x

ЖДҮ-ийн ЭХ ОРОН 5: Хонины сүүл бол сүү

Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих чин хүсэлтэй залуус нэгдэн ЖДҮ корпораци байгуулан, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин, бараа бүтээгдэхүүнийг нь борлуулах сүлжээ үүсгэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Монголын уламжлалд суурилсан үндэсний тодотголтой олон бүтээгдэхүүнийг энд худалдаалах юм. Ингээд бид та бүхэнд Монголын үндэсний гайхамшигт бүтээгдэхүүнээс цувралаар танилцуулж байна. 

Эрт дээр үеэс манай ард түмний дунд хонины сүүлийг хүнсэнд хэрэглэхийн зэрэгцээ нялх хүүхдэд хөхүүлэх, арьсанд нь түрхлэг хийх, биеийн хүч тамир доройтсон, эцэж ядарсан хий ихэдсэн үед, булчингийн ядаргаа, толгой, гар,хөлийн үе өвдсөн үед сүүлний тосоор тэр хэсэгт нь тосолж анагаадаг заншилтай байжээ.

Мөн хонины сүүлийг хөхөж өссөн хүүхэд биеийн хөгжил, оюуны хөгжил, дархлаа сайтай байдаг. Мөн монгол хүн оюуны өндөр чадамжтай,хурдан сэтгэдэг нь сүүл хөхөж өссөнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл хонины сүүлний уургийн агууламж нь өндөр, илчлэг нь 822.5 ккал байдгийн зэрэгцээ хайлах температур 38 градус байгаа нь ханаагүй тосны хүчил их хэмжээгээр агуулж буйн илрэл юм.

/Ханаагүй тос нь шингэн, бага хэмд хайлах тул шингэц сайтай байдаг. Үүнд: Тарвага, адууны махны тос, айрагны тос, эхийн сүүний тос, хонины сүүл, оливын тос, чацарганы тос, загас, далайн амьтны тос зэрэг орно. Ханаагүй тосны хүчил биед өөрөө бий болдоггүй зөвхөн хоол хүнсээр ордог тул орлогдошгүй тосны хүчил гэгдэж бие махбодид чухал үүрэг гүйцэтгэдэг/

Хонины өөх 50 хэмд, үхрийнх 47 хэмд, гахайнх 37 хэмд, адууных 28 хэмд тус тус хайлдагбайна. Иймд зарим хүмүүс хонины өөх их хүнд хоол гэж андуурах нь бий.

Энэ бүгд монгол хонины сүүлний химийн найрлага, чанарын онцлогтой нь холбоотой. Монгол хонь 80 гаруй төрлийн ургамлаар хооллодогоос 30 гаруй зүйл нь зөвхөн эмийн ургамал байдаг байна.

Хонины сүүлэнд Д, С,А,К гэхмэт амин дэмүүд агуулагдаж байдаг. Эдгээр нь харшил, хордлого, сульдааны эсрэг сайн нөлөөтэй бас өвчин эсэргүүцэх чадвар, ухаан санаа, бие бялдарт их тустай юм.

Өсөж торниход өөх тос чухал нөлөөтэй байдаг. Учир нь өөх тос хүний биед хэрэгтэй бодисыг зөөх, задлах үйлчилгээ үзүүлдэг байна. Тиймээс өөх тосыг хэт их хасч дан ногоо идэх нь зохимжгүй.

Ямар нэг зүйлийг хэтрүүлж эсвэл багадуулж хэрэглэснээс болж эрүүл мэндэд асуудал гардаг. Сүүлийн үед тэнцвэртэй хооллохыг эрүүл хооллох гэж ойлгодог болсон. Хонины сүүлийг өдөрт 20-30 граммыг хэрэглэхэд хангалттай, үүнээс илүү хэрэглэж болохгүй гэж зарим эрүүл хооллолт судлаачид үздэг. Монголчууд өвлийн цагт өөх тос ихтэй мах голлон хүнсэндээ хэрэглэдэг. Тэгвэл хонины сүүлтэй ижил төстэй эрүүл мэндэд тустай хүнсэнд адууны өөх, хонины өвчүүний өөх ордог байна. Учир нь адууны өөх үхэр, хонины дотор өөхийг бодвол ханаагүй тосны хүчил их агуулсан учраас хурдан задарч хүний биед сайн шингэдэг ажээ.

ХОНИНЫ СҮҮЛ ГОО САЙХАНД ЯМАР ТУСТАЙ ВЭ?

Ардын уламжлалт эмчилгээнд жирэмсэн эхийн хөхний толгой хагарах, гэдэс язрах зэрэгт хонины сүүлний тосыг хэрэглэж ирсэн. Энэ нь үр дүнгээ сайн өгдөг тухай ам дамжин яригддаг.

Сүүлийн үед монголын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хонины сүүлтэй биеийн тос, саван үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэх болсон. Эдгээр бүтээгдэхүүнүүдийн зарим нь олон улсад өндрөөр үнэлэгдэж “Шилдэг органик гоо сайхны бүтээгдэхүүн” гэх шагналыг авсан байгаа.

Хонины сүүлний тостой саван үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний шошгон дээрээ “Биенд тань хэрэгтэй тэжээлийг өгч, чийгшлийг хадгалж, тослог байдлыг хамгаална”  гэж бичсэн байдаг. Савангийн найрлагын тодорхой хувь нь хонины сүүлнийх шиг шингэн тос агуулсан байвал арьс зөөлөн, толигор болно. Мөн хүний арьсанд шингэх чадвар төдий чинээ сайн байдаг байна.

Хонины сүүлний тосыг шууд дангаар нь хэрэглэхэд таагүй үнэртэй байдаг учраас зарим бүсгүйчүүд шууд хэрэглэж чаддаггүй. Тэгвэл гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ямарч үнэргүй, эрүүл ахуй, гоо зүйн шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг болсон. Эфирийн тосыг хонины сүүлний тостой хольсноор нян мөөгөнцөр үржихээс хамгаалж жинхэнэ гоо сайхны бүтээгдэхүүн болдог байна.

Мөн жирэмсэн болохоосоо өмнө эсвэл жирэмсэн болохоор төлөвлөж буй бүсгүйчүүд хэрэглэж байх нь үр дүнд илүү сайнаар нөлөөлнө. Учир нь хэт хуурай, хатуу арьстай бүсгүйчүүдийн гэдэс гэнэт томорч эхлэхэд язралтыг хурдан хугацаанд зогсоох боломжгүй байдаг. Иймээс урьдаас хэрэглэж арьсаа чийглэг, тослог болгох нь зүйтэй.

Монгол хүн танд зориулж үйлдвэрлэв

Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал О.ГЭРЭЛТ-ОД

Өмнөх нийтлэлүүд

ЖДҮ-ийн ЭХ ОРОН-1: Надад мөрөөдөл бий

ЖДҮ-гийн эх орон-2: Зээлийн мэдээллийг шилэн болгоё

ЖДҮ-гийн эх орон-3: Зээл жинхэнэ ЖДҮ-чдээ бус банкуудыг дэмжих вий

ЖДҮ-ийн эх орон 4 : Тулгамдаж буй асуудал – Борлуулалтын суваг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
170,000 хуурамч еврог хилээр нэвтрүүлж, банкаар солиулсан хэргийг шалгаж байна 1 цаг 13 мин Сонсголонгийн гүүрний засвар дуусч, зорчих хөдөлгөөнийг нээлээ 2 цаг 2 мин ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун нарт Бригадын генерал цол хүртээв 2 цаг 44 мин Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцыг зургаадугаар сард нээнэ 2 цаг 53 мин Цастай өдрийн Даланзадгад 3 цаг 30 мин УИХ дахь намын бүлгүүд хуралдана 3 цаг 54 мин АНУ, Хятадын төлөөлөгчид хиймэл оюун ухааны талаар хэлэлцээ хийнэ 4 цаг 12 мин Халхын голын дайны ялалтын 85 жилийн ойн нээлт ирэх сарын 12-нд болно 4 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан 4 цаг 42 мин Ираныг шаналган Израиль руу аврал эрэв Уржигдар 13 цаг 00 мин Их Британийн хаан III Чарльз олон нийтийн үйл ажиллагаандаа эргэж орно Уржигдар 12 цаг 17 мин Зургаан нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө Уржигдар 11 цаг 36 мин Австри Улс болон Улаанбаатар хот эрчим хүч, эрүүл мэнд, нийтийн тээврийн салбарт хамтарна Уржигдар 11 цаг 32 мин У.Хүрэлсүх: Хүүхэд залууст эх оронч үзэл олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ Уржигдар 10 цаг 37 мин Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр Оросыг дэмжиж, хүнсний хараат байдал руу түлхэж байна Уржигдар 10 цаг 19 мин Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Уржигдар 10 цаг 01 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан Уржигдар 09 цаг 51 мин Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон байна 2024-04-26 Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа 2024-04-26 Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна 2024-04-26
iИх уншсан
"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн т... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Ираныг шаналган Израиль руу аврал эрэв Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж зас... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт...
Top