x

Сайд Л.Оюун-Эрдэнэ тойргийнхоо 90 оюутанд сургалтын тэтгэлэг олгов

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өөрийн сонгогдсон Хэнтий аймгийн 41-р тойргийнхоо оюутан, залуучуудыг дэмжих зорилгоор “Эргэх Холбоо” ТББ, “Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэнтэй хамтран 2016 оноос хойш жил бүр тэтгэлэгт хөтөлбөр зарладаг аж.

Тус хөтөлбөр нь сурлагын амжилт, нийгмийн идэвхи, зүтгэлээр тэргүүлж буй боловч санхүүгийн боломжгүйн улмаас суралцахад хүндрэлтэй байдаг орон нутгийн оюутнуудыг урамшуулах, тэдний сурах хүсэл тэмүүллийг дэмжих зорилготой. Мөн тэтгэлгийн эзэд зөвхөн сургалтын төлбөрийн дэмжлэг аваад зогсохгүй бүтэн жилийн турш манлайллын хөтөлбөрт хамрагддаг онцлогтой.

Хэнтий аймгийн 41-р тойргийн сумдын оюутнууд энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт идэвхитэй оролцдог бөгөөд 2016 онд сум тус бүрээс 1 буюу нийт 9, 2017 онд сум тус бүрээс 2 буюу нийт 18, 2018 онд сум тус бүрээс 3 буюу нийт 27 оюутанд сургалтын тэтгэлэг олгосон байна.

Харин 2019-2020 оны хичээлийн жилд тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээг тэлж, хамруулах оюутнуудын тоог нэмэгдүүлэн 9 сум тус бүрээс 4, нийт 36 оюутанд тус бүр 1 сая төгрөгийн сургалтын тэтгэлэг олгохоор болсон бөгөөд шалгаруулалтыг хэд хэдэн үе шаттай явуулж дууссан юм.

Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар болсон нэр бүхий 36 оюутантай УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд уулзаж, сурлагын өндөр амжилт хүсээд өөрийн нэрэмжит сургалтын тэтгэлгийн батламжийг нь гардуулан өглөө.

Энэ үеэр тэрбээр залууст хандан “Миний амьдралд тусламж дэмжлэг хэрэгтэй үе олон байсан. Тийм ч учраас сумын тамгын газар, олон улсын байгууллагад ажилладаг байх үеэс л өөрт байгаа боломжоороо залуу үеэ дэмжих, урам зориг өгөхийг хичээж ирсэн. Боловсрол бол ирээдүйдээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт. Шинэ Монголын ирээдүй болсон залуус та бүхэндээ сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе. Хязгааргүй өндөрт дүүлэн нисээрэй...” хэмээсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 2016 оноос хойш тойргийнхоо 9 сумын нийт 90 оюутанд бүтэн жилийн сургалтын тэтгэлэг олгожээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Германчууд эх орондоо Олимпын наадам зохион байгуулахыг дэмжжээ 6 цаг 3 мин Далайд гарцгүй орнуудын хөгжлийн “Авазагийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэв 6 цаг 4 мин Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” цүнх авснаа хүлээн зөвшөөрөв 6 цаг 6 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлнэ 6 цаг 8 мин Цахим сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө залилуулсан хэргийг шалгаж байна 6 цаг 11 мин Туулын хурдны замын кемпийн ажил 60 хувьтай байна 6 цаг 12 мин УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг завсарлага авлаа 8 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг өргөтгөх санхүүжилтийг баталгаажуулна 8 цаг 28 мин Монголбанк аравдугаар сард 2.8 тонн үнэт металл худалдан авчээ 8 цаг 30 мин Дорноговьд газрын тос дамжуулах 521 км урт хоолойг суурилуулж дуусжээ 8 цаг 32 мин Арваннэгдүгээр сарын 6-8-нд цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 8 цаг 37 мин ЗГ: 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлав 8 цаг 40 мин Бага насны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15, 16-нд болно 8 цаг 42 мин ЗГ: Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах тогтоол батлагдлаа 8 цаг 43 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний 581 гэрээг олон нийтэд ил болгож байна 8 цаг 44 мин Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэнэ 8 цаг 44 мин 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь 8 цаг 45 мин 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгийг дэд хороо гурав дахь удаагаа хийлээ 8 цаг 46 мин Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 10 цаг 17 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 10 цаг 30 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top