x

Н.Номтойбаярыг ял авахад “ТОПОР” ахтайгаа муудалцсан нь нөлөөлсөн болов уу?

Жилийн ерөнхий төлөв дээрээ “Ноёд, дээдэст хатуу жил болно” гэж зурагдсан бололтой, хувьтай хүний үздэг хулгана жил улс төрчдөд нэлээд хатуурхаж байна. Жирийн бидний хувьд Цагаан сарыг тэмдэглээгүй болохоор үзэж амжаагүй өнгөрчээ.

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээс эхлээд сонгогдсон гишүүн нь шүүхээс хорих ял авлаа. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат зургаан жилийн хорих ял авсны дараа буюу уржигдар УИХ-д бие даан өрсөлдсөн нэр дэвшигч Н.Номтойбаярт шүүхээс 5,5 жилийн хорих ял оноолоо. 

Энэ тухайгаа “Шүүгдэгч Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 14:30 цагт эхэлж, 2020 оны 07.07-ны өдөр шүүхээс дараах шийдвэрийг гаргалаа.

  1. Шүүгдэгч Боржигон овогт Навчаагийн Алтансувдад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
  2. Харин шүүгдэгч Номт овогт Нямтайширын Номтойбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5 (тав) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ял,
  3. Шүүгдэгч Тайчууд овогт Батжаргалын Нямдавааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял,
  4. Шүүгдэгч Өндөр овогт Бат-Эрдэнийн Шижиржаргалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял,
  5. Шүүгдэгч Боржигон овогт Нэргүйн Баттөгсийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 10.000 (арван мянга) нэгж буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,
  6. Шүүгдэгч Их шарнууд овогт Дандарын Батмөнхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 15.000 (арван таван мянга) нэгж буюу 15.000.000 (арван таван сая) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,
  7. Шүүгдэгч Гүртэн овогт Мэндбилэгийн Нямдэмбэрэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 15.000 (арван таван мянга) нэгж буюу 15.000.000 (арван таван сая) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,
  8. Шүүгдэгч Булгадар овогт Нуурайн Ууганбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 15.000 (арван таван мянга) нэгж буюу 15.000.000 (арван таван сая) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус шийтгэсэн байна. Шүүхээс шүүгдэгч Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал нарт тус тус ногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ” гэжээ.

Харин өчигдөр (2020.07.08) Нийслэлийн Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат “Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг уржигдар (2020.07.06) гэм буруутайд тооцож, шүүх эцэслэн шийдвэрлэлээ. Тэрбээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байх хугацаандаа 29 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэр гаргахдаа албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал бий болгосон байдаг” гэсэн юм. Яллах дүгнэлт үйлддэг прокурорын байгууллагын хариуцлагатай албан тушаалтны хэлсэн үгнээс үзэхэд Н.Номтойбаярыг “албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал бий болгосон” гэж буруутгасан ажээ.

Яагаад үүнийг онцлов гэхээр Н.Номтойбаярыг маш олон зүйлд буруутгаж, хардсаар ирсэн болохоор тэр юм. Төрийн түшээ болсон цагаасаа л тэр байнга хэл ам дагуулж байсан гэхэд хилсдэхгүй. Эцэст нь, Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгт хүртэл “буруутгагдаад” авсан. Гэрэл сүүдэр хамт байдаг шиг, муу зүйлд ч сайн тал бий. Түүнд оноосон хорих ялаас харахад тэр хүн амины ямар нэг хэрэгт огт хамаагүй юм байна. Хэрвээ буруутай байсан бол түүнд ийм ял оноохгүй байсан нь тодорхой. Тэгэхээр хүмүүсийн хий хардалтаас нэг нь ч гэсэн цайрч байх шиг байна.

Түүнийг яллахад “Топор” ахынх нь нөлөө орсон уу?

Харин ХНХ-ын сайдын алба хашиж байхдаа хийсэн зүйл, гаргасан шийдвэрээсээ болж ийм ял сонссон гэхээр бас нэг хар дагуулаад байх юм.

Тэр нь юу гэхээр “Н.Номтойбаярыг ял авахад “Топор” ахтайгаа муудалцсан нь нөлөөлсөн болов уу?” гэх хар сэр л дээ. Хэлье гэснээ хэнээс ч эмээхгүй хэлчихдэг, эр хүн шиг нударга зөрүүлбэл зөрүүлчихдэг омголон зан түүнд бий. Түүний нэгэн цагт ах шигээ санаж, нөхөрлөж явсан одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч тийм зантай. Энэ хоёрын хоорондох муудалцаан бүр 2017 оноос эхтэй болов уу. Яагаад гэхээр 2017 оны наймдугаар сарын 18-нд Н.Номтойбаяр “Энэ нам 200 орчим мянган гишүүнтэй, итгэл үнэмшил дээр тогтсон нам юм шүү дээ. Өмнөөс нь ичмээр ч юм шиг, уурламаар ч юм шиг ёстой хэлэх үг олдохгүй юм. Зарчмынхаа хувьд ийм өөдгүй новш байж болохгүй. Ийм хүн л намын дарга болно гээд байгаа шүү дээ. Би твиттертээ “Төрөөс тэрбумтан төрдөг бол ТББ-аас тэрбумтан төрдөг боллоо” гэж бичиж байсан нь энэ хүнд ч хамаарах асуудал. Би энэ ярилцлагаараа түүнийг эсэргүүцэх эсэргүүцлээ эхлүүлж байгаа гэдгээ хэлчихье” хэмээн ярилцлага өгсөн байдаг. Мөн “У.Хүрэлсүх өөрөө “Топор” нэртэй тагнуулч муужгай” гэх зүйлс ярьж байлаа. Тэр бүү хэл, “Зүгээр л зайлаад өг. Эсхүл улс төрөөс хол бай. Тэтгэвэртээ гар. Нүгэл их үйлдсэн хүн. Буян хийж дэнслэх талын зүйл бод. Улс төрөөс хол байснаараа бараг буян болно доо” гэсэн ярилцлага өгч байсан удаатай.

Н.Номтойбаяр: У. Хүрэлсүх та, худлаа баг битгий зүү

Харин 2018 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Ерөнхий сайд У.Хүрэлсүх та ЖДҮ-чин сайд нараа зайлуулахаас нааш наад шударга ёс гэдэг үгээ битгий хэл. Худлаа баг битгий зүү. Гучин гэр бүлийн номер нэгд намайг, миний хамаарал бүхий этгээд гэж та хэллээ. Өнөөдөр МАК-ийн 25 жилийн ой тохиож байна. Энэ өдрөө олигархаараа дуудууллаа. Үнэхээр харамсалтай. Намайг улс төр гэдэг муухай салбарт орсны төлөө мөрөөрөө бизнесээ хийж байгаа хүмүүс Ерөнхий сайдаараа олигархаараа дуудуулж байгаа нь харамсалтай. Миний хамаарал бүхий компани төрийн нэг ч тендерт орж, төрөөс дээрэмдэж байгаагүй. Харин ч төрийн хийх ёстой бүтээн байгуулалтыг хийгээд л явж байгаа шүү. Лиценз ашиглах, эзэмших чинь ялгаатай шүү. Ерөнхий сайд та хувийн хэвшил руу дайрсан маш хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. Өнөөдөр таны энэ мэдэгдлээс болж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид кардаанаа татаж байгаа шүү. Одоо та бид хоёрын дараагийн уулзах газар нь шүүх болсон. Та УИХ-ын танхимд сууж байгаад гүтгэлээ. Хоёулаа шүүх дээр уулзъя” гэж байв.

У.Хүрэлсүх: Өөрөө өргөдлөө өгөөд шалгуулах хэрэгтэй

Энэ оны эхээр буюу нэгдүгээр сарын 30-ны өдөр Н.Номтойбаярыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн байдаг. Хуралдаанд оролцсон 30 гишүүн түүнийг УИХ-аас ЯВУУЛАХЫГ дэмжсэн бол, 28 гишүүн АВЧ ҮЛДЭНЭ хэмээн саналаа өгсөн. Саналыг нууцаар цаасаар авахад шүү дээ. Харин нууцаар авсан санал хураалтаа баталгаажуулж илээр санал хураахад Н.Номтойбаярыг ЯВУУЛНА гэсэн нөхөд эргэж, буцаж хөгөө хөлдөө чирсэн. Ингэснээр Н.Номтойбаярыг түдгэлзүүлж, явуулна гэсэн олонх гишүүний санал баталгаажаагүй юм. Ийм ойлгомжгүй байдал бий болсон учраас Н.Номтойбаяр “УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэх өргөдлөө өөрөө өгч байна, түр улс төрөөс холдож байна” хэмээн мэдэгдэж байлаа. УИХ-аас явуулах санал баталгаажаагүй талаарх асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн намын даргадаа танилцуулахад У.Хүрэлсүх “Өөрөө өргөдлөө өгөөд, шалгуулах хэрэгтэй” гэсэн харилут өгснийг тухайн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж байлаа. Үүний дараа Н.Номтойбаяр УИХ-ын гишүүн ч үгүй, намын гишүүн ч үгүй болсон.

Хамгийн сүүлд Н.Номтойбаяр юу хэлсэн бэ?

Хамгийн сүүлд буюу өнгөрсөн тавдугаар сарын 8-нд Н.Номтойбаяр АТГ-ын үүдэнд хэвлэл мэдээллийнхэнтэй уулзахдаа ингэж ярьж байв. “Намайг буруутгаад байгаа гол зүйл өөрөөр хэлбэл, ХНХ-ын сайд байхад гаргасан шийдвэртэй яг адилхан шийдвэрүүдийг У.Хүрэлсүхийн Засгийн газар дөрөвдүгээр сарын 20-ны өдөр гаргасан. Гэтэл тэр шийдвэрийг буруутай гэж үзэхгүй хэрнээ намайг буруутай гэж яллаад байна. Тэр гомдлынхоо хариуг авах гээд мөрдөгч н.Доржсүрэнг сурсан чинь олдохгүй байна. Гар утасных нь дугаарыг асуусан чинь өгсөнгүй. Гомдлоо өгөөд гурван долоо хонож байна. Монгол Улсын Ерөнхий прокурор яаж ажиллаад байгаа юм. Улс төрийн томилгоогоор томилогдоно. Улс төрийн зорилгоор ажлаа явуулна. Тийм байж шударга ёс тогтооно гэдэг. Ядаж өмнөх прокурор М.Энх-Амгалан шигээ ЖДҮ-чин гишүүдийнхээ өмнөөс хараад шударга ёсыг шаардсан шиг ажлаа хийх хэрэгтэй. Үндсэндээ өөрийг нь томилсон хэдэн нөхдүүд рүү дайрсан дайралтыг над руу чиглүүлсэн. Улс төр орсон цагт хууль үйлчилдэггүйг, АТГ, ЦЕГ, прокурор хуулиараа ажилладаггүй гэдгийг би өөрийн биеэр үзчихээд байна" гэсэн юм.

Харин одоо тэр 5,5 жилийн хорих ял авч, нээлттэй хорих ангид эдлэхээр болоод байна.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • zochin (202.55.188.87)
    mongold yer yu bolood bgaag medexgui oilgoxgui bn gej bitgii zuudleeree bugd il bna een zaluu ulsad xoxirol uchruulaagui baital yal ugch bna shuux tsagdaa xuuliin baiguullaga shudraga tegsh bx xeregtei xuuliig saxiul unuudr mgld yu bolj bnaa asar tom alda garch bna ene zaluu bol uls tord orson zaluu xun 42toi tuuntei xamt ajilladag namiixan bol tuunees 8-15 ax bsan. xelmegduulj bna mglchuud unuudur xeterxii denduu munag buruu archaagui 3 say xuntei toroo zuv udirdaj ch chadaxgui arhcaaguitej bur neg negniixee ed xurungu ruu orj yanz buree shataachlaj us xunzunguur xuniig yallaj bnshuu de bolioiroi ta nar ner ex oron gants shuu!!! ene zaluug sullaarai margaash yubolxiig ta nar medexgui!!! toriig ta nar basaxgui!!!!!
    2020 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (64.119.27.183)
    өөрөө унасан хүүхэд уйлахгүй шүү наанаа хүн бол мөнгө бүхнийг дийлдэггүй үе байдаг л байхгүй юу
    2020 оны 07 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.212.116.131)
    Хулгайч нарт хатуу гээч ноёд ч гэх шиг
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятад Оросын үр тарианы импортоо 73 дахин өсгөжээ 31 мин АНУ-ын татварын дарамтаас дэлхийн компаниуд 35 тэрбум ам.долларын хохирол амслаа 33 мин 64 настай Такаити Санаэ Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд боллоо 37 мин Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элссэнээр тусгаар тогтнолоо бүрэн баталгаажуулсан 1 цаг 0 мин Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын бага хурлын хүрээнд 4,500 гаруй мод бут тарина 1 цаг 8 мин Прокурорын байгууллага 1,900 гаруй зөрчлийн гомдлыг шалгажээ 1 цаг 9 мин Ногоон нуур орчимд хиймэл нуур бүхий 4.5 га цэцэрлэгт хүрээлэн байгуулна 1 цаг 10 мин Гандан орчмын жишиг гудамжны газар чөлөөлөлт 95 хувьтай байна 1 цаг 11 мин Үндсэн хуулийн цэц хуралдаж Ерөнхий сайдыг огцруулах асуудалтай холбоотой 08 дүгнэлтийг танилцуулав 1 цаг 13 мин Нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна 1 цаг 56 мин Ж.Батжаргал: Намын бүлгийн тамганы асуудлыг бид хоорондоо ярилцаад зохицох ёстой 2 цаг 21 мин Төр удирдах тухай 2 цаг 32 мин Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол Үндсэн хуулийг зөрчсөн гэж дүгнэлээ 2 цаг 39 мин Мал хулгайлах гэмт хэрэг 19.4 хувиар өсчээ 17 цаг 40 мин Гэр хорооллын өрхүүдийн шөнийн цахилгааны хөнгөлөлт 11 дүгээр сарын 1-нээс эхэлнэ 17 цаг 42 мин Таван шарын нүхэн гарцын хүрээнд явган зорчигчийн гүүрэн гарц барина 17 цаг 43 мин “Эрдэнэс Тавантолгой” 2025 оны эхний 10 сард 21 сая тонн нүүрс экспортлов 17 цаг 44 мин 2026 оны улсын төсвийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 17 цаг 46 мин Монголын хүүхдийн ордны баруун хойд уулзварт шинэ явган хүний гарц нэмэхээр судалж байна 17 цаг 46 мин Морингийн даваанд хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барина 17 цаг 55 мин
iИх уншсан
Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулсан саналын луйвар!!! Ж.Золжаргал: Монголд улс төрийн нам ерөөсөө болохгүй байна Нүүрсний ерөнхий менежер нь Төр "УИХ Үндсэн хууль зөрчсөн" гэдэг дүгнэлт гарвал ямар ч том э... Иосиф Бродскийг шүүсэн хурал Х.Нямбаатар: Түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүллээ Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлаар гаргасан ажлын хэсг... О.Сэргэлэн: Тархины үхэлтэй донорын тогтолцоог хөгжүүлэх нь ... Эверестийн анхны экспедицийн домогт шерпа Канчха 92 насандаа... Шатахуун худалдаа эрхлэгч 21 ААН-д 52.6 тэрбум төгрөгийн тор... Бүх хүн тэгш эрхтэй, гахай илүү эрхтэй... Америкийн уулчин Эверестийн хойд энгэрээр цанаар буусан анхн... Нисэхийн уулзвараас Тэмээтэй хөшөө хүртэл нийтийн тээврийн т... 7 настай сурагчийн амь насыг хохироосон багшид бүх насаар нь... Жагсаал хүчирхийлэлд хүрсний улмаас Перу онц байдал зарлалаа... Эверестээс гадна Балбын нууцлаг оргилууд руу авирагчидыг тоо... Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлыг хэлэлцэж, нэмэгдүүлэ... Төгрөгийн хадгаламж өсөж, валютын хадгаламж буурлаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт барилга барих асуудал... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Энэтхэгт хийсэн төрийн айлчлал өнд...
Top