x

Швед, Финланд улсууд НАТО-д гишүүнээр элсэх тухай протоколд гарын үсэг зурлаа

Швед, Финланд улсуудын НАТО-д гишүүнээр элсэх яриа хэлэлцээ өндөрлөж, гишүүнээр элсэх тухай протоколд өчигдөр гарын үсэг зурлаа.

Одоо НАТО-гийн гишүүн 30 улсын хууль тогтоох байгууллага уг протоколыг нэг сарын дотор соёрхон батлах ёстой. Үүний дараа Швед, Финланд улсууд НАТО-гийн гишүүн болж, Хойд Атлантын гэрээний байгууллага НАТО 32 гишүүнтэй болж өргөжих юм. Гэхдээ энэ протоколыг Туркийн парламент соёрхон батлах эсэх нь хамгийн гол санаа зовоосон асуудал хэвээр байна.

Олон жил төвийг сахисан бодлого баримталж ирсэн Швед, Финланд улсууд Оросын Украинд хийж байгаа дайны нөлөөгөөр уламжлалт бодлогоосоо ухарч, өнгөрсөн 5 дугаар сарын 18-ны өдөр өрнөдийн цэргийн эвсэл НАТО-д гишүүнээр элсэх өргөдлөө гаргасан. Ингээд эдгээр улсууд Мадридад болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад уригдаж оролцоно гэсэн хүлээлттэй байсан ч Турк улс гишүүнчлэх үйл явцад хориг тавьсан. Гэхдээ Туркийн ерөнхийлөгч Мадридын уулзалтын хүрээнд НАТО-гийн зуучлал дор Швед, Финланд улсуудтай зөвшилцөлд хүрч, гишүүнчлэх үйл явцад тавьсан хоригоо цуцалсан юм.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг: Өнөөдөр бид гишүүнээр элсэх тухай протоколд албан ёсоор гарын үсэг зурж байна. Энэ бол соёрхон батлах үйл явцын эхлэлтийг тавьж байгаа хэрэг юм. Бидний хамтын аюулгүй байдалд хувь нэмрээ оруулахад бэлэн байгаа, хүсэл эрмэлзэлтэй Европын ардчилсан улс орнуудад НАТО-гийн үүд хаалга нээлттэй байгаа.

Гэхдээ Туркийн тал Швед, Финланд улсууд санамж бичигт тусгасны дагуу алан хядах ажиллагааны сэжигтнүүдийг шилжүүлж өгөх, зэвсгийн худалдааны хоригоо цуцлах зэрэг амлалтаа биелүүлэхгүй бол гишүүнчлэх протоколыг соёрхон батлахгүй гэдгээ мэдэгдсээр байна.

Тухайлбал өнгөрсөн 7 хоногт Туркийн ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган парламент нь уг протоколыг соёрхон батлахгүй байж ч магадгүй гэж мэдэгдсэн юм. Швед, Финланд улсууд НАТО-г түших нь НАТО-гийн ОХУ-ыг тусгаарлах стратегийн зорилтыг улам өргөжүүлэх болно гэж шинжээчид үзэж байна.

Швед, Финланд хоёр НАТО-д гишүүнчилснээр геополитикийн хувьд НАТО ОХУ-тай илүү их газар нутгаар шууд хиллэх, НАТО-гийн стратегийн орон зай зүүн тийш өргөжин тэлнэ гэсэн үг юм. ОХУ-ын хувьд НАТО-гийн зүүн тийш тэлэх бодлогыг эрс эсэргүүцэж ирсний зэрэгцээ, НАТО-гийн тэлэлт Украинд дайн хийх урьдчилсан нөхцөл болсон гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж байгаа юм.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 12 цаг 22 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 12 цаг 31 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 12 цаг 36 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 15 цаг 6 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 15 цаг 15 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 15 цаг 18 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 16 цаг 0 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top