x

Ё.Баатарбилэг: 14000 иргэний боловсролын зээлийг төлүүлж, хөнгөлж, чөлөөлнө

Сургалтын зээл олгох, төлүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмын талаарх Тогтоолын төслийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өчигдөр УИХ-ын даргад өргөн барьсан. Энэ талаар Ё.Баатарбилэг сайд өнөөдөр сэтгүүлчдэд тайлбар өглөө.

1993 онд байгуулагдсан Сургалтын төрийн сан амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн, өнчин, амьдралын боломж муутай, сургалтын төлбөрөө өөрсдөө төлөх боломжгүй айл өрхүүдийн магадлан итгэмжлэгдсэн дээд сургуульд орсон хүүхдийн төлбөрийг төрөөс зээлээр олгодог журам хэрэгжээд 27 жил болж байна. Энэ хугацаанд 2004, 2008 онд хоёр удаа сангаа зээл авч сураад амжилттай төгссөн 26000 оюутан залуусын 11,1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлж, дипломыг нь буцааж олгожээ. 

Сургалтын зээлийг олгохдоо оюутнуудтай "Төгсөөд 5 жил мэргэжлээрээ ажилласан, НДШ төлсөн байх" зэрэг олон үүрэг хүлээлгэж, гэрээ байгуулдаг. Гэрээний үүргээ биелүүлээгүй бол зээлийг эргэн төлүүлэх асуудал хөндөгддөг. Харин зээлээр суралцаж төгссөн хүн нас барсан, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд зээлийг хүчингүй болгодог аж.

Ё.Баатарбилэг:   

-"Өчигдөр өргөн барьсан журам бол цогц журам. Дээд боловсролын байгууллагад суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль 2012 онд батлагдсан ч журам нь гараагүй 8 жил болсон учраас олон мянган оюутан дипломоо авч чадахгүй явж ирсэн. Үүнтэй холбоотойгоор журмаа шинэчилж, батлах ёстой байсан. Гэрээний үүргээ биелүүлсэн сурагчид дипломоо авч, төр гэрээнийхээ хэрэгжилтийг дүгнэх ёстой. Тэр хүмүүсийнхээ дипломыг хуулиараа буцааж олгох ёстой юм. Үүнийг ЖДҮ-ийн гэх мэт бусад зээлтэй андуурах хэрэггүй. 

Сүүлийн жилүүдэд, жилд 10000 гаруй оюутан сургалтын төлбөрөө зээлийн сангаас шийдээд явж байгаа. Энэ жил мөн 10000 оюутны сургалтын төлбөрийн зээл яригдана. 2008 оноос хойш 14000 иргэний диплом БЗС-нд хадгалагдаж, 16 тэрбум төгрөгийн авлага үүсээд байна. Эдгээр зээлийн гэрээг дүгнэж, хаах юм. 

Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад төрийн сангийн зээлээр сурдаг хөтөлбөр мөн явж ирсэн. Тус сангийн зээлд нийт 1800 гаруй залуус хамрагдаж, өндөр хөгжилтэй орнуудад сурч төгссөн байна. Бүгд гэрээтэй. Өнөөдрийн байдлаар 160-170 хүн зээлээ эргэн төлөөгүй, хаяг тодорхойгүй буюу гэрээний үүрэг биелүүлээгүй асуудал яригдсан. Яамнаас чиглэл өгснөөр тэдгээр оюутны батлан даагчидтай нь холбогдож, график гарган эргэн төлүүлэх процесс явж байгаа. Үлдсэн 1700 орчим хүн бүгд ажиллаад, гэрээний хугацаа нь биелээд, гэрээгээ дүгнүүлсэн гэж ойлгож болно. 

Боловсролын сангийн зээлд диплом нь хадгалагдаж байгаа 14000 иргэн дотоодын их, дээд сургуульд сурч төгссөн. Тогтоол батлагдсаны дараа төлүүлэхийг нь төлүүлээд, хөнгөлөхийг нь хөнгөлөөд, чөлөөлөхийг нь чөлөөлөөд, эргэн төлөлтөөр бүрдүүлж байгаа сангаасаа төлбөрийн боломжгүй, сурлагын чанар сайтай хүүхдүүдээ суралцах боломжоор нь хангаад явна. 

Харин журмын хувьд гадаад, дотоод аль алиных нь сургалтын зээлийг зохицуулахаар нөхцөлүүд нь шинэчлэгдсэн” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Германчууд эх орондоо Олимпын наадам зохион байгуулахыг дэмжжээ 4 цаг 2 мин Далайд гарцгүй орнуудын хөгжлийн “Авазагийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэв 4 цаг 3 мин Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” цүнх авснаа хүлээн зөвшөөрөв 4 цаг 5 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлнэ 4 цаг 7 мин Цахим сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө залилуулсан хэргийг шалгаж байна 4 цаг 10 мин Туулын хурдны замын кемпийн ажил 60 хувьтай байна 4 цаг 11 мин УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг завсарлага авлаа 6 цаг 18 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг өргөтгөх санхүүжилтийг баталгаажуулна 6 цаг 27 мин Монголбанк аравдугаар сард 2.8 тонн үнэт металл худалдан авчээ 6 цаг 29 мин Дорноговьд газрын тос дамжуулах 521 км урт хоолойг суурилуулж дуусжээ 6 цаг 30 мин Арваннэгдүгээр сарын 6-8-нд цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 6 цаг 36 мин ЗГ: 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлав 6 цаг 39 мин Бага насны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15, 16-нд болно 6 цаг 41 мин ЗГ: Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах тогтоол батлагдлаа 6 цаг 42 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний 581 гэрээг олон нийтэд ил болгож байна 6 цаг 43 мин Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэнэ 6 цаг 43 мин 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь 6 цаг 44 мин 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгийг дэд хороо гурав дахь удаагаа хийлээ 6 цаг 45 мин Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 8 цаг 16 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 8 цаг 29 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top