Цаг агаар
                
                                
Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн
                                    Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр 34-39 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр 28-33 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 22-27 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 17-22 хэм, өдөртөө Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 5-10 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.
                                    2024-12-18
                                
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
                                    18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг анхааруулж байна.
                                    2024-12-18
                                
Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно
                                    Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 8-10 хэм хүйтэн байна.
                                    2024-12-16
                                
Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно
                                    9-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно. 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
                                    2024-12-09
                                
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
                                    4-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. 5-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 06-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
                                    2024-12-04
                                
Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна
                                    УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 9-11 хэм хүйтэн байна.
                                    2024-12-03
                                
Арванхоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
                                    Агаарын дундаж температур баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас бага, зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.
                                    2024-12-02
                                
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
                                    Нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
                                    2024-12-02
                                
Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
                                    11-р сарын 30, 12-р сарын 02-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 12-р сарын 1-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
                                    2024-11-29
                                
Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна
                                    Улаанбаатарт үүлэрхэг. Цас орж, салхи баруун хойноос секундэд 6-11 метр.  Өдөртөө 9 хэм хүйтэн...
                                    2024-11-27
                                
Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
                                    Улаанбаатарт үүлэрхэг, өдөртөө 11-13 хэм хүйтэн. Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
                                    2024-11-26
                                
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна
                                    Нутгийн хойд хэсгээр салхи 10-12 м/с хүрч цасаар шуурах бөгөөд 26-нд 12-14 м/с хүрч ширүүсэн, хүйтний эрч эрс чангарах төлөвтэй байгаа талаар Өмнөговь аймгийн ОБГ-аас мэдээллээ. 
                                    2024-11-24
                                
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа
                                    11 дүгээр сарын 24-нөөс нутгийн өмнөд хэсгээр цас орж хүйтрэх бол, 24, 26-нд салхи секундэд түр зуур 13-15 метр хүрч ширүүсч ширүүснэ
                                    2024-11-24
                                
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
                                    Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 9-14 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.
                                    2024-11-22
                                
Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
                                     Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.  Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. 
 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр 24-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
                                    2024-11-20
                                
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн
                                    Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 27-32 хэм, Дархадын хотгор, Хангайн уулархаг нутгаар 21-26 хэм, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн.
Өдөртөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 11-16 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгаар 3-8 хэмийн дулаан, бусад нутгаар 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан байна.
                                    2024-11-19
                                
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
                                    Монгол-Алтай, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 10-15 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.
                                    2024-11-19
                                
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
                                    Нийт нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.
                                    2024-11-17
                                
Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
                                    Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
                                    2024-11-15
                                
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
                                    14-ний өдөр Ховдын Мөст, Ховд, Манхан, Говь-Алтайн Тонхил, Бугат, Есөнбулаг сумдын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Баян-Өлгийн зүүн хэсэг, Ховдын нутгаар цасан шуурга шуурна.
                                    2024-11-14
                                