x

Li-ион батарейн сүүлийн үеийн судалгааны зарим үр дүнгээс...

Дахин цэнэглэгддэг лити-ионы батарейг бидний хэрэглэж буй ухаалаг төхөөрөмж, цахилгаан тээврийн хэрэгсэлд өргөн ашиглагдаж байна. Өнөөдөр дэлхийн зах зээлд арилжаалж буй лити-ион батарейн катодоор литийн металлын исэл, анодоор графитын материалыг хэрэглэдэг. Гэхдээ судлаачид графитын оронд литийн металл хэрэглэснээр батарейн энергийн нягт (нөгөө талаар багтаамж)-ыг огцом нэмэгдүүлэх боломжтой болохыг тогтоогоод байгаа ч өөр нэг асуудал урган гарч ирсэн нь дендрит (dendrite) юм.

Дендрит гэдэг нь батарейн электродод ашиглагдаж байгаа литийн металлын гадаргуу дээр цэнэглэх, цэнэгээ алдах гэсэн давтагдах циклийн үед үүсдэг зүү шиг шовх хэлбэртэй металлууд юм. Энэ нь уг батарейн энергийн нягтыг багасгах, гал түймэр, тэсрэх аюулд хүргэж болох электродуудын богино холболтыг үүсгэх зэрэг сөрөг нөлөөг үзүүлдэг байна.

Зураг: "Цэнэглэх, цэнэг алдах процессын үед электродын гадарга дээр үүсэж байгаа дендритүүд нь батарейн “аяндаа халах” процессын улмаас алга болж гадаргуу нэгэн жигд болох үзэгдэл"

АНУ-ын Rensselaer политехникийн институтийн Профессор Кораткар (Koratkar) ахлагчтай эрдэмтдийн баг батарейн “эсэргүүцлийн дулаан” нь дендритүүдийг арилгахад нөлөөлж байгааг лити-хүхрийн (Li-S) батарейн дээр анх ажигласан. Эсэргүүцлийн дулаан буюу Джоулийн дулаан ялгаралт нь хэлхээгээр гүйж буй цахилгаан гүйдлийн урсгалыг металл дамжуулагч эсэргүүцэж, улмаар дулаан ялгаруулдаг процесс юм. Ялгарч байгаа дулаан нь гүйдлийн квадратад шууд пропорциональ хамааралтай учир өндөр хурдаар батарейг цэнэглэх, цэнэгээ алдах процессын хурдыг ихэсгэснээр дулаан ялгаралтыг нэмэгдүүлж байсан.

Мөн энэ судалгааны үр дүнг хэрэглээнд хэрхэн нэвтрүүлэх арга замыг боловсруулсан. Ингэхдээ батарейн системийн програм хангамжийг ашиглан электрон төхөөрөмжийг ашиглаагүй үед хэд, хэдэн удаа цэнэглэх, цэнэгээ алдах процессыг өндөр хурдаар ажиллуулснаар энэхүү сөрөг нөлөөллийг арилгаад, дараа нь батарейн хэвийн үйл ажиллагааг сэргээнэ.

Профессор Кораткарын багийн гарган авсан энэхүү үр дүн нь нано хэмжээст материалын суурь ойлголт нь зөвхөн батарейн чадлыг нэмэгдүүлээд зогсохгүй, мөн ажиллах хугацааг уртасгаж, илүү аюулгүй ажиллагаатай болгох нөхцөлийг хангаж болохыг харуулсан гайхамшигтай ажил юм.

Эх сурвалж: Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 5 цаг 44 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 5 цаг 47 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 5 цаг 48 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 5 цаг 49 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 5 цаг 50 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 5 цаг 52 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 5 цаг 53 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 5 цаг 56 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 6 цаг 3 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 6 цаг 13 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 6 цаг 15 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 6 цаг 56 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 6 цаг 58 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 8 цаг 12 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 8 цаг 14 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 8 цаг 15 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 8 цаг 16 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 8 цаг 23 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 8 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 8 цаг 25 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top