x

БСШУС-ын сайд 25000 км зам туулж, 21 аймагт ажиллажээ

БСШУСЯ-ны тайлангийн хурал боллоо. Хуралд салбарын сайд Ё.Баатарбилэг “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2019 оны үйл ажиллагаа, хүрсэн үр дүн” сэдвээр тавьсан илтгэлдээ 2019 онд гурван зорилт дэвшүүлэн ажилласнаа тодотгож, хэрэгжилтийг танилцуулав.

Салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд өмнөх жилүүдээс гурав дахин их ачаалалтай ажиллаж, Засгийн газрын хуралдаанаар 90 асуудал хэлэлцүүлж, Засгийн газрын тогтоол, тэмдэглэл, Ерөнхий сайдын захирамж гаргуулсан байна. Түүнчлэн тус салбарын боловсруулж, өргөн мэдүүлсэн хоёр хууль УИХ-аар батлагдаж, гурван хууль хэлэлцүүлгийн шатанд байгаа юм.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжид шилжүүлэх”, “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтын хүрээнд салбарын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг эрчимжүүлж ажилласнаар сүүлийн 10 жилийн хамгийн их бүтээн байгуулалтыг 2019 онд хийжээ. Он эцэслэх энэ өдрүүдийг хүртэл 76 цэцэрлэг, 46 сургуулийг ашиглалтад авснаар цэцэрлэгийн ор 10 020, ЕБС-ийн суудал нэг ээлжиндээ 17 790-ээр нэмэгдэв. Түүнчлэн Чингис хаан музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр зэрэг шинэ барилгын санхүүжилт 2020 оны улсын төсөвт суусан нь соёлын салбарын хувьд түүхэн бүтээн байгуулалтын эхлэл гэдгийг онцоллоо.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 2019 онд салбарын ажлын уялдаа холбоог сайжруулж, хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд 21 аймаг, алсалсан хоёр дүүрэгт биечлэн ажиллаж, 15000 орчим багш, сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн, судлаач, соёл, спортын салбарын ажилтан албан хаагчидтайгаа уулзсан байна. Мөн Монголын багш нарын VII их хурал, Шинжлэх ухааны ажилтны улсын анхдугаар их хурлыг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж, хурлуудын мөрөөр Засгийн газрын тогтоол гарч, салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд ахиц авчирсан жил болсныг онцолж байна.

Салбарын сайд Япон, ОХУ, БНХАУ, АНУ-д ажлын айлчлал хийж, ЮНЕСКО-гийн гишүүн орнуудын Соёлын сайд нарын чуулга уулзалт, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Шинжлэх ухаан, техникийн асуудал хариуцсан сайд нарын уулзалт, Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 14 дүгээр хуралдаан зэрэгт оролцож, салбарын хамтын ажиллагаанд шинэ хуудсууд нээж ажилласан байна.

Хурлын төгсгөлд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр, БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нар 2019 онд салбартаа үр бүтээлтэй ажилласан ажилтан, албан хаагчдыг салбарын шагналаар шагнаж, ажилд нь амжилт хүслээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 1 цаг 21 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 1 цаг 24 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 1 цаг 25 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 1 цаг 26 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 1 цаг 27 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 1 цаг 29 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 1 цаг 30 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 1 цаг 33 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 1 цаг 40 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 1 цаг 50 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 1 цаг 52 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 2 цаг 33 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 2 цаг 35 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 3 цаг 49 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 3 цаг 51 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 3 цаг 52 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 3 цаг 53 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 4 цаг 0 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 4 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 4 цаг 2 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top