x

Боловсрол, шинжлэх ухаан салбарт 662.4 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрийг үр дүнтэй, шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээлэл танилцуулга хийхэд чиглэсэн нээлттэй мэдээллийн өдөрлөгийг Төрийн ордонд өнөөдөр нээлээ.

БСШУСЯ, НЗДТГ хамтран зохион байгуулж буй “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хөрөнгө оруулалт-2020” нээлттэй мэдээллийн өдөрлөгөөр салбарын хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгөхөөс гадна ЕБС, цэцэрлэг болон салбарын бусад барилга, байгууламжид тавих, норм стандартыг хангасан нэг маягийн зураг, макет, холбогдох судалгаа зэргийг танилцуулж байна. Энэ нь орон нутагт хэрэгжүүлэх барилгын зураг, төсөв хийлгэх цаг хугацаа хөрөнгө зардлыг хэмнэх боломж бүрдүүлж байгаа юм.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нээлтийн үеэр хэлэхдээ, “Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга замыг боловсруулж, тодорхой төслүүд танилцуулж байгаа нь нэг онцлог. Тухайлбал, “Хүрээ” бага сургууль, “Өргөө” цэцэрлэгийн төслийг танилцуулж байна. Нийслэлд газар чөлөөлөхтэй холбоотой сургууль цэцэрлэг баригдахгүй төсөв мөнгө нь буцаж татагддаг. Тэгвэл бага зай талбайд барих боломжтой энэ төсөл ойрын үеийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахад хамгийн боломжийн гэж үзэж байна” гэв.

2020 онд улс нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийслэлд 135 цэцэрлэг, 67 сургууль, 16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга барьж, цэцэрлэгийн тоог 22 хувиар ерөнхий боловсролын сургуулийн тоог 41 хувиар, бага сургууль цэцэрлэгийн цогцолборын тоог 47 хувиар нэмэхээр төлөвлөжээ.

Мөн боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт нийт 614 төсөл хөтөлбөрийг 662,4 тэрбум төгрөг төсөвлөсөн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд боловсролын 444, соёлын 121, спортын 38, шинжлэх ухааны 3, бусад 8 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх юм.

Нээлттэй мэдээлэл өгөх өдөрлөг энэ сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 1 цаг 13 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 1 цаг 16 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 1 цаг 17 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 1 цаг 18 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 1 цаг 19 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 1 цаг 21 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 1 цаг 22 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 1 цаг 25 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 1 цаг 32 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 1 цаг 42 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 1 цаг 44 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 2 цаг 25 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 2 цаг 27 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 3 цаг 41 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 3 цаг 43 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 3 цаг 45 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 3 цаг 45 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 3 цаг 52 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 3 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 3 цаг 55 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top