x

"Боловсролын салбарт зургаан стратеги бүхий реформ хийнэ"

Манай улсад боловсрол хөгжлийн тэргүүлэх чиглэлийн нэг гэх боловч чанараараа дэлхийд сүүл мушгиж байна. Дэлхийн Эдийн Засгийн Форумаас гаргасан “Дэлхийн өрсөлдөх чадвар 2019” судалгаанд дүгнэснээр өндөр ур чадвартай мэргэжилтний олдоцоороо Монгол Улс 141 орноос 139-д, мөн тус байгуулллагын 2017 оны “Хүний хөгжлийн тайлан”-д манай улсын боловсролын чанарын үзүүлэлт 187 улсаас 101-т жагссан байна. Энэ нь Монголын боловсролын салбар бүхэлдээ хангалтгүй байгааг харуулах олон статистик, судалгааны зөвхөн нэг хэсэг юм. 

Тиймээс Монгол Улсын боловсролын салбарыг шинэчлэх “Боловсролын Реформ Хөдөлгөөн” ТББ байгуулагдсанаа өнөөдөр зарлаж, дараах мэдээллийг хийлээ.

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 2018 оны элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн амжилтыг харьцуулбал, Монголын хүүхэд, багачууд хаана амьдарч байгаагаас шалтгаалж дундаж онооны зөрүү 50 хүртэл, төрийн болон төрийн өмчит бус буюу аль сургуульд сурч байгаагаас шалтгаалж онооны зөрүү зарим хичээл дээр 182 хүртэл болсон нь Монголд БОЛОВСРОЛЫН ТЭГШ БУС БАЙДАЛ гаарсныг илтгэнэ. 

Мөн 2018 онд танилцуулсан ядуурлын үзүүлэлтүүдэд боловсрол эзэмшээгүй иргэдийн ядуурлын хамрах хүрээ хамгийн өндөр буюу 52.8 хувь байна.

Эдгээр нөхцөл шалтгааныг үндэслэн боловсролын салбарт шинэчлэл бус РЕФОРМ хийх шаардлагатай гэж үзэн “Боловсролын Реформ Хөдөлгөөн” байгууллаа. 

Тус хөдөлгөөнийг ШУТИС-ийн ТУЗ-ийн дарга, доктор, профессор  Д.Бадарч,  МУБИС-ийн ректор асан  Б.Жадамба, боловсрол судлалын магистр Г.Орхон, З.Энхмөнх, эдийн засагч Ө.Ганзориг, сэтгүүлч, редактор Ч.Болортуяа нар санаачлан эхлүүлжээ. 

Тус хөдөлгөөн цаашид дараах зургаан стратеги барьж ажиллана. Үүнд:

  1. Боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгах 
  2. Үнэт зүйлд тулгуурласан, суралцагч төвтэй, сэтгэлзүйд суурилсан боловсролыг хөгжүүлэх
  3. Дижитал суурьтай боловсрол
  4. Тооноос чанарт шилжих биш, тоо бүрийг чанар болгон хувиргах стратеги
  5. Багшийн боловсрол, хөдөлмөрийг төгөлдөржүүлэх
  6. Эцэг, эхчүүдийг бэлтгэх

“Боловсролын Реформ Хөдөлгөөн” боловсролын реформыг найман жилийн хугацаанд бүрэн хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн байна. Тиймээс цаг алдалгүй энэ реформыг эхлүүлэхийн тулд тус салбарын эрдэмтэн, судлаачидтай хамтарсан форумыг удахгүй зохион байгуулахаар төлөвлөөд байна гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Салхи Дамбий" МУГЖ цолоор энгэрээ мялаав 9 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 33 мин Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно 58 мин Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байхыг анхааруулав 1 цаг 6 мин Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 1 цаг 12 мин Трампын “том бөгөөд сайхан” төсөв батлагдлаа 1 цаг 45 мин Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” 2 цаг 17 мин Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр нээнэ 5 цаг 40 мин Улс орныхоо нэрийг олон улсад гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр наадмын нээлтэд оролцуулна 5 цаг 53 мин Мисс З.Номинзул ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийн чийрэгжүүлэх өрөөг тохижуулжээ 6 цаг 2 мин "Эдийн засгийн форум" Төрийн ордонд эхэллээ 6 цаг 18 мин Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 6 цаг 50 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 7 цаг 8 мин ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангажээ 22 цаг 55 мин Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо 23 цаг 6 мин “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 23 цаг 12 мин Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ Өчигдөр 14 цаг 36 мин Буриадын их сургууль “Монгол хэл, соёлын төв”-тэй боллоо Өчигдөр 14 цаг 29 мин Ц.Төмөрбаатар: Аавынхаа араас Ардын жүжигчин болсондоо баяртай байна Өчигдөр 14 цаг 24 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Ажлын албанаас няцаалт гаргажээ Өчигдөр 14 цаг 14 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргө...
Top