x

БСШУС-ын яаманд зөвлөмж хүргүүлэв

“Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам”-ын төслийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн.

Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д зааснаар Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлын талаар зөвлөмж гаргах, байгууллага, иргэний хүсэлтээр түүний үйл ажиллагаан дахь авлигад өртөх боломжийг багасгах талаар заавар, зөвлөгөө өгөх үүрэгтэй бөгөөд энэ хүрээнд дээрх журмын төслийг хянан үзэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд дараах асуудлаар зөвлөмж хүргүүлэв.

Үүнд:

  • Журмын төсөлд ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй, ялангуяа бусдад давуу байдал олгосон зохицуулалтыг тусгахгүй байх;
  • Гадаадад суралцаж, төгссөн иргэдийн зээлийг эргэн төлүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгохтой холбоотой зохицуулалтыг тусгаж, төсөлд тусгай бүлэг болгон оруулах;
  • “Боловсролын зээлийн сан”-тай гэрээ байгуулсан төрийн албанаас суралцагчийг зөвхөн төрийн албанд ажилласан жилийг нь тооцож зээлийг хөнгөлөх, чөлөөлөх үндэслэл, журмыг ялгамжтай байдлаар тодорхой тусгах;
  • Зээлийг эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Захиргааны ерөнхий хууль, Нийтийн сонсголын тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай зэрэг хуулийг чанд мөрдөх, тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр батлан гаргах аливаа шийдвэр, дүрмийн төсөлд хуулиас давсан хориглолт, хязгаарлалтын хэм хэмжээ тогтоохоос сэргийлэх, шийдвэрийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, саналыг нь авч тусгах зэрэг болно.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна саяхан Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 2 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 3 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 6 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 13 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 23 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 25 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 1 цаг 6 мин Монголд анх удаа дэвшилтэт технологийн ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд ашиглалтад ороход бэлэн боллоо 1 цаг 8 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 2 цаг 22 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 2 цаг 24 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 2 цаг 26 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 2 цаг 26 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 2 цаг 33 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 2 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 2 цаг 36 мин Хувийн аж ахуйн нэгжүүдийн камеруудыг Нийслэлийн цагдаагийн шуурхай удирдлагын төвд холбож эхэллээ 2 цаг 37 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын цэцэрлэг улсдаа жишиг сайн туршлагаар шалгарлаа 3 цаг 50 мин АНУ, Оросын тусгай төлөөлөгчдийн уулзалт үр дүнтэй өрнөв 3 цаг 53 мин Б.Даваадалай “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо 3 цаг 55 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top