x

Бүх насныханд зориулсан "СҮХБААТАР" түүхэн КОМИК нээлтээ хийлээ

  • Сүхбаатар жанжин 1922 онд болсон анхны улсын наадмын сурын харваанд түрүүлж байжээ.

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 127 жилийн ой өчигдөр /2020.02.02/ тохиосон билээ. Түүний мэндэлсэн өдрөөр "Сүхбаатар" шинэ эриний Монгол жанжины намтарчилсан комик номын нээлт болжээ.

Нийт түүхэн 10 цуврал бүтээл гарах бөгөөд өчигдөр эхний хоёр номыг уншигчдийн хүртээл боллоо. Үлдсэн 8 цуврал номыг ирэх 6 дугаар сардаа багтаан гаргах аж. Мөн хүүхэд, залууст зориулсан 10 цуврал анимейшн, радио жүжгийн бүтээлийг гаргах юм байна.

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2018 онд эхлүүлсэн уг төслийн багт комик зураач, зохиолч  Н.Эрдэнэбаяр, сэтгүүлч, зохиолч Г.Бадамсамбуу, түүхч, доктор Н.Хишигт, судлаач Б.Бат-Эрдэнэ, Н.Дэмбэрэл, Э.Тамир нар ажиллажээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “ХХ зууны түүхийг орчин үеийн арга хэлбэрээр олон нийтэд хүргэж байгаад баяртай байна. Энэ үеийн түүх коминтерны шахалтаар гажуудаж, гуйвуулагдсан байдгийг түүхч, судлаачид тогтоож байна. Энэ дундаас хамгийн олзуурхууштай зүйлсийн нэг нь Ардын хувьсгал бол үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө агуулгатай, түүхэн шинж чанараараа үндэсний ардчилсан хувьсгал байсныг түүхийн баримтаар нотолж байгаа явдал юм.

Тухайлбал, 1923 онд Нутгийн захиргааны дүрэмд “…Ван, гүн, ноёдын эрх хэмжээг хязгаарлаж, 10 гэрийн хурлаас эхлэн сум, аймаг, хошуу, улсын их хурлуудыг дэс дараалан байгуулж, аливаа хэрэг явдлыг шүүн хэлэлцэж, ололнхын саналаар шийдвэрлэж байвал зохино. …Улсын ба аймаг, хошуу, сум, баг, 10 гэрийн даргыг сонгохдоо ард олны зовлон зүдгүүрийг нэвтэрхий мэдэх, олны тусыг бодох бөгөөд цэвэр шударга, чадвар бичиг үсэгт боловсронгуй, өөр өөрийн оролцсон явдлыг магадаар бүтээн чадах хүнийг сонговол зохино” хэмээн заасан нь жинхэнэ төлөөллийг ардчиллыг нэвтрүүлсэн хэрэг юм.

Мөн Ардын намын дүрмийн эх зохиогчдын нэг Жамсрангийн Цэвээн Ардын засаг гэж бичээд (Демократия) гэж хашилтад тэмдэглэж үлдээсэн нь архивын баримтад тодхон үлджээ. Энэ мэтчилэнгээр түүхийн шинэ баримтуудаар гажуудсан түүхийг засаж залруулж, хойч үедээ үнэн зөвөөр үлдээх боломж бий болж байна. Энэ 10 цуврал түүхэн комик бүтээл Д.Сүхбаатар судлалыг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна” гээд жанжин Д.Сүхбаатарын үйл хэрэг, захисан үгсийг нь хойч үе маань үргэлж санаж явах учиртайг онцлов.  

Сэтгүүлч, зохиолч Г.Бадамсамбуу:

-Олон нийтэд зориулсан анхны түүхэн комик бүтээл болж байгаагаараа онцлогтой. Бүх насныханд зориулсан, түүхэн комикийг жинхэнэ дэг ёсоор нь хийсэн учраас ингэж хэлж байгаа юм. Нөгөөтэйгүүр Монголын 2000 жилийн түүхийг комик хэлбэрээр гаргах төслийн эхлэл болж байгаа. Энэ эхлэлийг Д.Сүхбаатар жанжинаар тавьсан. ХХ зууны түүхэнд түүнээс өөр алдар нэрээ ингэж тодоор цуурайтуулсан хүн байгаагүй. Тэр үед Богд хаан, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал тэр бүү хэл Чингис хааны нэр алдар ч Сүхбаатараас бүдэг байсан байдаг.

Өөрөөр хэлбэл, Сүхбаатарын хөшөө талбай дээр байна, мөнгөн тэмдэгт дээр түүний хөрөг байна, төрийн одон медаль хүртэл байна гээд тоочвол ХХ зууны хамгийн нэр алдартай хүн байжээ гэж хэлж болохоор байгаа юм. Хэдийгээр 30 гаруйхан насалсан ч гуравхан жилийн цогтой тэмцэл нь түүнийг алдаршуулсан. Монголын хувь заяаны төлөө өөрийгөө зориулсан үнэн бодит түүхийг хойч үеийнхэндээ үлдээхийг зорьж ажилласан.

Комик зураач, зохиолч  Н.Эрдэнэбаяр:

-Бид бүгд түүхээ сайн мэддэг гэж боддог. Гэтэл яг ярихаар мэддэггүй.  Жишээлбэл, жанжин Д.Сүхбаатар гэдэг хүнийг бүгд таньдаг мөртлөө ямар хүн байсан бэ? гээд асуухаар хувьсгал хийсэн гэдгээс цааш мэддэггүй юм байна гэдгийг судалгаа хийж байх үедээ ажигласан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд би бараг Сүхбаатар судлаач болох дөхлөө шүү дээ. Уншиж судлаад, түүхчидтэй уулзаад явж байхдаа би өөрөө ч түүхээ сайн мэддэггүй гэдгээ анзаарлаа.

Тухайлбал, Сүхбаатар жанжин 1922 онд болсон анхны улсын наадамд 20 харваж түрүүлсэн. Богд хаанаас дөрвөн удаа бэйс цол хүртэж байсан гэх мэтчилэн хүмүүсийн тэр бүр мэддэггүй олон сонирхолтой баримт байдаг. Энэ бүгдийг комиктоо оруулахыг хичээсэн. Хүүхэд, залуустаа бид түүхээ сайн хүргэх ёстой юм байна.  Гадны түүх соёлыг судлаад уншаад байдаг мөртлөө өөрийнхөө улсын түүхийг мэдэхгүй байж болохгүй. Тиймээс илүү хялбаршуулсан аргаар, зурган хэлбэрээр үнэн бодит түүхийг хүргэхийг энэ төслөөр зорьж байна.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 11 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 13 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 15 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 15 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 17 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 19 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 20 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 23 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 30 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 40 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 42 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 1 цаг 23 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 1 цаг 25 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 2 цаг 39 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 2 цаг 41 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 2 цаг 42 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 2 цаг 43 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 2 цаг 50 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 2 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 2 цаг 52 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top