x

Говь-Алтай аймаг 75 жилийн дараа шинэ номын сантай боллоо

Говь-Алтай аймаг 75 жилийн дараа шинэ номын сантай болжээ. Анх 1944 онд ард түмнийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эхлүүлж байсан ахмад зохиолч Д.Сүрьяагийн нэрэмжит Говь-Алтай аймгийн нийтийн номын сан 75 жилийн босгон дээрээ шинэ өргөөтэй болжээ.

Шинэ байрны нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, аймаг орон нутгийн удирдлагууд, номын сангийн хамт олон, ард иргэд уншигч хүүхэд багачууд оролцлоо.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ "Ном бол ертөнцийг харах цонх гэж бидний багад сургадаг байлаа. Шинэ номын өргөө иргэдэд нээлттэй очих дуртай газрын нэг болно гэдэгт итгэл дүүрэн байна. Аймгийн нийтийн номын сангийн хамт олон, нийт уншигч Алтай нутгийн түмэндээ шинэхэн номын сангаа нээж байгаад нь халуун баяр хүргэе" хэмээлээ.                                         

Тус номын сан нь анх нэг орон тоо, 200 номтойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бол өдгөө 16 хүний бүтэц, бүрэлдэхүүнтэй 1800 байнгын уншигч бүртгэж, 20000 ирцэд 40000 номоор үйлчилж эхэлжээ.

Сан хөмрөг бүхий үндсэн фонддоо дотоод, гадаадын зохиолчдын зохиол бүтээл, уран зохиол, шинжлэх ухаан, танин мэдэхүйн, үлгэр тууль, түүх дурсамж, эрдэм шинжилгээ, цахим сонсдог, тусгай хэрэгцээний ном, өдөр тутмын сонин сэтгүүл зэргийг ашиглаж байгаа ажээ.

Нийтийн номын сангийн барилгын ажлыг улсын төсвийн 956,3 сая төгрөгийн төсөвт өртгөөр “Рокпэйнт” ХХК гүйцэтгэж ашиглалтад оруулсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 1 цаг 25 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 1 цаг 27 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 1 цаг 29 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 1 цаг 29 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 1 цаг 31 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 1 цаг 33 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 1 цаг 34 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 1 цаг 37 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 1 цаг 44 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 1 цаг 54 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 1 цаг 56 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 2 цаг 37 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 2 цаг 39 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 3 цаг 53 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 3 цаг 55 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 3 цаг 56 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 3 цаг 57 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 4 цаг 4 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 4 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 4 цаг 6 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top