Спорт

Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын тэмцээний ээлжит цуврал АНЭУ-ын Абу Даби хотод болох гэж байна.
2025-11-14

Шатар сонирхогчдын ДАШТ-д Монголын баг хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Серби улсын Врнячка Баня хотод шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 5-13-ны өдрүүдэд болов.
2025-11-14

Зуны Олимпоос өвлийнх рүү спортын зарим төрлийг шилжүүлэх асуудлыг ОУОХ хэлэлцэж байна
Олон улсын олимпын хороо /ОУОХ/ спортын зарим төрлийг зуны Олимпоос өвлийн Олимп руу шилжүүлэх асуудлыг нухацтай авч үзэж байна гэж энэ талаар мэдээлэл бүхий эх сурвалжууд “Киодо” агентлагт мэдээлжээ.
2025-11-14

“Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
2028 оны Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолт Лондон хотын “Уэмбли” цэнгэлдэхэд болно гэж Европын хөл бөмбөгийн холбооны /УЕФА/ цахим хуудаст мэдээлжээ.
2025-11-13

“Лос-Анжелес-2028” Олимпын тэмцээний хуваарийг албан ёсоор зарлалаа
“Лос-Анжелес-2028” Олимпын наадмыг зохион байгуулагчдын лхагва гарагт танилцуулсан тэмцээний хуваарийн дагуу эмэгтэйчүүдийн 100 м-ийн гүйлтийн тэмцээнээр наадам эхлэхээр болжээ.
2025-11-13

“Олимпын анхдагчид–Бидний бахархал” дурсамж уулзалт зохион байгуулав
Монголын үндэсний олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд “Олимпын анхдагчид- Бидний бахархал” дурсамж уулзалт боллоо.
2025-11-13

Спортын гимнастикийн 62 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сард эхэлнэ
Спортын гимнастикийн 2025 оны улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 3-нд эхэлнэ.
2025-11-13

MGL-1 болон Холимог тулааны холбоо хүчээ нэгтгэлээ
Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо, Монголын холимог тулааны холбоотой хамтран ажиллахаар болж, санамж бичигт гарын үсэг зуржээ.
2025-11-13

Үндэсний спортын хөгжил, хамтын ажиллагааны чиглэлд нэгдсэн байр суурьт хүрлээ
Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам МҮСХ болон МҮБХ-ны удирдлагууд тэргүүн Ц.Магалжав, гүйцэтгэх захирал И.Доржсамбуу, МҮСХ-ны ажлын албаны дарга М.Ариунболд нарыг хүлээн авч уулзлаа.
2025-11-12

Хятадын 13 настай усанд сэлэгч Азийн дээд амжилт тогтоов
Хятадын үндэсний спортын XV наадмын эмэгтэйчүүдийн 200 м-ийн холимог сэлэлтийн төрөлд Хэбэй мужийн 13 настай Ю Зиди 2 минут 7.41 секундийн амжилтаар түрүүлснээр Азийн дээд амжилтыг тогтоожээ.
2025-11-12

К.Роналду 2026 оны дэлхийн аваргаар зодог тайлахаа мэдэгдлээ
Португалын хөл бөмбөгийн супер од Криштиану Роналду 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ түүний хувьд “эргэлзээнгүй” сүүлчийнх нь байх болно хэмээн мэдэгджээ.
2025-11-12

Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө
Оросын нэрт хоккейчин, Олимпын аварга, “Гурвалсан алтан клуб”-ийн гишүүн Александр Могильныйн нэрийг Торонто дахь хоккейн Алдрын танхимд албан ёсоор мөнхөлжээ.
2025-11-11

Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ
Олон улсын олимпын хороо (ОУОХ) трансжендэр тамирчдыг Олимпын наадмын эмэгтэйчүүдийн тэмцээн уралдаанд оролцохыг хориглоно гэж “The Times” сонинд мэдээлжээ.
2025-11-11

100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ
БНХАУ-ын Жэжянь мужийн Лишуй хотноо 100 буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн өнөөдөр эхэллээ.
2025-11-10

Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан хэлэлцүүлэг Хархорум музейд боллоо
“Монгол бахархал” уриан дор өрнөж буй “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Хархорум музей түүх, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх олон арга хэмжээг зохион байгуулж байна.
2025-11-10

Г.Чулуунсүх, Л.Сумъяа нар Бишкект төрийн дууллаа эгшиглүүлэв
Киргизийн Бишкек хотод болсон самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргад Монголын баг хоёр алт, таван хүрэл медаль хүртэж, тэмцээнээ амжилттай өндөрлүүллээ.
2025-11-10

Л.Туруунаа Астанад төрийн дууллаа эгшиглүүлэв
Казахстаны Астана хотод болсон пара жүдогийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай жүдочид алт, мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ.
2025-11-10

Нью-Йорк дахь тэмцээнд манай баг зургаан алтан медаль авчээ
АНУ-ын Нью-Йорк хотод болж буй “Bill Farrell Memorial” олон улсын тэмцээнээс манай шигшээ багийн тамирчид медалийн хур буулгалаа.
2025-11-10

“Вашингтон Кэпиталз”-ын ахлагч Гретцкигийн 1016 гоолын дээд амжилтад дөхөв
Оросын домогт хоккейчин Александр Овечкин NHL-ийн бүх цаг үеийн мэргэжлийн гоолын тоогоор Уэйн Гретцкигийн түүхэн амжилтад дөхөж, энэ улиралд багтаан рекорд эвдэх боломжтой гэж Олимпын хошой аварга Вячеслав Фетисов үзэж байна.
2025-11-10

Месси хөл бөмбөгийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо
Аргентины хөлбөмбөгч Лионел Месси хөл бөмбөгийн түүхэнд 400 оновчтой дамжуулалт өгсөн анхны тоглогч болж, шинэ дээд амжилт тогтоолоо.
2025-11-10
