x

Зүрхний титэм судасны дэвшилтэт эмчилгээг Монголд нэвтрүүлж, олон улсын түвшинд хүргэж байна

“Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчин” бодлогын хүрээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хүний нөөцийг бэлтгэх зорилгоор Улсын хоёрдугаар төв эмнэлгийн (УХТЭ) таван эмчээс бүрдсэн баг БНХАУ-ын Шанхай хотод “Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээ”-ний чиглэлээр мэргэшиж, амжилттай суралцаад ирлээ.

Энэ сургалтын үр дүнд УХТЭ-ийн Зүрх судас судлалын тасгийн шигдээсний нэгж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн IVUS (дотуурх хэт авиан шинжилгээ) болон NIRS (ойрын инфра улаан спектроскопи) хосолсон дүрс оношилгооны технологийг амжилттай суурилуулж, ашиглалтад оруулсан байна. Энэ төхөөрөмж нь зүрхний титэм судасны нарийслыг өндөр нарийвчлалтай оношлох, оношид суурилсан эмчилгээ гүйцэтгэх боломжийг нээж байгаа юм.

Энэхүү дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр:

  • Титэм судасны дисплази болон хүнд зэргийн нарийслыг Монгол Улсад олон улсын стандартын дагуу эмчлэх боломжтой болов.

  • Нас баралт болон хүндрэлүүдийг бууруулах, эмчилгээг гадаадад хийлгэх шаардлагатай иргэдийн тоог багасгах бодит үр дүн гарна.

  • Дотуурх мэс засал буюу PCI эмчилгээг нотолгоонд суурилан, илүү үр дүнтэй гүйцэтгэх нөхцөл бүрдэж байна.

Эмчилгээний үр дүнгийн хувьд, олон улсын ULTIMATE зэрэг судалгаагаар IVUS-ээр хянуулсан стент суулгалт нь зөвхөн ангиографид суурилсан аргыг бодвол 3 жилийн дотор зорилтот судасны бүтэлгүйтлийг 38–45 хувиар бууруулдаг болохыг тогтоосон. Мөн 22 рандомчлогдсон туршилтыг нэгтгэсэн мета-шинжилгээгээр IVUS болон OCT-д суурилсан эмчилгээ нь зүрхний шалтгаант нас баралт, дахин эмчилгээ шаардлагатай байдал зэргийг мэдэгдэхүйц бууруулж байжээ.

Энэ шинэ технологи нь зөвхөн УХТЭ бус, Монгол Улсын зүрх судасны оношилгоо, эмчилгээний салбарт шинэ шатны хөгжил эхлүүлж буй томоохон алхам юм.

Эх сурвалж: УХТЭ

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top