Ярилцлага

Д.Тогтохсүрэн: Хоригийг хүлээж авбал УИХ шууд гуравдугаар хэлэлцүүлгийг хийх эрх үүснэ
Б.Тогтохсүрэн: Хуулийг баталдаг үндсэн субъект нь парламент. УИХ хоригийг хүлээж авсан тохиолдолд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өөрсдөө цааш хэлэлцээд явна. 57-гоос дээш гишүүний ирцтэйгээр 57 гишүүний дэмжлэгтэй хэлэлцүүлэг батлагдах ёстой.
2019-09-26

О.Мөнхсайхан: Ард нийтийн санал асуулгыг УИХ-ын сонгуультай хамт явуулбал Үндсэн хуулийн өөрчлөлт унах магадлалтай
УИХ-ын 62 гишүүний төслийн зарим заалт хасагдаж өөрчлөгдсөн ч гол амин сүнс нь гарч УИХ-аар дэмжигдсэн. Гэвч үүнийг Ерөнхийлөгчийн зүгээс үгүйсгэж бүр парламентын засаглалаас татгалзаж энэ Үндсэн хуулийг бүхэлд нь үгүйсгэх санаачилга гаргачхаад байна. Маргаантай асуудлуудыг удаа дараа өргөн барьж, цаг хугацаа авч байна.
2019-09-24

Олон домгоос бүрддэг Зөвлөлтийн түүхээс хүмүүс хагацах дургүй байдаг
Монголыг эзлэх нь геополитикийн маш том төсөл, япончууд яалт ч үгүй ийм боломжийг харж байсан, үүнийг Нерчинск болон Улаанбаатар руу Японы арми довтлох “Оцу” хэмээх төлөвлөгөөг тусгасан Японы Жанжин штабын бичиг баримт баталдаг. Энэ бол хэтийн төлөвлөгөө байж. Харин Халх голын тулаан бол шал өөр цэрэг дайны тоглолт. Халх голоор Монгол руу дайрна гэдэг хачин бөгөөд логикгүй.
2019-09-23

Р.Болормаа: Чанаргүй зам барьдаг компаниудад эрх олгосон хүмүүст хариуцлага тооцъё
Улаанбаатар хотын замын түгжрэлийн гол шалтгаан нь хот төлөвлөлт зүй зохистой яваагүйтэй холбоотой. Жижиг хороолол, хотхон аль нь ч анх ерөнхий төлөвлөгөө хийхдээ замын зураг төсөл хийдэггүй. Уг нь хот төлөвлөхөд замын инженерүүдийг оролцуулах ёстой шүү дээ. Тэр ч байтугай борооны ус, галт түймрийн мэргэжилтэн ч байх ёстой.
2019-09-20

Д.Үүрцайх: Ерөнхийлөгч тангаргаасаа няцсан учир ҮХЦ-д хандлаа
Үндсэн хуулийн цэц улс төрийн нэлээд нөлөөлөлтэй байгууллага болсон гэдгийг дийлэнх иргэд хүлээн зөвшөөрдөг. Тэр дундаа одоогийн Ерөнхийлөгчийн Цэцэд нөлөөлөх магадлал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн гэж харагддаг.
2019-09-19

Б.Энхбаяр: Ц.Нямдорж сайд өөрөө улсын нууц задалсан
Ц.Нямдорж сайд өөрөө улсын нууц задалсан. Цензургүй ярианд орохдоо нууц шүүхийн шийдвэрийг камерын өмнө гаргаж уншаад Монгол Улсын тагнуулын гүйцэтгэх ажилтны нэрийг зарлачихсан. Ингээд өөр дээр нь эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тэгэнгүүт нөгөө шүүхийн шийдвэрийг улсын нууцаас гаргах Засгийн газрын 2018 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 95 дугаар тогтоол оруулаад өөрөө ял авахгүйн тулд нууцаас гаргачихсан.
2019-09-18

О.Эрдэнэ-Өрнөх: Орлогын ялгааг арилгая гэвэл боловсролыг дэмжье
Илүүдэл орлого байгаа бол, уул уурхайн бүтээгдэхүүний орлогыг төвлөрүүлдэг хуримтлалын сан байгаа бол түүнийгээ хүүхэд, залуусын боловсролыг сайжруулахын төлөө зарцуулъя. Боловсролыг нэмэгдүүлэх, чадварыг сайжруулах, бүтээлч сэтгэлгээтэй болгохын төлөө төсвийн хөрөнгийг зарвал орлогыг ялгаатай байдал урт хугацаанд арилна.
2019-09-16

Жүжигчин, загвар өмсөгч А.Баярцэцэг: “Марко Поло” миний амьдралыг өөрчилсөн
2016 оны Дэлхийн миссийн шилдэг 11 оролцогчийн нэг, жүжигчин, загвар өмсөгч А.Баярцэцэг: Дэлхийн хэмжээнд гаръя гэвэл бид таван хэлтэй хүнтэй өрсөлдөх нь. Улс орныг хөгжүүлэхэд хувь хүний хөгжил маш чухал. Хүн болгон өсөж хөгжиж байж улс хөгждөг.
2019-09-13

Ө.Ганзориг: Цээжлэлтэд суурилсан боловсролын системээс дэлхий 50 жилийн өмнө татгалзсан
Стив Жобсын амжилт Сингапур улсын хөгжлийн нууц, Хятадын эдийн засгийн цаад шалтгаан гэх мэт өндөр бүтээмжийн нарийн учрыг сэтгэл зүйчид сүүлийн зуун жил судалж байна. Эцэст нь “Хүний хүсэл эрмэлзэл, сэтгэл зүйн боловсрол юм байна” гэсэн дүгнэлтэд хүрсэн. Монголчууд хандлага, төлөвшил, хүмүүжил гэж ярьдаг.
2019-09-09

С.Эрдэнэ: Иргэдийн боломжийг хулгайлсан “ЖДҮ” луйварчидтай бид зөвшихгүй
С.Эрдэнэ: 62 гишүүний өргөн барьсан төслийг дэмжихгүй гэдгээ бид анхнаас нь мэдэгдсэн. Тэдэнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэмжээний эрх, ёс суртахуун байхгүй. Тиймээс МАН-аас оруулсан аль ч саналыг бид дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.
2019-09-09

Х.Тэмүүжин: Эцсийн дүндээ Дээд шүүхийн хэдэн шүүгчийн төлөө л зодолдож байна
Шүүх дээр болж байгаа хэрүүл тэмцэл хаана очиж дуусч, хэний төлөө зодолдож байна? Эцсийн дүндээ Дээд шүүхийн хэдэн шүүгч, Ерөнхий шүүгчийн төлөө л энэ улстөрчид чинь зодолдож байна шүү дээ. Нэг ёсондоо хонгилынхоо түлхүүрийг авах гэж байна. Үүнийг хүртэл Үндсэн хуульдаа бичиж болохгүй биз дээ.
2019-09-09

Б.Мэдрээ: Зээлийн хүүг бууруулж болно(I хэсэг)
Б.Мэдрээ: Дэлхий даяар дийлэнх улсууд харилцагчийнхаа харилцах дансанд хүү төлөхийг хориглосон хуультай. Манай банкууд өөр хоорондоо өрсөлдөхдөө шинэ технологи, шинэ бүтээгдхүүнээр бус харилцах дансанд чинь тэдэн хувийн хүү төлье гэсэн ойр зуурын зүйлээр л өрсөлдөж байгаа.
2019-09-07

Д.Цогтбаатар: 100 тэрбум рублийг зөвхөн төмөр замын шинэчлэлд зориулна
Төмөр зам гэдэг нь манай улсын хувьд яг энэ цаг үед ирээдүйтэй салбар. Сүүлийн үед төмөр замын бараа эргэлтийн динамикийг харахад өсөлттэй байна. Тиймээс зээл авахад буцаагаад төлөгдөх боломжтой гэж харж байна.
2019-09-05

Н.Даваадорж: Халх голын байлдаан биш, дайн юм
Японы талаас бол Номун Хааны хэрэг явдал, ОХУ-ын эрдэмтэд байлдаан, манайхан дайн гэсэн санал дэвшүүлж, эрдэмтэд дайн гэдэг дээр санал нэгдсэн. Үүнээс хойш Халхын голын дайн гэж нэрлэхээр болсон юм. Гэвч манайхан зөв нэршлээрээ явахгүй байна.
2019-09-02

Д.Эрдэмбилэг: “Эмээл” стадионыг 10 хоногт зураагүй, 10 жил толгойдоо бодож, судалгаа хийсэн
Төв цэнгэлдэхийн зураг төсөл шалгаруулах уралдаанд “Хийморь цогцолбор"-ын зураг төслөөр оролцож тэргүүлсэн “Хаус дизайн” компанийн дизайнер, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Эрдэмбилэгтэй ярилцлаа.
2019-08-30

О.Элбэгтөгс: Түүхэн сэдвийг мөлжинө гэдэг их ухаан шаардана
Бид өвөг дээдсийнхээ баялаг түүхээр бахархаж, өв уламжлалаа чадах чинээгээрээ сэргээн авч үлдэхийг хичээж байна. Энэ нь заримдаа худал хэлбэрдэх, хийрхэх, ихэрхэх томоохон шалтаг болж байна. Түүхэн сэдвийг мөлжинө гэдэг их ухаан шаардана.
2019-08-27

Б.Баяраа: Амжилт гэдэг өв тэгш хүн дээр л асгардаг зүйл шүү дээ
“Вашингтон пост” сонины спортын сэтгүүлч АДАМ КИЛГОР 2016 оны Риогийн олимпын тухай “Монголын дасгалжуулагч нарын үйлдэл бол спортын түүхэн дэх авлигын эсрэг томоохон эсэргүүцлүүдийн нэг нь юм. Энэ бол огтхон ч инээдтэй явдал биш.
2019-08-26

Ё.Баатарбилэг: Их, дээд сургуулийн элсэлт 50-60 хувиар буурсан нь тэдэнд маш том сорилт болно
Ё.Баатарбилэг: Биеийн тамир, спортын газар дээр байдаг допингийн төсөв нь олон улсын тэмцээн уралдаанд оролцож байгаа манай их спортын тамирчдын допингийн шинжилгээ өгөх л зардал байдаг. Үндэсний баяр наадамтай холбоотой допингийн шинжилгээний төсөв нь Үндэсний баяр наадам зохион байгуулах хороо буюу Шадар сайдын ахалдаг ажлын хэсэг дээр явдаг. Тиймээс манай яаманд үүнтэй холбоотой ямар ч зохицуулалт байдаггүй.
2019-08-26

А.Мөнхболд: Үнэнийг хэлэхэд ТЭЦ-5 төсөл зогссон
Эрчим хүчний салбарт Эрдэнэбүрэнгийн УЦС, Багануурын 700 МВт-ын ДЦС, Гуравдугаар ДЦС-ыг 250 МВт-аар өргөтгөх төсөл, Чойбалсангийн ДЦС-ыг 50 МВт-аар өргөтгөх төсөл, Тавантолгойн 450 МВт-ын ЦС Эрчим хүчний дамжуулах сүлжээний үр ашгийг дээшлүүлэх (дэд станцууд) арван аймгийн төвийн дулааны станц барих төсөл, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл хөрөнгө оруулалтын хөтөлбөрт туссан.
2019-08-26

Б.Баттулга: Миний амьдралын мартагдашгүй дурсамжууд энэ цагт бичигдэж байна
Увс аймгийн Хяргас нуурын хөвөөнд “Усны сургалт, хяналт дадлагын төв” байгуулагдан өнгөрөгч зургадугаар сард нээлтээ хийлээ.
2019-08-23