x

Үндсэн хуулийн өөрчлөлт: Цэцийг ч гэсэн сэгсрээд үзье

Өнөөдрөөс /2020.05.25/ эхлэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр үйлчилнэ. Нэмэлт өөрчлөлтөд бичигдсэн, өнөөдрөөс эхлэн дагаж мөрдөх олон заалтын нэг нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудал. Бүр тодорхой хэлбэл, Засгийн газрын нийт гишүүдийн 4-өөс бусад нь УИХ-ын гишүүн байж болохгүй тухай “давхар дээлний” хязгаарлалт.

Тиймээс МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдөр танхимынхаа сайд нарын дөрвөөс бусдыг нь шинээр томилох, эсвэл тэд нь УИХ-ын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх ёстой. Ингэж байж Үндсэн хуулийн хүчин чадал оршино.

Гэвч харамсалтай нь тийм зүйл болсонгүй. Шалтгаан нь ердөө гүйцэтгэх засаглалын тэргүүний тав тух, дур зорго юм байна. МАН-ын дарга зүгээр л “сонгууль болохоос ганцхан сарын өмнө сайд нараа солиод яах юм бэ?” гэнгүүт УИХ түүнд нь зориулаад хууль батлаад өгчихсөн. Одоо тэгээд “Хэрвээ сая Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуульд УИХ өөрчлөлт оруулаагүй бол яах аргагүй дээр хэлсэн нөхцөл байдал үүсэх байлаа. Гэхдээ бид хуулиа өөрчилчихлөө, та нар яах юм” гэж хэлээ гаргачихаад тараад явчихлаа.  

Уг нь бүр Цагаан сарын өмнө, хаврын чуулган эхэлсэн цагаас л хуульч, судлаачид “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр болно шүү. Хууль энэ тэрээ гаргаарай” гэж өдөр өнжихгүй сануулж, шавхуурдсан. Зөвхөн тэд тэгж үзсэн ч юм биш. Оны өмнө УИХ өөрөө ҮХНӨ-ийг батлахдаа “энэ зүйл заалтыг 2020 оны тавдугаар сарын 25-наас дагаж мөрдөнө” гээд биччихсэн юм. Тэр дагуугаа холбогдох хуулиудад нь өөрчлөлт оруулж, Үндсэн хуульдаа /Үндсэн хуулийн нөмөлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн нэг адил хүчин чадалтай/ нийцүүлэх л асуудал байлаа. Гэтэл манай нөхөд “Сонгуулийн дараа гарч ирсэн шинэ засаг нь хуулиа мөрдөнө биз” гээд тараад явчихсан.

Гэхдээ нөгөө талаас улс төрийн хүрээнд болон хуульчдын зүгээс энэ нөхцөл байдалд ч гэсэн бэлэн байсан. “Хэрвээ Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүй бол тавдугаар сарын 25-наас хойш танай Засгийн газар Үндсэн хуулийн бус болно шүү” гэж сануулсаар байсан шүү дээ. Үндсэн хуулийн бус болно гэдэг нь Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүснэ ээ л гэсэн үг.

Тэгээд ч ингэж хэлж, сануулж байсан маш олон хуульч өнөөдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшээд явж байгаа. Тэд одоо л жинхэнэ “улс төрөө” хийдэг газар. Үндсэн хуулийн бус гэж нэрлэсэн Засгийн газартайгаа эвлэрээд, тэндээс гаргасан тогтоол, шийдвэрийг нь хэрэгжүүлээд явах нь хуульч хүний мөн чанар мөн үү? Эсвэл нэгэнт Үндсэн хуулийн бус буюу эрх зүйн чадамжгүй болсон Засгийн газрын шийдвэрийг иргэд ч гэсэн дагаж мөрдөхгүй байж болох уу?

Ядаж л энэ удаа Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн манаачаар үлдэж чадах эсэхийг, Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар Үндсэн хуулиасаа давсан зохицуулалт хийж болдог эсэхийг Үндсэн хуулийн Цэцээр нэг удаа шүүлгээд үзье л дээ. 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2 цаг 0 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 2 цаг 16 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 2 цаг 21 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 2 цаг 26 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 2 цаг 30 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 2 цаг 44 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 2 цаг 50 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 4 цаг 34 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 4 цаг 53 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 5 цаг 12 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 5 цаг 14 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 22 цаг 1 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 22 цаг 26 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 22 цаг 40 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 22 цаг 43 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 22 цаг 46 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 23 цаг 4 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана Өчигдөр 14 цаг 25 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ Өчигдөр 14 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр 14 цаг 13 мин
iИх уншсан
2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа
Top