x

Сэтгэлд цас нэвсийтэл “ЭМО”-руулах "ТАГТАА"-гийн номууд ирлээ

МЕТРО МОЛЛ ХУДАЛДААНЫ ТӨВ, АЛЬФА ДЭЛГҮҮР

 

“АМЬДРАХУЙ”

Нэг ном уншсанаар нэгэн өөр амьдралаар амьдрах боломжийг олгодогт номын гайхамшиг нь оршдог гэдэг. Тэгвэл энэхүү ном таныг уйлуулж, зовоож, шаналгасан нэгэн амьдралаар утгаар нь амьдруулна гэдэгт итгэлтэй байна. Магадгүй номоо уншиж дууссаны дараа өөрийн бодит амьдралд буй асуудлууд, зовлон бэрхшээлийг “юу ч биш” гэж ойлгож ч мэдэх юм. Амьдрах, амьд явахын үнэ цэнийг ч хүссэн хүсээгүй бодох болно.

Ачлаганд зүтгэж буй үхэртэйгээ ярилцаж буй өвгөнтэй анх таарсан уншигчийн инээд аажмаар өөрчлөгдсөөр эцэст нь эхэнд буй энэ дүрслэл яаж өөр өнгөөр уншигдахыг мэдрэх тэр мэдрэмжийг өгөх Хятадын шинэ үеийн зохиолч Үй Хуагийн ертөнцөд урьж байна.

“Хүн хэмээгч нь жаргалыг дийлдэггүй хэрнээ яагаад зовлонг дааж дийлээд байдаг” юм бол гэж бодогдуулах уг номыг уншсан уншигч амьдралд улам ихээр хайртай болно гэдэгт эргэлзэхгүй нь.

Мөн уг номоос төрийн буруу бодлогын үр дагавар, тухайн цаг үеийн улс орны талаарх түүхэн мэдлэг, магадгүй “зовлонт амьдралаас чинь илүү гачлан бий шүү” гэдгийг утга зохиолоор дамжуулан ард олондоо хүргэж буй юм болов уу гэх зэрэг олон бодрол хөврөх байх хэмээн бодож байна.

Нус нулимсаа дуслуулж номын хуудсыг халтартуулж мэдэх тул бусдын биш өөрийн номтой болж аваад уншихыг мөн зөвлөж байна.  

“САЙН УУ, ГУНИГ МИНЬ”

“Цэцэг бэлэглээд яах билээ, удахгүй хатчихна шүү дээ” гэж зарим маань боддог. Гэвч үнэндээ цэцгийг биш цэцэг авч буй тэр мэдрэмжийг бэлэглэж буйг анзаардаггүйгээ ингэж боддог хэрэг. Яг түүн шиг хэн нэгэнд зориулж үл мартагдах мэдрэмж бэлэглэхийг хүсч буй хүнд “Сайн уу, гуниг минь” номыг санал болгож байна. Учир нь энэ бол арвандолоохон настай охин бичсэн гэхэд итгэмгүй, бодолд автуулж, сэтгэл догдлуулам мэдрэмжтэй ном юм.

Сул хэсэг өчүүхэн төдий ч байхгүйгээр үргэлжилсээр, тааварлашгүй эргэлт, санаанд оромгүй төгсгөл өгч, ер нь хөндөж болох сэтгэлийн утаснуудаа тэр жаахан зохиолч охиноор тоглуулчихна гэж төсөөлж ч амжилгүйгээр уран зохиолын номноос л мэдэрч болох тэр зүйлсийг мэдрэх болно.

Бороо ороход, цас будрахад сэтгэл догдлуулж орхидог тэр ойлгомжгүй зүйлсийг уншигч танд бэлэглэх болно. Зохиолын дүрүүдийг буруутгах, зөвтгөхөө ч мэдэхгүй бодлыг чинь төөрөгдүүлэх болно. Яг л номын нэр шигээ таныг гунигт автуулна. Мэдээж уг номыг уншсаны дараа дахин ийм хүчтэй мэдрэмжийг төрүүлэх номыг хайх биз.  

“CЕКСИ”  /ДУР БУЛААМ/

Уг номын нэр нь хавтсан дээрх нэр “Дур булаам”.  Номын хавтасны зураг нь монгол дээл өмссөн эрийн сүүдэрлэсэн дүртэй. Монголын ямар нэгэн роман мэт харагдах уг ном үнэндээ дэлхийн, тэр тусмаа 1990 оноос хойш бичигдсэн гадаадын зохиолчдын өгүүллэгийн анталоги түүвэр ном юм. Тухайн номноос дэлхийн уран зохиолын чиг хандлага хаана байна, ямар өгүүллэгүүдийг бидний цаг үеийн гадны зохиолчид бичиж буйг мэдэж, мэдрэх боломжтой.

Зохиол бүр үнэ цэнэтэй бөгөөд тус тусад нь задлаагүй нэгтгэсэн гэж бодох юм бол 21 номыг нэг номын үнээр авч буй гэдгээрээ уншигчдад ашигтай байх аж. Мөн номыг бүтээгчээс уг өгүүллэг бүрийн зохиолчтой холбогдон албан ёсны эрхийг нь авч, тэр бүрт цаг хугацаа зарцуулан орчуулсан, сорчлон нэгтгэсэн гэх хөдөлмөрийг тооцох юм бол уг бүтээлийг эх хэлээрээ уншина гэдэг тун ашиг завшаантай худалдан авалт гэдэг нь гарцаагүй юм.  

“Намтарчилсан болон уран зохиолын номын аль нь илүү үнэнд ойр байдаг бол” гэдэгт хариулж буй номын авторын подкастыг олоод сонсоорой. Нээрээ л бидний олонх намтарчилсан ном гэж хариулах байх. Гэтэл уран зохиолд хэн нэгнийг хэрхэн бодох бол гэж бодохын хэрэггүй тул олон олон үнэн өгүүлэгдэж байдгаараа намтарчилсан бүтээлээс ч илүү үнэн байдаг аж.

Яг л тийм үнэнийг, энгийн мэт хэрнээ секси тэр л  бүтээлүүдийг унших боломжтой байна гэдэг хичнээн гайхалтай.

Энгийн өдрийг гайхалтай өдөр болгон хувиргах  Тагтаа паблишингийн номууд ийнхүү Метромалл худалдааны төвийн гуравдугаар давхарт байрлах Альфа ном бичиг хэрэг, тоглоом бэлэг дурсгалын дэлгүүрт ирлээ.

МЕТРО МОЛЛ ХУДАЛДААНЫ ТӨВ, АЛЬФА ДЭЛГҮҮР

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (139.5.217.74)
    томоохон дэлгүүрт хувцас өлгүүрийн тасагтай болооч хөлс гоожих юм дэлгүүрийн хэм нь тохирсонч удаан байхаар халууцах
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.131.243.190)
    орон нутагт хүргэлттэй юу?
    2020 оны 01 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
"Салхи Дамбий" МУГЖ цолоор энгэрээ мялаав 7 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 31 мин Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно 56 мин Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байхыг анхааруулав 1 цаг 4 мин Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 1 цаг 10 мин Трампын “том бөгөөд сайхан” төсөв батлагдлаа 1 цаг 44 мин Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” 2 цаг 16 мин Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр нээнэ 5 цаг 38 мин Улс орныхоо нэрийг олон улсад гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр наадмын нээлтэд оролцуулна 5 цаг 51 мин Мисс З.Номинзул ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийн чийрэгжүүлэх өрөөг тохижуулжээ 6 цаг 0 мин "Эдийн засгийн форум" Төрийн ордонд эхэллээ 6 цаг 16 мин Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 6 цаг 48 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 7 цаг 6 мин ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангажээ 22 цаг 54 мин Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо 23 цаг 4 мин “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 23 цаг 10 мин Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ Өчигдөр 14 цаг 36 мин Буриадын их сургууль “Монгол хэл, соёлын төв”-тэй боллоо Өчигдөр 14 цаг 29 мин Ц.Төмөрбаатар: Аавынхаа араас Ардын жүжигчин болсондоо баяртай байна Өчигдөр 14 цаг 24 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Ажлын албанаас няцаалт гаргажээ Өчигдөр 14 цаг 14 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргө...
Top