлэн биш байснаас манайд багагүй хүндрэлүүд үүсэж байгаа ч, цахим сургалтад мөн цөөнгүй боломж, давуу талууд байдгийг мартаж болохгүй.

Олон улсад онлайн сургалтын хэлбэрийг сонгох суралцагчийн тоо жил ирэх тутам асар хурдацтай нэмэгдэж, сургалтын байгууллагууд энэ чиглэлийн программ хангамж, платформуудыг эрчимтэй хөгжүүлэх болжээ. 

  • 2011-2018 оны хооронд гэхэд л дэлхийн 800 гаран их, дээд сургуулиуд 10,000 гаруй төлбөргүй цахим сургалтыг интернэтэд байршуулсан байна (190 их сургуулийн 600 төлбөргүй хичээлийн жагсаалт).

  • 2020 онд, зөвхөн АНУ-д гэхэд цахим сургалтын худалдаа 37.6 тэрбум доллар байхаар тооцоолсон байна (эх сурвалж). Covid-19 вирусийн тархалтаас шалтгаалан энэ тоо өсөх ч магадлалтай.

  • Олон улсын онлайн сургалтын платформд богино хугацааны болон мастер докторын гэх мэт эрдмийн зэрэг олгох боломжтой 69 улсын 15,957 зайн сургалтын хөтөлбөр бүртгэлтэй байна (бүртгэлтэй хөтөлбөрүүд).

  • Зөвхөн АНУ-д, 2017 онд 6,651,536 оюутан дор хаяж нэг онлайн сургалтад хамрагдсан байна (үндэсний боловсролын статистикийн төвийн мэдээ).

Энэ мэтээр цахим сүлжээний асар өргөн боломжийг боловсролын салбарт үр дүнтэй ашиглаж байна. Нөгөөтэйгүүр, цахимаар сургалт явуулахад суралцагчаас хариуцлага, сурах зорилгоо ухамсарласан байдал зэрэг хувийн чадвар, сахилга бат ихээхэн шаарддаг (онлайн сургалтыг сонгож буй суралцагсдын 68% нь суралцах арга барил эзэмшсэн мэргэжилтнүүд, насны дундаж 32) нь ерөнхий боловсролын болон бакалаврын түвшний сургалт явуулахад хүндрэл үүсгэдэг талтай. Түүнчлэн цахим сургалтад: 

  • Интернэтийн хурд, технологийн дутмаг байдал;

  • Багшаас тэр даруй асуулт асууж, харилцан ярилцах боломж хязгаарлагдмал;

  • Электрон номын сан, эрдэм шинжилгээний бүтээл, видео танилцуулга гэх мэт тухайн улсын хэл дээрх цахим эх сурвалж, сургалтын материал хангалтгүй байх;

  • Багаар, хамтран ажиллах боломж хязгаарлагдмал;

  • Лаборатори, дадлага, дасгалын аргаар үзэх хичээлүүдийг цахимаар авах боломж тун бага. Хөгжим, бүжиг, биеийн тамирын хичээлүүдийг онлайнаар үзэхэд үр дүн муутай;

  • Шавилан сурах, менторшипийн харилцаа үүсэх боломж хязгаарлагдмал;

  • Амьд харилцаа үүсэхгүйгээс шалтгаалан багшийн оюутныг мэдрэх, түүнд нийцүүлэн “сургах” арга зүй хязгаарлагддаг. Тэр хэмжээгээрээ “сурах” хариуцлага, чадварыг оюутнаас шаарддаг тул хувийн хариуцлага, чадвар сул суралцагсдад тохиромжгүй; зэрэг хүндрэл, сул талууд байдаг ч багш-суралцагчийн бие даасан болон хамтын ажиллагаагаар даван туулах боломжууд үргэлж нээлттэй байдаг (манай өнөөгийн нөхцөлд, цахим сургалтыг буруу ойлгох, уламжлалт сургалтын хэмжүүрээр дэнсэлж шүүмжлэх хандлагаас үүдэн үр дүнг нь бүхэлд нь үгүйсгэх тал ажиглагдаж буй). Онлайн сургалтад дараах давуу тал, боломжууд агуулагддаг:

  • Орон зайнаас үл хамааран хаанаас ч холбогдох боломжтой;

  • Ихэнх хичээлүүдийг өөрийн боломжтой цагтаа, шөнө ч үзэж судлах боломжтой;

  • Нэг удаагийн лекцтэй харьцуулахад олон дахин давтаж үзэх боломжтой;

  • Лекцийн тэмдэглэл, үзүүлэн файлаас илүүтэй оюутанд үлдэх, судлах барьцтай материал, эх сурвалж хавьгүй их. IBM-н тогтоосноор онлайн суралцагч уламжлалт суралцагчаас тав дахин илүү их материал судалдаг аж;

  • Удаан ойлгож, удаан мартдаг (slow learners) суралцагсдад хичээлээ ойлгох илүү боломжит хугацааг олгодог бол хурдтай суралцагч нарт танхимын сургалттай харьцуулахад, ижил хугацаанд улам их мэдлэг авах боломж олгодог;

  • Гадаад хэлтэй оюутнуудад цахим хичээлийн чиглэмжээр цаашид гүнзгийрүүлэн судлах онлайн мэдээллийн нөөц их;

  • Хэрэгцээтэй олон аппликейшн, программ, платформуудыг зөв ашиглаж сурна;

  • Мэдээллийн сонголт хийх чадварыг хөгжүүлдэг. Сэдвийн хүрээн дэх өргөн хэмжээний мэдээллээс өөрт чухлыг нь сонгож, цагаа оновчтой зарцуулахад суралцана;

  • Суралцах зүйлээ суралцагч өөрөө удирдана. Ингэснээр өөрт илүү таатай, нийцтэй аргаараа суралцах боломж нэмэгдэнэ;

  • Эдийн засагт хэмнэлттэй: Танхимын сургалтад очих унааны зардал, нэмүү өртөг шингэсэн цайны газрын хоол, хувцасны элэгдэлт зэрэг цөөнгүй хэмнэлт гарах боломжтой;

  • Байгальд ээлтэй: Цахим сургалт нь уламжлалт сургалттай харьцуулахад эрчим хүчийг 90% хэмнэж, агаарт тарах Co2-г 80% бууруулдаг аж. Уламжлалт сургалтад хэрэглэгдэх цаас, сургууль хүргэх машины утаа, гадуур идэх гялгар ууттай хоол хүнс зэрэг байгальд хортой олон хүчин зүйлсээс зайлсхийдэг.

Эцэст нь дүгнэхэд, цахим сургалтын онцлог нь суралцагч сурах зорилгоо ухамсарласан, суралцах хүсэл, хувийн хариуцлагатай байхыг онцгойлон шаарддаг. Танхимын хэлбэрээр хэвийн хичээллэж эхлэхэд цахим-уламжлалт хосолсон холимог сургалтын арга зүйг оновчтой хэрэгжүүлэх замаар гэнэтийн шаардлагын улмаас үүссэн онлайн сургалтын сул тал, сөрөг үр дагаваруудыг даван туулах боломжтой.

“Хэрхэн сурах аргаа мэддэг хүн, хангалттай ихийг мэддэг гэсэн үг” Хенри Адамс.

Шихихутуг их сургуулийн багш, хуульч М.ХАТАНЗОРИГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана саяхан Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 1 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 4 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 11 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 21 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 23 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 1 цаг 4 мин Монголд анх удаа дэвшилтэт технологийн ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд ашиглалтад ороход бэлэн боллоо 1 цаг 6 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 2 цаг 20 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 2 цаг 22 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 2 цаг 23 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 2 цаг 24 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 2 цаг 31 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 2 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 2 цаг 33 мин Хувийн аж ахуйн нэгжүүдийн камеруудыг Нийслэлийн цагдаагийн шуурхай удирдлагын төвд холбож эхэллээ 2 цаг 35 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын цэцэрлэг улсдаа жишиг сайн туршлагаар шалгарлаа 3 цаг 48 мин АНУ, Оросын тусгай төлөөлөгчдийн уулзалт үр дүнтэй өрнөв 3 цаг 51 мин Б.Даваадалай “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо 3 цаг 52 мин Японд “хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна 3 цаг 53 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top