x

"Бүх боломжуудыг ашиглаж, хүүхэд бүртээ ижил боломж олгохоор ажилласаар байна"

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хөл хорио тогтоож телевизийн сувгуудаар хичээл орж байгаа билээ. Мөн өнөөдөр хөл хорионы хугацааг сунгах эсэхийг хэлэлцэх юм. 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг төгсөх 12 дугаар ангийн сурагч бүрт Элсэлтийн ерөнхий шалгалтын зөвлөмж болон тест хичээлийн даалгаварыг CD-гээр хүргүүлэх болсон талаар мэдэгдсэн. 

Энэ нь нийгмийн сүлжээнд ихээхэн асуудал дэгдээгээд буй. Энэ талаар сайд Ё.Баатарбилэг дараах байр суурийг илэрхийлсэн байна.  

Тэрээр "Арванхоёрдугаар ангийн хүүхдүүд энэ жил хамгийн хүндрэлтэй нөхцөлд ЭЕШ-д бэлдэж орох болж байна. Хөдөө малчдын маань хүүхдүүд гэртээ харьсан байна. Алслагдсан бүс нутгуудад, интернетгүй орчинд олон мянган хүүхдүүд сурч амьдарч байгаа. Малчид маань гэртээ СиДи, ДВД тоглуулагчтай байх нь элбэг. Сумын төвд интернет хурд, интернэт төлбөр гээд олон бэрхшээл байдаг. Бүх хүүхэд маань ухаалаг гар утас хэрэглэх боломж хомс. Амьдрал баян. Бид мэдээж АПП зохион бүтээж удахгүй ашиглаж эхлэхээр ажиллаж байна. Хугацаа орж байна. Цаг алдалгүй богино хугацаанд хүүхдүүддээ туслах материалыг хүргэх шаардлага үүсээд байна.

Мэдээж хот суурин газарт сайтаас, нүүр ном, пэйж хуудсаас, интернэтээс үзэх боломжуудыг нь нэмэгдүүлж байна. Байршуулж байна. Бүх боломжуудыг ашиглаж, хүүхэд бүртээ ижил боломж олгохоор ажилласаар байна.

Монгол Улсын хэмжээний асуудлыг Улаанбаатар хотын хэмжээгээр бүү сэтгээсэй гэж хүсэж байна. Зарим нэр хүндтэй нийтлэлч, олны танил хүмүүс хүртэл өрөөсгөл ойлгож байгаад харамсаж байна. Хөрөнгө мөнгөтэй, баян чинээлэг, боломж сайтай хүмүүс бол СиДи, ДВД-тэй компьютер хэрэглэхээ болиод удсан байх.

Жич: Манай улсын хэмжээнд бүх ЕБС-ийн суурин компьютерууд, багш нарын маань хэрэглэж байгаа нөүтбүкүүд СиДи уншдаг. Манай яамны бүх компьютерууд бас адил (Шинэчилж чадаагүй) хэвээр л байна. Цэцэрлэгийн багш нарт маань компьютер ч байхгүй байна. "Ковид - 19" бидэнд шинэ сорилт тулгаж байна. Уучлаарай. Гүтгэсэн, харлуулсан, улстөржүүлсэн, муучилсан болгонд тайлбарлах, залруулах, сөрөх зав зай бидэнд үнэндээ алга" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Салхи Дамбий" МУГЖ цолоор энгэрээ мялаав 17 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 41 мин Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно 1 цаг 6 мин Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байхыг анхааруулав 1 цаг 14 мин Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 1 цаг 20 мин Трампын “том бөгөөд сайхан” төсөв батлагдлаа 1 цаг 54 мин Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” 2 цаг 26 мин Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр нээнэ 5 цаг 48 мин Улс орныхоо нэрийг олон улсад гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр наадмын нээлтэд оролцуулна 6 цаг 1 мин Мисс З.Номинзул ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийн чийрэгжүүлэх өрөөг тохижуулжээ 6 цаг 10 мин "Эдийн засгийн форум" Төрийн ордонд эхэллээ 6 цаг 26 мин Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 6 цаг 58 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 7 цаг 16 мин ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангажээ 23 цаг 4 мин Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо 23 цаг 14 мин “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 23 цаг 20 мин Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ Өчигдөр 14 цаг 36 мин Буриадын их сургууль “Монгол хэл, соёлын төв”-тэй боллоо Өчигдөр 14 цаг 29 мин Ц.Төмөрбаатар: Аавынхаа араас Ардын жүжигчин болсондоо баяртай байна Өчигдөр 14 цаг 24 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Ажлын албанаас няцаалт гаргажээ Өчигдөр 14 цаг 14 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргө...
Top