x

Чанарын үнэлгээгээр тэргүүлэгч сургууль, цэцэрлэгүүдийг тодрууллаа

ЮНЕСКО-гоос жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг Дэлхийн багш нарын өдөр болгон 1994 онд зарласан билээ. Энэ өдрийг монгол орон даяар нийт боловсролын салбар, багш нар тэмдэглэж байна. Дэлхийн багш нарын өдрийн хүрээнд жил бүр ажил, үйлсээрээ тэргүүлсэн багш, сургуулиудыг тодруулж, хийсэн ажлыг нь дүгнэдэг уламжлал тогтжээ. 

Түүнчлэн ерөнхий боловсролын сургалтын чанар, үр дүнг тодорхойлж, бодлого төлөвлөлтийг сайжруулах зорилгоор боловсролын чанарын үнэлгээний судалгааг 2014 оноос Үндэсний хэмжээнд түүврийн аргаар зохион байгуулж ирсэн. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн хичээлийн жилд ЕБС-ийн 9 дүгээр ангийн суралцагчдыг 100 хувь хамруулан судалгаа хийжээ. 

БСШУСЯ өнөөдөр чанарын үнэлгээний судалгааны дүнгээр тэргүүлсэн 40 сургууль, оны тэргүүний багш, улсын тэргүүний цэцэрлэгүүдэд батламж гардуулж, тэдний туршлагыг бусад цэцэрлэг, сургуулиудад түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгууллаа. 

2018-2019 оны хичээлийн жилийн “Оны тэргүүний багш”-аар Булган аймгийн 2 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш Т.Уранбайгаль, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын сургуулийн бага ангийн багш Ч.Янжинлхам, Архангай аймгийн 1-р сургуулийн бага ангийн багш С.Ганчимэг, нийслэлийн Баянгол дүүргийн 113-р сургуулийн газар зүйн багш Л.Одмандах нар тодорчээ.

Харин улсын тэргүүний цэцэрлэгээр Увс аймгийн Улаангом сумын 5-р цэцэрлэг, Булган аймгийн Булган сумын 2-р цэцэрлэг, Архангай аймгийн Ихтамир сумын цэцэрлэг, Өвөрхангай аймгийн Баянгол сумын цэцэрлэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны цэцэрлэг тус тус шалгарсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Салхи Дамбий" МУГЖ цолоор энгэрээ мялаав 4 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 4 цаг 32 мин Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно 4 цаг 57 мин Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байхыг анхааруулав 5 цаг 6 мин Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 5 цаг 11 мин Трампын “том бөгөөд сайхан” төсөв батлагдлаа 5 цаг 45 мин Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” 6 цаг 17 мин Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр нээнэ 9 цаг 40 мин Улс орныхоо нэрийг олон улсад гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр наадмын нээлтэд оролцуулна 9 цаг 53 мин Мисс З.Номинзул ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийн чийрэгжүүлэх өрөөг тохижуулжээ 10 цаг 1 мин "Эдийн засгийн форум" Төрийн ордонд эхэллээ 10 цаг 17 мин Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 10 цаг 49 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 11 цаг 7 мин ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангажээ Өчигдөр 17 цаг 22 мин Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо Өчигдөр 17 цаг 11 мин “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 17 цаг 06 мин Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ Өчигдөр 14 цаг 36 мин Буриадын их сургууль “Монгол хэл, соёлын төв”-тэй боллоо Өчигдөр 14 цаг 29 мин Ц.Төмөрбаатар: Аавынхаа араас Ардын жүжигчин болсондоо баяртай байна Өчигдөр 14 цаг 24 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Ажлын албанаас няцаалт гаргажээ Өчигдөр 14 цаг 14 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Christie's дуудлага худалдаанд сүүлийн зуун жилийн ховор дар...
Top