x

Эрх баригчдад хүргэх энгийн зөвлөгөө

Аливаа улс орны эдийн засгийн үйл ажиллагаа нь цаг хугацааны явцад нэг идэвхжиж, эсвэл буурч байдаг бөгөөд үүнийг эдийн засгийн мөчлөг буюу хэлбэлзэл гэнэ. Манай улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг харвал уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш тодорхой  хугацаанд хэлбэлзэж байдгийг анзаарч болно.

Монгол улсын эдийн засаг 2003 оныг хүртэл хөдөө аж ахуй зонхилсон бүтэцтэй байсан бол түүнээс хойш дэлхийн зах зээл дэх эрдэс бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой уул уурхайн салбарын эзлэх хувь огцом нэмэгдсэн билээ.

Харин 2008--09 оны дэлхий нийтийг хамарсан глобал санхүү, эдийн засгийн хямралын  дараа түүхий эдийн үнэ ханш огцом сэргэж, Монгол улсын эдийн засаг 2009 оны сүүл үеэс эхлэн эрчимтэй өссөн юм. Үүнтэй зэрэгцэн уул уурхайн мега төслүүд хэрэгжиж (Оюутолгой, Тавантолгой...г.м), гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж байжээ.

Монгол улсын эдийн засгийн эрсдэлүүдийг эрэмбэлэвэл, хамгийн эхэнд  дэлхийн эрдэс баялгийн зах зээлийн үнэ өссөнтэй холбоотой нэмэгдэх орлогоо дагасан зардлын тэлэлт зүй ёсоор орно. Эрдэс баялгийн үнийн огцом уналт, байгалийн гамшиг зэрэг бэрхшээлээс илүүтэй төсвийн зардлын өсөлт манай эдийн засгийг сөхрүүлдэг. “Экспорт эрчимтэй өссөн, түүхий эдийн үнэ өссөн, төсвийн орлогын өсөлтөд урамшсан Засгийн газар эдийн засгийн хөтөлбөрийн хэрэгжилтээ зогсоож, төсвийн зарлагыг их хэмжээгээр нэмэгдүүлснээр төсөв, санхүүгийн томоохон хямралын эхлэлийг тавьсан” гэж Дэлхийн Банкнаас тов тодорхой дүгнэж байсан билээ. 

Монгол улсын эдийн засгийн эргэлтийн цэг болсон 2010 онд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ огцом өсөж, гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн байдаг. Гэнэт олдсоны хэрээр Монгол улс зардлаа өсгөж орж ирсний хэрээр үрж эхэлсэн. 2010 онд төсвийн зардал 70 хувь, 2011 онд бараг хоёр дахин өслөө.  Экспортын орлого огцом өсөлттэй жилүүдэд Чалкод 350 сая ам.долларын өр тавьж, Евро бонд босгож байжээ. Нэмээд, 2011-2012 онд Хүний хөгжил сангаас 1.9 их наяд төгрөгийг халамжийн зорилгоор зарцуулжээ. Энэ бүхэн нь түүхий эдийн ханш уруудаж, хямрал эхэлсэн үед гадны сөрөг шокыг зөөлрүүлэх нөөц боломжийг үгүй болгосон гэдгийг олон улсын санхүүгийн байгууллагууд хүлээн зөвшөөрч, бид бүхэнд анхааруулж ирлээ. Улс орны ирээдүйг хорлосон эдийн засгийн ийм бодлогыг эрх барьж буй хүчин цаашид анхаарлын төвдөө байлгаж, дахин давтах ёсгүй.

Уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний үнэ ханш, нүүрс, зэс ч ялгаагүй(манай экспортын 80 хүртэл хувийг эзлэх) дэлхийн зах зээл дээрх эрэлт ба нийлүүлэлтээс хамаарч өсөж, буурдаг. Энэхүү эрэлт /нийлүүлэлт нь биднээс огт хамаарахгүй. Зарим улс төрчид намынхаа үйл ажиллагаатай холбон тайлбарлаж суух нь дэндүү харамсалтай харагддаг. Иргэд сонгогчид ч хэрсүүжиж, ийм тооцоо судалгаагүй зүйл яривал “попорч байна” хэмээн эгдүүцэн дургуйцдэг болсон байна лээ.

 Бид уул уурхайн эрдэс бүтээгдэхүүн экспортолж байгаа үедээ мөчлөг гэдэг ойлголтыг ухаарч ажиллах ёстой. Өнөөдөр эдийн засаг өсөж байгаа гэдэгтэй бүгд санал нийлнэ. Учир нь уул уурхайн эрдсийн үнэ 2012-16 онуудтай харьцуулахад 2-6 дахин өсчхөөд байна. 2016 оны дүнгээр төсвийн орлого 5 их наяд 852 тэрбум байсан бол 2018 онд 9.2 их наяд төгрөгт хүрч даруй 3.4 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. 2016 онд эрдэс бүтээгдэхүүний экспортоос 3.4 тэрбум ам.долларын орлого олж байсан бол 2018 онд энэ үзүүлэлт 6 тэрбум ам.долларт хүрч, даруй 2.6 тэрбум ам.доллараар нэмэгджээ.

 Гэтэл өнөөгийн эрх баригчид уналтын мөчлөгийн бодлогыг шүүмжлэхээс өөр ажил хийлгүй 3 жилийн нүүр үзэж байна. Мөчлөгийн өсөлт, уналтаас шалтгаалж, хэрэгжүүлэх эдийн засгийн бодлого тэс өөр байдаг л даа. 2013-14 оныг 2017-18 онтой харьцуулах боломжгүй. Учир нь эдийн засгийн өгөгдлүүд нь тэс өөр байгаа юм. Тиймээс авч хэрэгжүүлэх бодлого нь ч ялгаагүй өөр байх учиртай. Монгол улс уул уурхайн улс болоод (гаднаас олдог валютын 90%) удаж байна. Энэ нь сайн, муу гэдэгтээ биш. Өнөөдрийн бодит  үнэн энэ. Түүхий эдийн үнэ ханш өндөр байгаа үед хуримтлал, уул уурхайн хамаарлаа багасгах бодлогоо хэрэгжүүлэх учиртай. Гэтэл 2019 оныхоо төсвийг харвал,  даанч харамсмаар...

Уналтын мөчлөг ирэхгүй юм шиг 2011-12 оныхоо алдааг дахин давтлаа! Эрдсийн үнэ унах үеэр 200.000 ажлын байраа бодох уу, импортын хэдээ аврах уу гэдэг “айхавтар асуудал” дахиад хаалга балбаж таарна. 2013/14 онд хэрэгжүүлсэн эдийн засгийн бодлогыг шүүмжлэхэд дэндүү урт хугацаа зарцуулж байгаа юм биш үү, эрх баригчдаа? Урагшаа харж ажилла, бодлого тодорхойлогчдоо. Өмнөхөө хийж үз. Шатахууны үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ авч чадахгүй байгаа бол ажлаа мэдэхгүй байгаагийн шинж төдийгүй улс орныг удирдан залах бодлогогүйн баталгаа. Орлого “оволзох” таатай үеэр валютын ханшаа хөөрөгдсөн бол, өөрсдөөсөө алдаагаа эрцгээ. Мөнгөний бодлогыг улс төрч хүн хэрэгжүүлж амжилтад хүрч байсан жишээ байдаггүй. Монгол улсын нийт импортын 80% ам.доллараар хийдэг бөгөөд хэрэглээний сагсны дийлэнхийг импортын бараа эзэлдэг.  Тиймээс, гадаад валютын ханшийн чангаралт, тэр тусмаа ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн чангаралтаас шалтгаалж импортын барааны болон өргөн хэрэглээний барааны үнэ өсөөд байна. Ам.долларын ханш 2016 оны 6 сараас хойш 30 орчим хувиар чангарсан нь импортоос ихээхэн хараат манай улсын иргэд, аж ахуй нэгжүүдэд хүндээр тусч иргэдийн худалдан авах чадвар буурч, амьжиргааны зардал нэмэгдэж, өрхүүдэд дарамт авчирлаа. Манай улсын хэмжээнд  үйл ажиллагаа явуулж буй 85.5 мянган аж ахуй нэгжүүдийн 39.9 хувь нь худалдааны салбарт бүртгэлтэй байдаг. Эдгээр компаниуд ханшийн өсөлтөд хамгийн эхэлж өртөж үйл ажиллагаа нь зогсонги байдалд шилжээд байна.

Хэрэглээний Үнийн Индексийн сагсан дахь 344 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнээс инфляцад хамгийн их нөлөө үзүүлж буй 50 орчим нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалж үзэхэд ихэнх нь буюу 72 хувь нь импортын бараа байна. Энэ нь манай улсын инфляцын түвшин импортын барааны үнээс ихээхэн хамааралтайг харуулж байгаа үзүүлэлт. Эдгээр барааны нийлүүлэлтэд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш, ялангуяа АНУ-ын доллартай харьцах ханш чухал нөлөөтэй гэдгийг энд нотлох шаардлага байхгүй.

2018 оноос хойш шатахууны үнэ хэд хэдэн удаа нэмэгдэж, хэрэглээний сагсан дахь гол нэрийн барааны үнэ ч даган өсөж байна. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн суурь нь шатахууны үнэ байдаг. Ам.долларын ханш шатахууны үнэд нөлөөлж өсгөснөөр суурь үнэ хөөрөгдөж иргэдийн амьдрал хүндэрч эхэлдэг энгийн зүйлийг энд нуршмааргүй байх юм.

Одоо дор хаяад нэг жилийн эрдэс бүтээгдэхүүний өсөлт харагдаж байна! Улс орны бодлого хэрэгжүүлж байгаа хүмүүс та нар шүү дээ. Бүү цац, бүү зарлагаа өсгө. Эдийн засгийн өсөлт түүхий эдийн ханшнаас хамаарч нэмэгдэж байгаа “алтан” үед хөрөнгийн хуримтлал бий болгох энгийн бодлого үгүйлэгдэж байна.

Эдийн засагч Р.Даваадорж

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 10 цаг 47 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 11 цаг 44 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна 14 цаг 36 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 14 цаг 54 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 17 цаг 5 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 17 цаг 17 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 17 цаг 26 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 17 цаг 40 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 17 цаг 45 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 18 цаг 4 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 18 цаг 23 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Уржигдар 14 цаг 04 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ Уржигдар 14 цаг 00 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ 2024-04-23 Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ 2024-04-23 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ 2024-04-23 Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ 2024-04-23 О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон 2024-04-23 Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ 2024-04-23 Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно 2024-04-23
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах ...
Top