x

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян ажлаа хүлээн авлаа

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар томилогдсонтой холбогдуулан Засгийн газрын 2020 оны Долдугаар сарын 16-ны өдрийн 15 тоот тогтоолоор ОБЕГ-ын даргаар бригадын генерал Г.Ариунбуянг томиллоо.

ОБЕГ-ын даргын ажил хүлээлцэх ажиллагаанд Шадар сайд Я.Содбаатар оролцлоо.

Шадар сайд Я.Содбаатар ОБЕГ-ын даргын ажлыг хүлээлцэх үеэр хэлсэн үгэндээ, “Онцгой байдлын байгууллага нь өнөөдөр гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үндэсний чадавхыг бэхжүүлэх, гамшгийн нөхцөл байдал үүссэн нөхцөл байдалд хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагааны бэлтгэл, бэлэн байдлыг дэлхий нийтийн чиг хандалгад нийцүүлэн хөгжүүлэх чиглэлээр цаг алдалгүй дорвитой арга хэмжээ авч,орчин цагийн мэргэжлийн авран хамгаалах алба болон чадваржиж байгааг Монгол Улсын Шадар сайд миний бие өндрөөр үнэлж, Та бүхэндээ баяр хүргэж байна. Улс орны эдийн засгийн нөхцөл, төсөв хүндрэлтэй амаргүй байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар Онцгой байдлын албаны хүний нөөцийн болон техник, тоног төхөөрөмжийн бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд томоохон хөрөнгө оруулалт тогтмол хийж ирсэний үр дүнд 2015 оноос хойш шинээр 40 гаруй анги, салбар, хэлтсийг байгуулж, 1000 гаруй алба хаагчаар эгнээгээ тэлж, ард иргэддээ авран хамгаалах үйл ажиллагааг үндэсний хэмжээнд шуурхай хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглэе.

Онцгой байдлын байгууллагад анх 2004 онд жирийн мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлж, удирдлагын түвшинд дэвшин ажиллаж, Монгол Улсын гамшгаас хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Онцгой байдлын байгууллагыг дэлхийн жишигт хүргэн хөгжүүлэх, гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд чиглэсэн олон арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж, Онцгой байдлын албыг 2015 оноос хойш удирдан манлайлж, өөрийн мэдлэг, мэргэжлийн туршлагаа дайчлан ажиллаж ирсэн хошууч генерал Т.Бадрал Танд Монгол Улсын Засгийн газар, Шадар сайдын ажлын алба болон Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс гүн талархлаа илэрхийлж, цаашдын ажил үйлсэд тань амжилт хүсье” гэлээ.

Бригадын генерал Г.Ариунбуян нь 2015 оноос тус газрын дэд дарга, тэргүүн дэд даргын албыг хашиж байсан юм.

Шадар сайд Я.Содбаатар, ОБЕГ-ын даргаар томилогдсон бригадын генерал Г.Ариунбуянд хандан “Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах, хүн ардын амь насыг авран хамгаалах нэр хүндтэй, өндөр хариуцлагатай Онцгой байдлын байгууллагын даргын үүрэгт ажлыг төрийн албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой байдлын байгууллагын хөгжил, дэвшлийн төлөө хамтран зүтгэж, нэг баг болж, гар, сэтгэл нийлэн хамтран зүтгэж ирсэн бригадын генерал Г.Ариунбуянд энэхүү хариуцлагатай албанд томилогдсонд баяр хүргэн, Монгол Улсынхаа төлөө зүтгэх үйлсэд Тань амжилт хүсье” хэмээлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд 15 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа 27 мин Кристофер Ноланы трауматай Одиссей 46 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 1 цаг 12 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа 14 цаг 28 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо 15 цаг 0 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана 15 цаг 16 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ 15 цаг 52 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа 15 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 16 цаг 2 мин Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв 16 цаг 9 мин Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуудыг өвлөн авна 16 цаг 16 мин Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй 19 цаг 6 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ 19 цаг 25 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино 19 цаг 32 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ 19 цаг 38 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ 19 цаг 46 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна 20 цаг 10 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав 20 цаг 20 мин Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 20 цаг 27 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл...
Top