x

Тариалангийн сургууль "Бахархлын өргөө"-тэй болно

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг баруун бүсийн аймгуудад ажиллаад ирлээ.

Тэрээр эхлээд Баян-Өлгий аймагт ажилласан юм. Салбарын сайд БСШУСЯ-ны зарим бодлогын газар, харьяа байгууллага, тус аймгийн удирдлагуудын хамт Өлгий хотын хоёрдугаар цэцэрлэг, ерөнхий боловсролын хоёр, тавдугаар сургуулиудын үйл ажиллагаа, шинээр баригдаж буй цэцэрлэгийн барилгын явцтай танилцаж, бодлого шийдвэр хамгийн алслагдмал аймагт хэрхэн хэрэгжиж байгааг биечлэн үзэв.

Энэ онд салбарын сайд үндэстний цөөнхөд чиглэсэн таван чухал шийдвэр гаргасанд, тухайлбал казах хэл заах арга зүйн сургалтыг 30 жилийн дараа зохион байгуулж, 500 багшийг хамруулсанд багш нар талархалтай байгаагаа илэрхийлжээ.

М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрт болсон салбарын сайдын уулзалтад Баян-Өлгий аймгийн 13 сумын 43 сургууль, 45 цэцэрлэгийн удирдлага, багш нар, соёл, спортын байгууллагын ажилтан, албан хаагчид оролцжээ. Сайд Ё.Баатарбилэг 2019 онд салбарын яамнаас дэвшүүлсэн гурван зорилтын хэрэгжилтээ тайлагнаж, багш мэргэжлийн нэр хүндийг өсгөх, эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй гол ажлуудаа танилцуулав.

Сум орон нутаг, сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагын удирдлагууд засвар, хөрөнгө оруулалтын асуудлыг хөндсөн бол багш, сурган хүмүүжүүлэгчид хос хэлний сургалтын арга зүйг боловсронгуй болгож, зарим мэргэжлийн багш нарыг бэлтгэх, давтан бэлтгэхэд анхаарч ажиллахыг сайдад уламжилж байлаа. Мөн хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг сайжруулах, ялангуяа сурагчдын дотуур байр, цэцэрлэгүүдийн орчин нөхцөлийг стандартад нийцүүлэх асуудлыг үг хэлсэн олон төлөөлөгч хөндөв.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсний зэрэгцээ үндэстний цөөнхийн нөхцөл байдалд судалгаатай, алсын хараатай хандаж Эх хэл дээр суурилсан хос хэлний хөтөлбөр боловсруулахыг Боловсролын хүрээлэнд үүрэг болголоо.

Сайд Ё.Баатарбилэг үргэлжлүүлэн Увс аймагт ажиллаж, Улаангом хотын "Ойрад" театрт уулзалт хийв. Уулзалтад Увс аймгийн бүх сумын сургууль, цэцэрлэг, соёлын төвийн удирдлага, аймгийн номын сан, музей, театрын ажилтан, албан хаагчид оролцжээ.

Монголын багш нарын VII их хурлыг зохион байгуулж, Сургалтын хөтөлбөрийн сайжруулалт, багшийн ном, цахим журналын журам, уралдаан тэмцээн, олимпиадыг хязгаарлах шийдвэр, "Би багш" уралдаант нэвтрүүлэг зэрэг багш мэргэжлийн нэр хүндийг өсгөж, ачааллыг бууруулах чиглэлд дорвитой ажлууд хийж байгаад багш нар салбарын сайддаа талархал илэрхийлж, цаашид анхаарах олон саналыг хэлэв.

Салбарын сайд хэлсэн үгэндээ "Ажил, үүрэгт нь байхгүй ажилд дайчлахыг хориглосон. Хичээлийн цагийн 40 минут багшийн мэдэлд байх ёстой. Сум, сургуулийн удирдлага ч саад болох ёсгүй" гэдгийг онцлов. Мөн соёл, спортын салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх чиглэлд хийж, хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулав.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Монгол бахархлын өдрөөр Увс аймгийн Тариалан суманд ажиллаж, ерөнхий боловсролын сургууль, сурагчдын дотуур байр, хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав.

Урлагийн авьяастнууд, эрдэмтэн төгсөгчдөөрөө бахархдаг Тариалангийн сургууль 80 жилийн ойгоо угтаж "Бахархлын өргөө"-тэй болох төслөө танилцуулсныг салбарын сайд дэмжихээ илэрхийллээ. Мөн шинээр баригдах цэцэрлэгт шаардлагатай эд зүйлс, тоног төхөөрөмжийг сайдын багцад багтааж шийдвэрлэнэ гэв.

Монгол соёлын өв бий биелгээгээрээ алдартай Хотон ястны өлгий Тариалан сумын дунд сургуулийн сурагчид "Чингис" дуугаар мэндчилж, бий биелгээн үзүүлбэрээр бэлэг барив.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Салхи Дамбий" МУГЖ цолоор энгэрээ мялаав 18 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 42 мин Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно 1 цаг 7 мин Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байхыг анхааруулав 1 цаг 15 мин Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 1 цаг 21 мин Трампын “том бөгөөд сайхан” төсөв батлагдлаа 1 цаг 54 мин Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” 2 цаг 27 мин Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр нээнэ 5 цаг 49 мин Улс орныхоо нэрийг олон улсад гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр наадмын нээлтэд оролцуулна 6 цаг 2 мин Мисс З.Номинзул ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийн чийрэгжүүлэх өрөөг тохижуулжээ 6 цаг 11 мин "Эдийн засгийн форум" Төрийн ордонд эхэллээ 6 цаг 27 мин Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 6 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 7 цаг 17 мин ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангажээ 23 цаг 5 мин Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо 23 цаг 15 мин “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 23 цаг 21 мин Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ Өчигдөр 14 цаг 36 мин Буриадын их сургууль “Монгол хэл, соёлын төв”-тэй боллоо Өчигдөр 14 цаг 29 мин Ц.Төмөрбаатар: Аавынхаа араас Ардын жүжигчин болсондоо баяртай байна Өчигдөр 14 цаг 24 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Ажлын албанаас няцаалт гаргажээ Өчигдөр 14 цаг 14 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргө...
Top