Шинэ төрлийн коронавирус буюу COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх төрлийн сургалтын байгууллагын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл түр зогсоох шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргасан билээ.
Үүнтэй холбоотойгоор Монгол улсад IELTS-ийн шалгалтыг албан ёсоор зохион байгуулдаг ESP төв гуравдугаар сарын 5, 7, 14, болон 21-ний шалгалтуудыг цуцалж байгаагаа мэдэгджээ.
Мөн дээрх шалгалтуудад бүртгүүлсэн хүмүүс ESP төвд хандан шалгалтын өдрөө нэмэлт төлбөргүйгээр шилжүүлэх болон төлбөрөө бүрэн буцаан авах хүсэлт гаргах боломжтой аж.
Энэ онд ESP төвөөс зохион байгуулах IELTS-ийн шалгалтын хуваарь: