x

Жилд дунджаар 121 сая жирэмслэлт төлөвлөгдөөгүй байдаг

Жирэмслэхээс хамгаалах хэрэгслийн судалгааны салбар харьцангуй эрчимтэй хөгжиж байгаа. Гэвч жирэмслэлтийн 40 орчим хувь нь төлөвлөөгүй байдаг гэсэн статистик гарчээ.

Энэ нь жил бүр 121 сая жирэмслэлт төлөвлөгдөөгүй байдаг гэсэн үг. Зарим хүмүүсийн хувьд хүсээгүй жирэмслэлт бол гайхамшиг бол заримынх нь хувьд хүсээгүй жирэмслэлт сүйрэлд хүргэж болзошгүй юм. Үр хүүхдээ тэжээх хангалттай санхүүгийн нөөцгүй гэр бүлүүд, аюулгүй үр хөндөлтийг эрэлхийлж буй эмэгтэйчүүд, ээжүүд нь жирэмслэлтээ аюулгүйгээр хойшлуулж чадаагүй тул нялх хүүхдүүд эрүүл мэндийн ноцтой асуудалд өртөх эрсдэлтэй байдаг. Мөн сургууль төгсөөгүй өсвөр насны эхчүүд зэрэг мянга мянган шалтгаан болон үр дагавар энэ сэдэвтэй холбоотойгоор дэлхийн хэмжээнд гүн гүнзгийгээр яригдана.  

Орчин үеийн жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл нь жирэмслэлтээс хамгаалах өндөр үр дүнтэй гэдгийг бид мэднэ. Тэгвэл яагаад үүнийг илүү олон эмэгтэйчүүд хэрэглэхгүй байна вэ? Эмэгтэйчүүдэд гэр бүл төлөвлөлтийн зорилгодоо хүрэхэд нь туслахын тулд бид юу хийж чадах вэ?

Гэр бүл төлөвлөлт, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд гэдэг хоёр сэдвийг дийлэнх оронд салгаж авч үздэг ба мөн дутуу санхүүжүүлдэг байна. Гэсэн хэдий ч гэр бүл төлөвлөлт нь олон сая эмэгтэйчүүд болон тэдний гэр бүлд, ялангуяа бага, дунд орлоготой орнуудад амьдардаг хүмүүст өшөө илүү боломж нээхийн тулд удирдагчдын хийж чадах хамгийн ухаалаг хөрөнгө оруулалтын нэг юм. Энэ төрлийн эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийх нь хүн бүрт ашигтай. Үүнийг үл тоомсорлох нь эмэгтэйчүүд, охидыг олон ирээдүйгээс, тэгш хүртээмжтэй байдлаас олон салбарт хойш татна.

Эмэгтэйчүүдийн хэрэгцээнд нийцсэн шинэ бүтээгдэхүүн гаргахад цаг хугацаа их шаардагддаг тул процессийн хувьд сунжирсан урт тоглоом болдог. Гэхдээ эдгээр ирээдүйтэй технологи нь биднийг жирэмслэлт бүрийг төлөвлөх боломжтой болгож, хаана ч байсан эмэгтэйчүүд, охид ирээдүйнхээ талаар шийдвэр гаргах боломжтой ертөнцөд ойртуулдаг учраас хөрөнгө оруулалт нь үнэ цэнэтэй юм.

Мэдээж жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийг өмнөх үеэс илүү олон хүн хэрэглэж байна. Энэ бол гайхалтай мэдээ. Гэхдээ бид энд яагаад бусад хүмүүс жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийг авч хэрэглэхгүй байгаа тухай илүү ярих гэж байна. 

Бага, дунд орлоготой орнуудын эмэгтэйчүүдийн 40 орчим хувь нь жирэмслэлтээс хамгаалах аргыг хэрэглэснээс хойш эхний жилдээ больдог бөгөөд ихэнх нь энэ аргад сэтгэл хангалуун бус байгаагаас болсон гэж үздэг. Умайн цус алдалт, толбо үүсэх нь ихэнх эмэгтэйчүүдийн санааг зовоодог. Завгүй ээж өдөр бүр эм уухад хэцүү байдаг. Эмэгтэй хүн гурван сар тутамд шинэ жор авахаар алс холын эмнэлэгт очиж чадахгүй.

Жирэмслэлтээс хамгаалах одоогийн аргууд олон эмэгтэйчүүдэд тохирохгүй байгаа нь тодорхой байна. Өнөөдөр эмэгтэйчүүд ээж, тэр байтугай эмээтэйгээ адил жирэмслэлтээс хамгаалах аргыг хэрэглэх нь түгээмэл байдаг. Гэсэн хэдий ч жирэмслэлтээс хамгаалах технологит хэдэн арван жилийн турш шинэ инноваци орж ирээгүй. 

Дэлхийн эрүүл мэндийн олон асуудалд зориулсан судалгаа шинжилгээний ажил тийм ч хангалттай санхүүжилт байдаггүй боловч ЖСАХ-ийн бүтээн байгуулалтад зориулсан санхүүжилт харьцангуй хомс байдаг. 2018 онд хангагдаагүй хэрэгцээ хамгийн их байгаа бага, дунд орлоготой орнуудад жирэмслэхээс хамгаалах хэрэгслийн технологид оруулсан хөрөнгө оруулалт ердөө 64 сая ам доллар байжээ. Судалгаанаас харахад бага, дунд орлоготой орнуудын 218 сая эмэгтэй, өсвөр насныхан буюу тухайн насны хүн амын дөрөвний нэг орчим нь жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн хэрэгцээг хангаагүй байна.

Зарим эмэгтэйчүүдийн хувьд асуудал бол боломжийн эсвэл хүртээмжтэй байх явдал юм. Үүнийг шийдэх ёстой. Гэхдээ өөр өөр шийдэл шаарддаг бусад асуудлууд байдаг. Олон тооны санал асуулгаар зарим эмэгтэйчүүд илүү урт хугацаатай сонголтуудыг хүсдэг болохыг олж мэдсэн. Тэд эрүүл мэндийн үзлэгт хамрагдах, эхлүүлэх, хэрэглэх журам шаарддаггүй аюулгүй, найдвартай жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийг хүсдэг. Тэд өөрсдийгөө хянаж чадах сонголтуудыг хүсдэг. Мөн гэр бүл төлөвлөлтийг хамт олон, тэр байтугай хамтрагчид нь үргэлж хүлээн зөвшөөрдөггүй тул олон эмэгтэйчүүд ухаалаг аргыг хүсдэг.

Судлаачдын яг одоо ажиллаж байгаа жирэмслэлтээс хамгаалах хэд хэдэн сонирхолтой технологиуд энд байна.

Жишээлбэл, сард нэг удаа хэрэглэдэг эм. Жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэлийн энэхүү шинэчлэлт нь одоогийн дутагдлуудын нэг болох үр дүнтэй байхын тулд хамгаалах эмийг өдөр бүр уух ёстой гэдэг асуудлыг шийдэх юм. Сард нэг удаа хэрэглэх эм хийх нь сонсогдож байгаагаас илүү төвөгтэй учраас судлаачид гормоныг цаг хугацааны явцад ялгаруулах шинэ арга зам дээр ажиллаж байна.

  • Өөр нэг арга нь микро массив нөхөөс. Энэ бол жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн цоо шинэ ойлголт юм. Эмэгтэй хүний ​​арьсан дээр нааж болох боловч арьсны давхаргад нэвтэрдэг жижиг хэмжээтэй дүрс бүхий боолттой төстэй зүйлийг энд ярьж байна гэсэн үг. Наалдамхай хэсгийг зайлуулж, хэдэн сарын турш татан буулгах, гормоныг ялгаруулах төсөөлөл үлдээдэг. Энэ аргыг гэртээ хэрэглэхэд хялбар, аюулгүй байхаас гадна арьсан дээр ямар ч толбо үлдэхгүй тул болгоомжтой байхаар зохион бүтээсэн.

  • Мөн зургаан сарын хугацаатай тарилга. Бага, дунд орлоготой орнуудын олон эмэгтэйчүүд тарилгын жирэмслэлтээс хамгаалах эмэнд дуртай байдаг бөгөөд судалгаагаар эмэгтэйчүүд гэртээ ч энэхүү тарилгыг өөрсдөө тарьж хэрэглэж чадна гэдгийг харуулсан. Гэхдээ олон эмэгтэйчүүд тарилга нь зөвхөн гурван сарын хугацаанд үр дүнтэй байдаг тул илүү удаан үргэлжлэх тарилгыг хайдаг.  Судлаачид жил бүр тарилгын тоог хоёр дахин бууруулж, зургаан сарын турш хэрэглэх жирэмслэлтээс хамгаалах тарилга дээр ажиллаж байна.

Эдгээр бүх шинэ санаануудад сайхан санагдаж байгаа ч саад бэрхшээл байсаар байна. Нэгдүгээрт, эдгээр бүтээгдэхүүний аль нь ч эмнэлзүйн туршилтын шатанд хүрээгүй тул аль нь зах зээлд гарахыг мэдэхгүй байна. Дээр дурьдагдсан аргууд зах зээлд нэвтэртлээ хамгийн багаар бодлоо гэхэд 8-10 жилийн зай хэрэгтэй. Мөн эдгээр бүх бүтээгдэхүүн нь дааврын суурьтай учраас өөр өөр сорилтуудыг бий болгодог.

Жирэмслэлтээс хамгаалах дааврын бус эм нь эмэгтэйчүүдийн хувьд тоглоомыг өөрчлөх нь дамжиггүй.

Жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэл нь үе үеийн эмэгтэйчүүдэд гэр бүлээ төлөвлөх боломжийг олгосон ч хүн бүрт тохиромжгүй байдаг. Урьдчилан таамаглах боломжгүй умайн цус алдалт, сэтгэл санааны өөрчлөлт, толгой өвдөх зэрэг гаж нөлөө нь хамгийн сайндаа ядаргаатай, хамгийн муу тохиолдолд биеийг сулруулдаг. Зах зээл дээрх бараг бүх бүтээгдэхүүн гормон агуулдаг тул эмэгтэйчүүд аймшигтай сонголттой тулгардаг. Гаж нөлөөг тэсвэрлэх үү? Эсвэл хүсээгүй жирэмслэлтийг эрсдэлд оруулах уу?

Эдгээр эмэгтэйчүүдэд зориулсан өөр хувилбаруудыг боловсруулах нь утга учиртай боловч жирэмслэлтээс хамгаалах дааврын бус эмэнд хөрөнгө оруулалт бараг байхгүй байгаа юм.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 2026-11-08 И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 2026-11-08 "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 2026-11-08 Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 2026-11-08 Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 2026-11-08 Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 2026-11-08
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо Туркийн Анталья хотод COP31 эхэллээ
Top