x

Хоёрдугаар сарын 12-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Хоёрдугаар сарын 12-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.

2026 оны 02 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 21-26 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр 15-20 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн зүүн хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 1-6 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

2026 оны хоёрдугаар сарын 11-15-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Хоёрдугаар сарын 12-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, 13-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд болон зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд нутгийн зарим газраар, 14-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 18-23 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 11-16 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -12-17 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 14-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чулуун нүүрсний экспорт 9.7 сая тоннд хүрч, 86.4 хувиар өсжээ 1 мин Монголын бизнес эрхлэгчид ЕАЭЗХ-ны зах зээлд гарах боломжийг Москвад хэлэлцлээ 2 мин К.Роналду "Аль-Наср" багийнхаа бэлтгэлд эргэн оржээ 5 мин С.Лавров: АНУ-тай эдийн засгийн харилцаа сайжрах төлөв харагдахгүй байна 5 мин УИХ-ын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн даргатай уулзлаа 6 мин Хятад улс Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болголоо 1 цаг 13 мин Чөлөөт бөхийн шигшээ баг Японд хамтарсан бэлтгэл хийхээр зорилоо 1 цаг 15 мин "Милан-Кортина-2026": Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар өнөөдөр уралдана 1 цаг 17 мин Хоёрдугаар сарын 12-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 1 цаг 19 мин Испани улс 16-аас доош насны хүүхдүүдийн сошиал медиа хэрэглээг хориглоно 2 цаг 9 мин Ютта Лердам 1000 метрийн зайд Олимпын дээд амжилт тогтоон түрүүллээ 2 цаг 16 мин Норвегийн тамирчид медалийн тоогоор тэргүүлж байна 16 цаг 35 мин Нобелийн шагналт Наргес Мохаммадид нэмж 7.5 жилийн ял оноов 16 цаг 58 мин Хотын дарга сургуулийн захирлуудтай уулзаж, боловсролын салбарын асуудлыг хэлэлцлээ 17 цаг 0 мин "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож байвал үр өгөөж нь ирнэ 17 цаг 20 мин АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдлаа 19 цаг 52 мин Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 3.7 магнитудын газар хөдлөлт болов 19 цаг 54 мин Норвегийн элчин сайд Жеффри Эпштейнтэй холбоотой байсан тул огцорлоо 19 цаг 57 мин Таван шард явган хүний гүүрэн гарц барина 20 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн 20 цаг 5 мин
iИх уншсан
АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... Анхны чөтгөрийн дууль Биднийг бүрэн хянах уу? Ногоон онооны цаадах эрсдэл Г.Занданшатар Н.Учрал хоёр тэрсэлдэж эхлэв үү Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Бэлчээрт мал нядалж хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчилжэ... Дулааны тавдугаар цахилгаан станцын ажил энэ сарын 15-наас э... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Монгол Улс цөлжилттэй тэмцэх НҮБ-ын бага хурлыг зохион байгу... Монгол ба түрэг хэлний холбоо Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... Монгол Улс гангийн үйлдвэр барихаар олон улсын тендер зарлан... Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангана АТГ долоо хоногт 105 гомдол шалгаж, 15-д нь хэрэг нээжээ Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо
Top