x

“Монгол тэмүүлэл” оюутны хөгжлийн чуулган боллоо

Жил бүрийн 11 дүгээр сарын 17-нд “Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр” тохиодог билээ.

Монгол УИХ-ын Тамгын газар, Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо, “Оюунлаг” клубээс хамтран УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Монгол тэмүүлэл” оюутны хөгжлийн чуулганыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Оюутан, залуусын санал санаачилгыг олон нийтэд хүргэх, төрөөс баримталж буй залуучуудын хөгжлийн бодлогын талаар тэдний үзэл бодол байр суурийг сонсох, нэгдэн нягтрах, тулгамдаж буй бусад асуудлыг хэлэлцэж, гарц шийдлээ олоход дэмжлэг үзүүлэх зорилгоор уг чуулганыг гурав дахь жилдээ зохион байгууллаа.

Монгол Улсын нийт хүн амын 25.5 хувийг 15-29 насны залуучууд эзэлдэг. Гурван хүн тутмын нэг нь залуу гэсэн ангилалд багтдаг гэсэн үг юм. Түүнчлэн 2018 оны байдлаар манай улсад нийт 94 их, дээд сургууль, коллежид 157 мянга гаруй оюутан залуучууд суралцаж байгаа гэсэн статистик мэдээ бий.

Чуулганыг нээж УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Дээд боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх арга зам” сэдвээр илтгэл тавилаа.

Д.Оюунхорол: Хэн нэгнийг хууралгүйгээр, өөрийн ирээдүйгээс “хулгайлахгүйгээр” суралцах хэрэгтэй

“Төрөөс боловсролтой, мэдлэгтэй, ёс суртахуунтай иргэнийг бэлтгэх зорилтыг тавин ажиллаж байна. Нөгөө талаас залуучуудын үүрэг хариуцлага, идэвх санаачилга чухал. УИХ-аас 2017 онд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг батлан гаргасан нь бүс нутагтаа төдийгүй олон улсад бие даасан хуультай болсон цөөн улсын нэг болсон.

Мөн төрөөс оюутнууддаа оюуны томоохон хөрөнгө оруулалтыг хийх Боловсролын зээлийн санг байгуулснаар 2018 онд нийт 9231 оюутанд 13.1 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Харин 2020 оны улсын төсөвт залуучуудад чиглэсэн үйл ажиллагааны төсвийг өмнөх оноос 2 дахин нэмэгдүүлэхээр тусгалаа. Мөн Засгийн газраас “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Төрөөс оюутан, залуучуудад зориулж буй олон төрлийн хөтөлбөр, хөнгөлөлт, үйлчилгээг үнэ төлбөргүй зүйл гэж үзэхээс илүүтэй та бүгдийн ирээдүйд оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж зөв ойлгож, үр дүнтэй ашиглах хэрэгтэй” гээд өөрийгөө, ээж аавыгаа хууралгүйгээр, боловсрол оюунд тань оруулж байгаа хөрөнгө оруулалт, хөдөлмөрийг салхинд хийсгэлгүйгээр өөртөө үнэнчээр суралцахыг оюутнуудад захив.

Чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар “Оюунлаг оюутны оролцоо Монгол Улсын хөгжилд” сэдвээр илтгэл тавьсан юм.

Г.Занданшатар: Боловсролын шинэ хандлагыг төлөвшүүлэхэд оюутнуудын манлайлал чухал

Дэлхий дахинд өрнөж буй эдийн засгийн өсөлт, техник технологийн дэвшил, цаг үеийн өөрчлөлтийн үйл явц шинэ мянганы залуучуудаас шинэ сэтгэлгээ, зорилго, тэмүүлэлтэй байхыг шаардаж байна. Өөрийгөө дайчилж, сахилга баттай, авьяас, ур чадвараа хөгжүүлж суралцахаас гадна, бүтээлч сэтгэлгээгээр аливаад хандах хэрэгтэй. Дэлхий нийт дипломыг биш ур чадварыг хардаг болсон энэ цаг үед бид ирээдүй үеэ дүүрэн тэмүүлэлтэй, хөрвөх чадвартай, оюуны өндөр чадамжтай болгон хөгжүүлэх ёстой. Авьяас чадварыг дэлхий нийтээр үнэлж байна. Үнэхээр авьяастай бол 12 настай хүүхдийг ч ажилд авч болдог болсон. Технологийн IV хувьсгалын энэ эринд хиймэл оюун ухааны хөгжил үсрэнгүй байх болно. Инновац- шинэ сэтгэлгээ хөгжлийн гол хүч болно. АНУ, ОХУ-д хийсэн судалгаануудаас харвал 2050 он гэхэд АНУ-ын ажлын байрны 50 хувь автомат роботоор солигдоно гэсэн дүн гарсан бол ОХУ-ын 280 компанид хийсэн судалгаагаар боловсон хүчний хомсдолоос илүүтэй авьяасын нөөцийн хомсдол үүснэ гэж дүгнэсэн байна.

Эдүгээ дэлхий даяар Технологийн IV хувьсгал эрчимтэй өрнөж байна. Хиймэл оюун ухаан, роботын үйлдвэрлэл, их өгөгдөл боловсруулалт, виртуал бодит байдал, генийн инженерчлэл зэрэг шинэ нээлт, технологиуд эдийн засгийн хурдацтай өсөлтийг хангах нөхцөлийг бүрдүүлж байна.

Ийм нөхцөлд дэлхийн улс орнуудтай ижил түвшинд өрсөлдөхүйц түвшний боловсрол, мэдлэг, чадвар эзэмшсэн иргэд л улс орны өрсөлдөх чадварыг сайжруулж, цаашдын хөгжил цэцэглэлтийн ирээдүйг тодорхойлох болно.

Сургууль төгссөний батламж болох гэрчилгээ, дипломыг биш ур чадвар, авьяасыг чухалчилдаг боллоо. Оюутан залуусынхаа авьяас билиг, бүтээлч сэтгэлгээг нээн илрүүлж, тэтгэн хөгжүүлэх, багшлахуйгаас суралцахуйд түлхүү анхаардаг дадал хэвшил бий болгоход онцгой анхаарах нь чухал болжээ.

Их өгөгдлийн сан бий болгох замаар сурах үйл ажиллагааг дэмжих, хариуцлагатай, чадвартай, авьяастай, ёс зүйтэй буюу “зөөлөн ур чадвар”-тай мэргэжилтэн бэлтгэх нь бидний гол зорилго болж байна.

Дэлхий нийтийн энэ чиг хандлагатай хөл нийлүүлж, өөрсдөдөө эрс шинэчлэл хийх хэрэгтэй. Боловсролын салбарын шинэ хандлагыг өөрийн улсдаа бий болгоход оюутнуудын манлайлал чухал. Боловсрол бол хувь хүнд чиглэсэн, үе тэнгийнхэнтэйгээ хамтран суралцах тасралтгүй үйл ажиллагаа болж байна. Монголын оюутан залуучууд та бүхний оюун тархи, зүрх сэтгэлээс Монгол эх орны маргаашийн хувь заяа, хөгжил дэвшил шалтгаална. Үүнийг бид “Монгол тэмүүлэл” гэж нэрлэж байгаа юм гэлээ.

Харилцан хяналттай, тэнцвэртэй, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэхийн төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийлээ гэв

Үндсэн илтгэлийн дараа УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал 20 гаруй жил яригдаж, сүүлийн гурван парламент дамжин хэлэлцүүлэг идэвхтэй өрнөснийг тэрбээр дурдаад, энэ удаагийн парламент 2016 оноос хойш гурван жилийн турш Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлгүүд, зөвлөлдөх санал асуулга, семинар, уулзалтууд явуулсан. Улмаар 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Түүнээс хойш Улсын Их Хурал таван сар гаруйн хугацаанд нийт 158 хоног тасралтгүй хэлэлцсэний эцэст Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг амжилттай баталсныг тэрбээр онцлов.   

“Олон хүний хамтын хөдөлмөр, ард иргэдийн итгэл зүтгэлийн дүнд тогтвортой хөгжлийн үндэс тавигдах нэмэлт, өөрчлөлт батлагдлаа. Ингэснээр хариуцлагатай, тогтвортой, хяналттай төр бий болох боломж бүрдэж, хууль эрх зүйн хувьсгал хийгдэх эхлэл тавигдаж байгаа юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол зорилт хангагдсан гэж үзэж байгаа. Тиймээс оюутан залуучууд та бүхэн уншиж, судалж, үе тэнгийнхэндээ дэлгэрүүлж тайлбарлаж өгөхийг хүсье” гээд зорилготой, тэмүүлэлтэй суралцаж, амжилтад хүрэхийг ерөөв.

Дашрамд тэмдэглэхэд, 1946 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чехийн эх оронч оюутнуудын дурсгалд зориулан Прага хотноо зохион байгуулсан Дэлхийн оюутны бага хурлаас энэ өдрийг “Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтжээ. 

Чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, гавьяат багш Д.Оюунхорол, БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Халиун, Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Г.Батдорж болон их, дээд сургуулиудын шилдэг 800 оюутан оролцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Салхи Дамбий" МУГЖ цолоор энгэрээ мялаав 19 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 42 мин Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно 1 цаг 8 мин Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байхыг анхааруулав 1 цаг 16 мин Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 1 цаг 22 мин Трампын “том бөгөөд сайхан” төсөв батлагдлаа 1 цаг 55 мин Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” 2 цаг 27 мин Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр нээнэ 5 цаг 50 мин Улс орныхоо нэрийг олон улсад гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр наадмын нээлтэд оролцуулна 6 цаг 3 мин Мисс З.Номинзул ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийн чийрэгжүүлэх өрөөг тохижуулжээ 6 цаг 12 мин "Эдийн засгийн форум" Төрийн ордонд эхэллээ 6 цаг 28 мин Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 7 цаг 0 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 7 цаг 18 мин ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангажээ 23 цаг 5 мин Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо 23 цаг 16 мин “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 23 цаг 22 мин Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ Өчигдөр 14 цаг 36 мин Буриадын их сургууль “Монгол хэл, соёлын төв”-тэй боллоо Өчигдөр 14 цаг 29 мин Ц.Төмөрбаатар: Аавынхаа араас Ардын жүжигчин болсондоо баяртай байна Өчигдөр 14 цаг 24 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Ажлын албанаас няцаалт гаргажээ Өчигдөр 14 цаг 14 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргө...
Top