x

Амьдралын хэв маягт тань өөрчлөлт хийж чадах 5 ном

Метромалл их дэлгүүрийн III давхарт байрлах Альфа ном, тоглоом, бичиг хэргийн дэлгүүрийн зүгээс арванхоёрдугаар сард санал болгох онцлох таван номыг хүргэж байна. Энэ удаагийн сонголтыг амьдралын хэв маягтаа өөрчлөлт хийх ёстой юм биш биз хэмээн бодож буй уншигчдад зориулав.

"АМЬСГАЛ АГААР БОЛОХУЙД"

Цас орсон бүүдгэрхэн өдрийг энэ номтой өнгөрөөвөл их л зүйлийн талаар бодуулах байх. Хааяа номоо тавьчихаад амьдралынхаа утга учрын талаар бодож, гөлрөн сууж байж ч мэдэх юм. Эсвэл уйлж, биднийг орхиод явчихсан хайртай нэгнийг тань сануулж хямрааж ч мэднэ.

Үхэлтэй тулгарсны дараа хүн амьдралын үнэ цэнийг ямар их ойлгодог гээч. Тэгвэл энэ ном танд амьдралын талаар бодуулах болно. Эмчийн халад өмсөөд ихэмсэг алхаж байхад сэтгэл дүүргэж байсан итгэлтэй байдал өвчтөний нөмрөг өмсөх үед хэрхэн алга болж өөрийгөө ямар сул дорой болохоо ойлгох гээд л. Хэзээ ч, хэнд ч тохиолдож болох зүйлс. Харин тэр үед номыг бичиг хэрхэн хүлээн авсан, би буюу уншигч хэрхэн хүлээж авах бол гээд эргэцүүлэх зүйлс ч бий.

36 насандаа хорт хавдраар өвчилсөн тархины мэс засалчийн бичсэн энэ ном дэлхийн 40 гаруй орны хэлээр орчуулагдан уншигчдад хүрээд байгаа аж.

Амьдралын хэв маяг, зорилго, ажил болоод гэр бүлийнхээ талаар хэзээ та хамгийн сүүлд бодсон бэ, өөрчлөх зүйлс бий юу?

"ИКИГАЙ"

“40-өөс дээш насны хүмүүст ямар ном өгөх вэ” гэх асуултад “энэ номыг уншсан болов уу” гэж хариулт өгдөг. Мэдээж 40-өөс доош насныхан олж уншвал бүр ч сайн л даа. Учир нь энэ ном амьдралын утга учрын тухай, урт наслах шалтгаанаа ойлгоход туслах ном юм.

Икигай гэдгийг хамгийн товчоор тайлбарла гэвэл, “таны өглөө бүрийн орноос босох шалтгааныг чинь икигай гэнэ” гэж болох юм. Үгийг задлавал ч тийм. “Ики” - амьдрал, “гай” – үнэ цэнэ, утга учир гэх утгатай үгс. Үүнийгээ ойлгосон хүн л урт удаан насладаг бөгөөд хийх дуртай зүйл, хийж чаддаг зүйлс, хийхийг хүсч үнэлдэг зүйлсийн огтлолцолд буй икигайг ойлгож хөгжүүлэхэд чинь хамгийн сайн зөвлөгч болж чадна.

Стрессдсэн, ямарваа нэгэн зүйлд гуньж гутарсан, хэн нэгнийг буруутгадаг, ууртай “хөгшин” болмооргүй л байгаа биз дээ. Бусдад өгдөг, утга учрыг бэлэглэдэг, сурч мэдсэнээ өгч, урам зоригийг бэлэглэгч болох нь хавь илүү биш гэж үү? Амьд явах амьдрахын ялгааг ойлгуулах энэ номыг зохиогч Хэктор Гарсиа, Францез Мираллэс нар Японы Окиново арал дээр очиж, тэндхийн хүмүүсийн нь хооллолт, дасгал хөдөлгөөн, ажлын ачаалал, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг зэргийг бүхий л талаас нь судалж, нэн сонирхолтой баримтуудыг олж нээсэнтэй ийн танилцах боломжтой аж.

"ЭНГИЙН КЭТО"

Шинэ жилээр ямар даашинз өмсөх тухай яриатай хамт хэрхэн турах, зөв галбиртай болох тухай яриа хаа саагүй өрнөдөг. Гэвч үнэндээ зөвхөн шинэ жилийн ганц үдэшлэгт сайхан харагдах тухай биш цаг үргэлж биендээ сэтгэл хангалуун байх тухай асуудал.

Жингээ хэрхэн хасах тухай бүтэлгүй олон төлөвлөгөө, яриа, туршилтын золиос болсон хүмүүс гараа өргө дөө. За одоо бүгдээрээ гараа буулгаад номоо сонирхоё. Эм ууж, тураадаг орон дээр хэвтээд турна гэж үнэндээ байхгүй. Турах хоёр л зам байдгын нэг нь дасгал хөдөлгөөн, нөгөө нь эрүүл зөв хооллолтын дэглэм. Үүнээс өөр зам байлаа гэхэд тэр нь маш эрсдэлтэй. Кето дэглэм номын автор Сьюзан нийт 54,4 кг хассан ба өөх тос ихтэй хоол идэнгээ турна гэхээр сонирхолтой сонсогдож байгаа биз? Огт өлсөхгүй, калорио тоолох шаардлагагүй. Гэвч хамгийн чухал нь нүүрс ус бараг идэхгүй гэсэн үг.

Уг номноос кето дэглэм, түүнд тохирох болон үл тохирох хүнсний бүтээгдэхүүнүүд, Кето дэглэмийн үеэр тохиолддог түгээмэл асуултуудын хариу, хийхэд төвөгтэй биш, энгийн бүтээгдэхүүнүүд ашиглан хийх кето хоолны 100 жорыг үзэж болно.

"ТООМЖИРГҮЙ АМЬДРАХ УРЛАГ"

НьюИорк таймсийн шилдэг номын жагсаалтын эхний тавд 60 долоо хоногийн турш тоомжиргүйхэн амьдарсан дараагийн ном.

Өнөөдөртөө амьдрах урлагын тухай энд бичжээ. Хүн бүр л өнөөдөртөө амьдардаг шүү дээ гэж бодож байна уу. Тэгвэл харамсалтай нь бид нэг бол өнгөрсөнд, эсвэл ирээдүйд хамаг санаа оюунтайгаа амьдардаг аж.

Хүсэл хязгааргүй. Асуудал хаа саагүй учраас бүх зүйлд хошуугаа дүрэх шаардлагагүй. Утга учиртай гэх зүйлдээ л төвлөр. Уурлах, стресстэх, атаархах зэрэг эсэх нь гарцаагүй зүйл үү, эсвэл сонголт байдгыг мэдэх үү. Хүн бүр онцгой байх ёстой гэж бидэнд сургасаар ирсэн нийгмийн шаардлага, олны танилууд одод л сайхан амьдардаг гэдэг жишиг байдаг гэж итгүүлэхийг хүссэн тэр үнэлэмж бидний заавал хүрэхийг тэмүүлэх ёстой зүйлс гэж үү гэх олон асуултад номтой хамт хариулаарай.

Мэдээж номыг уншсаны дараа тоомжиргүй байна гэдэг нь хэнэггүй байна гэсэн үг биш шүү гэдгийг ч ойлгох болно.

"ХҮСЛИЙН ЖАГСААЛТ"

Хосууд, гэр бүлүүд, хайртай хүндээ бэлэглэхэд хамгийн тохиромжтой ном бол "Хүслийн жагсаалт".

Хэзээ нэгэн өдөр сайхан амьдарна даа, байртай л болчихвол, машинаа л томруулчихвал, тийм зүйлд хүрснийхээ дараа гэх мэтээр хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллээ ирээдүй цагт тавьчихаад өдөр бүрийн асуудалдаа дарагдсаар нэг мэдэхэд аз жаргалтай байх боломжтой өдөр хоногуудыг бид үрчихсэн, нэг л зүйлээ давтаж хийсээр, шинэлэг зүйлгүй, хамтын хүсэл мөрөөдөлгүй байсаар хажууд байгаа хайртай хүнээсээ хөндийрчихсөн байдаг.

Тэгвэл энэ ном хамтын дурсамж бүтээхэд туслах хөтөч бөгөөд таны өдөр бүрийг хайртай хүнтэйгээ хамт аз жаргалтай өнгөрүүлэх санааг өгч, хамгийн нандин дурсамжуудыг бүтээлцэх боломжийг олгоно. Уг номыг зүгээр л аваад хадгалах биш, ашиглаж хэрэглэж байж л “амьд” болгоно гэдгийг битгий мартаарай.

Бодлын хүчний талаар та өмнө сонссон л байх. Үнэхээр хүсэл мөрөөдлөө биелүүлэх нь бичиж тэмдэглэхээс эхэлнэ, хэрвээ зургаар тэмдэглэвэл биелэх магадлал улам өсдөг тухай олон олон хүн баталсан байдаг. Хайртай гэдгээ илэрхийлэх, дурсамжтай утга учиртай амьдралд туслах ном гэх үү, тэмдэглэлийн дэвтэр гэх үү, сайн хэлж мэдэхгүй нь. Ямартаа ч энэ бүтээлийг хэрэглэж чадах юм бол таны амьдралд өөрчлөлт гарах нь тодорхой гэдгийг л хэлж чадах байна.

Хайртай хүнээ алдсан нэгэн уншигчийн “Би түүнтэйгээ дурсамж үлдээх ёстой байж. Түүнийхээ хамтаар аз жаргалыг мэдэрч болох байсан олон зүйлсийг алдаж. Түүний төлөө юу ч хийж өгч чадаагүй юм гэж үү” хэмээн харамссанаа сэтгэгдлээр илэрхийлснийг уншаад өөр нэг ч гэсэн хүн ийнхүү харамсаж бүү суугаасай хэмээн санал болгосон нь энэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 1 цаг 26 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 1 цаг 29 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 1 цаг 30 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 1 цаг 31 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 1 цаг 32 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 1 цаг 34 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 1 цаг 35 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 1 цаг 38 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 1 цаг 45 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 1 цаг 55 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 1 цаг 57 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 2 цаг 38 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 2 цаг 40 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 3 цаг 54 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 3 цаг 56 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 3 цаг 57 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 3 цаг 58 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 4 цаг 5 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 4 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 4 цаг 7 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top