Спорт

3х3 сагсан бөмбөгийн ДАШТ Улаанбаатарт үргэлжилж байна: Монголын эрэгтэй баг шийдвэрлэх хоёр тулаантай нүүр тулна
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд болж буй 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний хүрээнд өнөөдөр нийт 20 тоглолт болох бөгөөд үүнд Монголын эрэгтэй шигшээ багийн хоёр чухал тоглолт багтжээ.
2025-06-25

Санхүүгийн зөрчлөөс болж Францын “Лион” багийг хоёрдугаар дивиз рүү шилжүүлнэ
Францын хөл бөмбөгийн нэр хүндтэй клуб болох “Олимпик Лион”-ыг санхүүгийн тайлагналын дүрэм журам зөрчсөн үндэслэлээр тус улсын хөл бөмбөгийн холбоо Лигийн хоёрдугаар дивиз рүү буулгахаар шийдвэрлэснийг L'Équipe сонин мэдээлжээ.
2025-06-25

Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүллээ
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ цээжнээс 232 кг-ыг амжилттай шахсанаар алтан медаль хүртэж, урд хөршийн нийслэлд төрийн дуулалаа эгшиглүүллээ. Э.Содномпилжээ Дэлхийн цомын долоо дахь алтан медалиа ийн гардаж байна.
2025-06-24

Пара пауэрлифтингийн дэлхийн цомоос Монголын тамирчид дөрвөн медаль хүртлээ
БНХАУ-ын Бээжин хотноо болж буй пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн цомын тэмцээнд Монгол Улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Баттулга, дасгалжуулагч Б.Энхбаяр нарын удирдлага дор таван тамирчин оролцож, өндөр амжилт үзүүллээ. Манай багийн тамирчид дөрвөн медаль хүртэж, хоёр алтан, нэг мөнгөн, нэг хүрэл медалиар бахархалтайгаар эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгав.
2025-06-24

М.Нандин-Эрдэнэ аваргын бүсний төлөө тулаанаа хийнэ
Солонгосын “ROAD FC” холбоонд хамгийн олон буюу хорин дөрвөн тулаан хийсэн Монголын холимог тулааны тамирчин М.Нандин-Эрдэнэ энэ сарын хорин наймны өдөр замналынхаа хорин тав дахь тулааныг хийх гэж байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд хийсэн хорин дөрвөн тулааныхаа хорин гурвад нь ялалт байгуулж, ганцхан ялагдсан амжилтаар тус холбооны түүхэн дэх хамгийн идэвхтэй тамирчин болжээ.
2025-06-24

Олимпын хөдөлгөөнийг Кирсти Ковентри удирдана
Швейцарын Лозанна хотод өнөөдөр болсон ёслолын үеэр Олон улсын Олимпын хорооны (ОУОХ) Ерөнхийлөгч Томас Бах өөрийн залгамжлагч Кирсти Ковентрид албан ёсоор хүлээлгэн өгч, төв байрны бэлгэдлийн түлхүүрийг гардуулан өглөө. Өдгөө 71 настай Т.Бах 2013 оноос хойш 12 жилийн турш энэ хариуцлагатай албыг хашсан бөгөөд “би Олимпын хөдөлгөөнд өөрийн чадах бүхнийг өгсөн” хэмээн үг хэлэхдээ онцлон тэмдэглэлээ.
2025-06-23

20 гаруй жилийн түүхтэй “Counter-Strike” тоглоомын тэмцээнд “MongolZ” баг шинэ түүх бүтээлээ
АНУ-ын Остин хотод болсон Countre strike-2(CS2) энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “BLAST.tv Austin Major 2025”-д Монголын “The MongolZ” баг дэд аваргаар тодорч, Монгол төдийгүй Азийн түүхэнд шинэ амжилтын эзэн боллоо.
2025-06-23

“Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна
Домогт “Лос-Анжелес Лейкерс” сагсан бөмбөгийн клубыг бараг хагас зууны турш удирдсан Бассын гэр бүл эзэмшлээ шилжүүлэх хэлцэлд орж буйг ESPN.com мэдээллээ. Тус гэр бүл клубыг анх 1979 онд ердөө 67.5 сая ам.доллараар худалдан авч байсан бол одоо ойролцоогоор 10 тэрбум ам.долларын үнэлгээтэйгээр шинэ эзэнд шилжих гэж байна.
2025-06-20

“Лос-Анжелес Лейкерс” багийн хяналтын багцыг 10 тэрбум доллараар худалдлаа
TWG Global компанийн Ерөнхий захирал Марк Уолтер Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) алдарт “Лос-Анжелес Лейкерс” багийн хувьцааны хяналтын багцыг 10 тэрбум ам.доллароор худалдан авахаар шийдвэрлэжээ. Энэ нь спортын түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүн бүхий хэлцэл болж байна.
2025-06-19

3х3 Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал тэмцээн өнөөдөр үргэлжилнэ: "Улаанбаатар Амазонс" шилдэг наймд
Сагсан бөмбөгийн 3х3-ын эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал тэмцээн өнөөдөр буюу 2025 оны 6-р сарын 19-нд хоёр дахь өдрөө үргэлжилнэ.
2025-06-19