x

Хүчирхийлэгчийг цаазлая гэхийн оронд хүчирхийллээс хамгаалдаг тогтолцоогоо бий болго

Ой дөрвөн сартай хүү төрсөн эцгийнхээ гарт амиа алджээ. Согтуу эцэг нь хүүхдээ шийтгэж байна гэж саваадсаар байгаад аминд нь хүрчихэж. Нийгмийн сүлжээгээр дүүрэн энэ гэр бүлийг үзэн ядсан хүмүүс. Нэг хэсэг нь эцгийг нь агтлах, нөгөө нь эхийнх нь савыг боох санал гаргаж байна. Энэ ч гайгүй хэрэг.

Тэгсэн БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл дунд нь орчихсон, “Бага насны хүүхдийг хүчирхийлэгч, алуурчдад таарсан ялыг нь өгье. Цаазын ялыг сэргээх нь зөв” гэсэн шиг "хов базаад" сууж байх юм. Харин энэ асуудалд хамгийн их анхаарал хандуулах ёстой Нийгмийн хамгааллын сайд нь таг. Хууль зүйн сайд Х.Нямбаатар бүр хамраа ч цухуйлгасангүй. Аргагүй, ирэх оныхоо төсвөөс яаж, хэдэн цаас суулгаж хусах вэ гээд мөнгө цагаан, нүд улаан болчихсон яваан. Хамраа цухуйлгаж гэмээнэ бүр дордоно, хөөе. Дахиад нөгөө цаазын ял руугаа л бухна. Цаазын ял гэдэг ямар утгатай болох, яагаад бид татгалзсан талаар “Түй” ч мэдлэг энэ хүмүүст байхгүй л дээ.

Д.Сарангэрэл гэдэг хувь хүн яах вэ, эмэгтэй хүний зөн мэдрэмж нь дийлээд асуудалд эмзэг хандаж байж болох ч төрийн сайд, хууль тогтоогч хүний хувьд асуудалд илүү мэргэжлийн байр сууринаас хандах ёстой. Нөгөө “Хятадуудыг сэгсэрье” гэдэг шигээ (”сэгсрэх” гэдэг нь БОАЖЯ-ныхны хувьд “нарийн мэргэжлийн” хэллэг юм шиг байна лээ) хаа сайгүй, юу ч хамаагүй сэгсрээд яваад байж болохгүй.

Д.Сарангэрэл сайд “Цаазын ялыг сэргээх тухай саналыг МАН 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгуулах гээд чадаагүй” гэсэн байна лээ. Тэгвэл Х.Баттулга Ерөнхийлөгч болоод “цаазыг сэргээе” гэхэд нь дэмжээд баталчихгүй яасан юм, МАН 65-лаа сууж л байсан шүү дээ. Үнэхээр МАН-ын бодлого мөн л юм бол...

Ямартай ч манай сайд нар, УИХ-ын гишүүд ямарваа асуудлаар байр сууриа илэрхийлэх, болох болохгүй санал санаачлага гаргахдаа жаахан ч гэсэн шүүлтүүртэй хандаж, ярьж бичдэг баймаар байна аа. Тэгэхгүй бол энэ улс, төр чинь үнэндээ “ойд төөрсөн сармагчин лугаа” боллоо.

Ямар нэг хүнд гэмт хэрэг, золгүй үйл явдлын араас хэнийг яаж шийтгэх тухай л ярихаас бус, хэрхэн яаж урьдчилан сэргийлэх, аварч хамгаалах талаар ам нээдэг нэг ч хүн байхгүй. Гэмт хэрэгтэй биш, гэмт хэрэгтэнтэй нь тэмцдэг улс болсон. Сав л хийвэл яллах, шийтгэхээ урьтал болгохоос яагаад ийм болов гэж нэг нь ч асуухгүй. Тохирсон шийтгэл нь цаазын ял юм байж. Тэгвэл цаазын ялтай болсноор хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг буурах уу? “Аравхан жилийн ялтай юм байна, хүчин хийе”, “Хорьхон жил суугаад гарна ш тээ, хүүхдээ хөнөөе” гэдэг гэмт хэрэгтэн байх уу?

Өмнөх Хуулийн сайд нь “Арван жил суугаад гарна, чамайг алчихад яадаг юм... гээд хүн алж байна, цаана чинь" гэж ярьдаг, цаазын ялыг сэргээх нь зөв л улайрдаг хүн байсан. Олон жил сайд хийсэн, эрүүгийнхэнтэй их харьцсан болохоороо юм болгоныг тэднийхээ нүдээр хардаг болчихсон шиг байгаа юм. Гэтэл нийгмийн шаардлага бол тэс өөр. Хууль зүйн сайд хүн шоронгийн манаач шиг сэтгэж болохгүй л гэсэн үг. Одоо ч бас нэг “шоронгийн манаач” орыг нь эзлээд сууж л байна.

Андуураагүй бол манайд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль бий. 2016 оны арванхоёрдугаар сард УИХ-аар баталсан. Энэ хуулийн зорилтыг тодорхойлохдоо “Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгох, эрх зүйн үндсийг тогтоох” гэсэн байна. Энд ямар нэг ял шийтгэл тохирсон, тохироогүй, шударга ёсыг тогтоох энэ тэр тухай нэг ч үг байхгүй. "Хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийг хамгаалах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх" л гэж байна.

Тэгвэл баталсан хуулиа хэрэгжүүлэхийн төлөө УИХ, Засгийн газар нь юу хийсэн бэ? Тогтолцоогоо бий болгосон уу? Эрх зүйн үндэс чинь бүрэн бүтэн болсон (хуулиар бүрэн хамгаалагдсан уу гэсэн үг) уу? Гэтэл энэ тухайгаа юу ч ярихгүй, юу ч хийхгүй атлаа яллах, цаазлах тухай л ярьдаг.

Ер нь бол гэмт хэрэггүй нийгэм гэж байдаггүй. Онолын хувьд ч, бодит байдал дээр ч тэр. Угаасаа хүн гэдэг бурхан биш. Уулын мод урттай богинтой, олон хүн сайнтай муутай болохоор хүний нийгэм ч гэсэн тийм. Хүссэн хүсээгүй бид гэмт хэрэгтэнтэй, хүчирхийлэгчтэй нэг л дээвэр дор амьдарна. Өнөөдөр нэгийг дүүжилчихэд маргааш өөр нэг нь гарч ирнэ. Өргөс авсан мэт юу ч алга болохгүй.

Тиймээс бүгдийг нь сайхан цаазлаад, цааш нь харуулж аваад амар сайхандаа жаргах биш, харин гэм зэмгүй, сул доройг нь хамгаалдаг, хүчирхийлэл үйлдэхээс нь өмнө таслан зогсоодог тогтолцоогоо л бий болгох ёстой. Яллах, шийтгэх бол үргэлж ард нь явдаг асуудал. Тийм ял, шийтгэхээр гэмт хэрэгтэй тэмцэнэ гэж ярих нь хөлөөрөө толгой хийж, толгойгоороо хөл хийгээд явж буйтай л агаар нэг. Товчоор хэлбэл, гэмт хэрэгтэнтэй биш, гэмт хэрэгтэй нь тэмцэж, гэмт үйлдлийг нь таслан зогсоож, урьдчилан сэргийлж чаддаг тогтолцооны тухай асуудал. Нэг ёсондоо мөнхийн хөдөлгүүр, зогсолтгүй эргэж байдаг машин гэсэн үг. 

Хүчирхийллийн эсрэг хуулиа ч гэсэн “урьдчилан сэргийлэх, хамгаалах” биш “тэмцэх тухай” гээд хийчихээр манайхан толгой нь эргэдэг бололтой. Хүчирхийлэгчийг алах, цаазлах тухай л ярьж байна. Хүчирхийллээс яаж хамгаалах тухай нь огт ярихгүй байна.

Өчигдөр гарсан хэргийн дараа Haliun Soronzonbold гэж бусгүй олон нийтийн сүлжээнд дараах мэдээллийг оруулсан байв. “Англид мөн 17 сартай хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд амь насаа алдсаны дараа төрийн нийгмийн халамжийн байгууллага хариуцлагагүй хандсан, нүдэн дээр нь ил байгаа хүчирхийллийг таслан зогсоож чадаагүй, бяцхан хүүгийн амь насыг аварч чадаагүйд олон нийт илүү бухимдаж байсан. Хамгийн гол нь хүүгийн гэр бүл нь эрсдэлд бүлэгт тооцогддог, байнгын хяналт, шалгалтад байдаг байсан. Найман сарын хугацаанд 60 гаруй удаа гэрээр нь очихдоо хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээ аваагүй.

2010 онд уг хэрэг дээр ажиллаж байсан халамжийн ажилчид эрүүл мэндийн болон цагдаагийн ажилтнуудтай хамтарч ажиллаж чадаагүй, хайхрамжгүй хандсаны улмаас хүүхдийн амь нас үрэгдсэн тухай дүгнэлт гарч, хэрэг дээр ажиллаж байсан халамжийн ажилтанг нийгмээрээ зүхэн буруушааж, тэр эмэгтэй ч нэлээдгүй сэтгэл санааны дарамтад орсон. Эрүүгийн хэргийн анхны шүүх хурлаас эхлээд хэвлэл мэдээлэл нь халамжийн ажилтанд анхаарал хандуулсан, тухайн дүүргийн халамжийн ажилчид, дарга нарт хариуцлага тооцсон” гэж.

Энэ л юм л даа. Хүчирхийлэгчийг яллахын өмнө хүчирхийллээс хамгаалах тогтолцоогоо л бий болго. Төрийн үүрэг нь энэ. Үүнийг төлөө бид төрийг сонгож байгуулдаг, татвараа төлдөг. Түүнээс биш үзэгчийн сандалд суучихаад “ал, шатаа” гэх нь төрийн үүрэг биш.

Сонгуулийн өмнө нэгэн дугаар хорооны Засаг даргатай ярилцсан юм. Тухайн хороо 2500 гаруй өрх, 10 гаруй хүн амтай. Хороо болгон дээр нийгмийн ажилтан байдаг. Тэгээд Засаг дарга, нийгмийн ажилтан, өрхийн эмч, цагдаа, улсын бүртгэл нийлсэн таван хүнтэй баг хорооны өрхүүдээс хэнд нь хоолны талон, түлээ, нүүрсний тэтгэмж өгөхийг шийддэг аж. Үүнийхээ тулд айл айлаар явж зурагт хөргөгчийг нь тоолдог, оноо моноо өгдөг гэнэ. Ер нь бол хороо ямар ч мэдэлгүй, дүүргийн нийгмийн халамжийн мэргэжилтэн материалыг нь хүлээж аваад хэнд халамж үзүүлэхээ үгүйгээ шийддэг, нөгөөдүүл нь бичиг цаасыг нь бэлтгэж өгөх л үүрэгтэй. Сайн шиг хөөцөлдлөгөөтэй, танил талтай нэгэн бол сардаа сая гаруй төгрөгийн халамжийг давхардуулаад авчихдаг, ажил хийх шаардлага ч байхгүй тухай ярьж байсан. Улсын хэмжээнд халамж авдаг хүний тоо сая 700-800 мянга гэл үү дээ.

"Энэ чинь нийгмийн халамж бишээ, хавтгайрсан халамжаа болиоч, зорилтот бүлэгтээ очооч ээ" гэж олон жил л ярилаа, өөрчлөгдсөн нь нэгээхэн ч үгүй. Үүнийхээ оронд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал руугаа хүчээ хая л даа. Тэр түлээ, нүүрс, талон энэ тэр өгөхийг Засаг дарга ганцаараа ч хийчихэж болно. Угаасаа хорооны даргад өөр хийх ажил ч, эрх мэдэл ч байхгүй. Хорооны цагдаа, өрхийн эмч нар айлын хөргөгч ухаж, зурагт тоолж явахынхаа оронд нийгмийн ажилтантайгаа нийлээд нөгөө “эрсдэлтэй” гэр бүлүүдээрээ яв. Хамгийн гол нь “Энэ бол миний ажил, албан үүрэг” гэдэг сэтгэхүйг тэр хүмүүстээ суулгаж өг. Харилцааны наад захын ойлголттой болго. Жинхэнээсээ хүүхдэд хайртай, хүний төлөө сэтгэлтэй хүмүүсийг ажиллуул. 

Түүнээс биш нөгөө “цаазалчихья” гээд сууж байгаа сайд шиг хий хоосон шогшроод дөлдөг, зугтдаг, үл ойшоодог, хайхрамжгүй орхидог бол ийм хүнээр нийгмийн ажилтан хийлгэх хэрэг байхгүй. Хэрэвзээ хүн хүч нь хүрдэггүй юм бол орон сууцны хорооллуудад байгаа хорооны нийгмийн ажилтнуудаа бүгдийг нь татаж аваад гэр хороолол руу явуул. Дахиад шинээр орон тоо гарга, хүн хүчээ нэмэгдүүл. Бүр чадахгүй бол хүүхэд, гэр бүлийн төлөө жинхэнээсээ явдаг ТББ-уудаараа хийлгэ, туслалцаа дэмжлэгийг нь ав. Энэ чинь л төрийн хийх ажил шүү дээ.

Түүнээс биш хүчирхийлэгчдийг жигших, зэвүүцэх, үзэн ядуулах энэ тэр чинь төрийн ажил биш юмаа. Түүнийг чинь төртэй төргүй түмэн олон өөрсдөө хийчихнэ. Хэвлэл мэдээллийнхэн хийнэ. Харин төрийнхөн бол төрөөс үзүүлэх ёстой үйлчилгээгээ яаж үр ашигтай, хүртээмжтэй болгох вэ? буюу хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагынхаа хүрээнд л асуудлыг ярих ёстой. Битгий хоосон цэцэрх, худал хуумгай үгээр толгой эргүүл, асуудлаас тойруул.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Irgen (70.181.124.42)
    Sarangereld heldeg hyn baival heleechee.ene hyn uuriiguu hyanah chadvargyi bolood baina.bi chadna gedeg uvchin tussan bololtoi
    2020 оны 10 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Дөчинесөнжил: Тэдний хүссэн үнээр газраа зарвал миний амьдрал илүү дордоно 11 цаг 36 мин “Увс нуур гал”-ын сорилго барилдаанд Дархан аварга Н.Батсуурь түрүүллээ 13 цаг 44 мин Зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна 13 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 13 цаг 57 мин Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! 14 цаг 1 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар хүрэлцэн ирлээ 14 цаг 5 мин Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв 2025-07-04 Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан нэмэгдэв 2025-07-04 Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлалаа 2025-07-04 Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гуравдугаар гараа Дарханд болно 2025-07-04 Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан мөрдөн шалгаж байна 2025-07-04 Сэлэнгэ мөрний түвшин нэмэгдэж, Ховд гол үерийн түвшинд хэвээр байна 2025-07-04 Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа 2025-07-04 Толгойтын хөл бөмбөгийн талбай, спорт цогцолборын ажил 75 хувьтай байна 2025-07-04 Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээр үнэлдэг болно 2025-07-04 Эрчим хүчний эрх чөлөө 2025-07-04 Ч.Өнөржаргал: Өөрийгөө хамгаалах зорилгоор зэвсэг өмчлөх, эзэмших эрх иргэнд байхгүй 2025-07-04 Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл өргөн барив 2025-07-04 Сэлэнгэд ой, хээрийн түймэртэй тэмцэхэд 96 сая төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв 2025-07-04 Трамп, Путин нар утсаар ярьж, Украины асуудлыг хэлэлцэв 2025-07-04
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргө... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Төрийн албан хаагчдын үндэсний чуулганд бүтээмжийг онцоллоо Сэлэнгэ мөрний түвшин нэмэгдэж, Ховд гол үерийн түвшинд хэвэ...
Top