
Герман улстай шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Доктор болон докторын дараах судлаачдад грант төслийн дэмжлэг олгоно.
2023-11-13

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийг прокурорт буцаажээ
Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, цар тахлын үеийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, мөн хувьдаа завшсан байж болзошгүй хэрэгт буруутган АТГ-аас шалгаж буй юм.
2023-11-13

2024 оны Төсвийн хууль Ерөнхийлөгчийн хоригт орж магадгүй
Угаасаа Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төсөл нь өөрөө Төрийн хэмнэлтийн хуулийг зөрчсөн. Гэтэл дээр нь нэрмээд төсөв баталж байгаа УИХ нь өөрөө баталсан хуулийнхаа дээгүүр алхаад, алцайгаад гараад явчихлаа.
2023-11-13

Цус ойртож тэнэгэрсэн хүмүүсийн цуглаан
Цус ойртох асуудлыг хуульчилахаар УИХ-д сая авч хэлэлцлээ. Хомсдолтой хүмүүсийг нэг дор цуглуулаад мэдэхгүй сэдвээр нь чөлөөтэй яриулахад инээдэм гэхээсээ эмгэнэл болдог юм байна.
2023-11-13

Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Үзэгдэх орчин хаагдах, зам даваа гүвээ хаагдаж болзошгүйг анхааруулж байна.
2023-11-13

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН VI ДАХЬ УДААГИЙН ИМПОРТЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ПАВИЛЬОНООР ЗОЧЛОВ
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН VI ДАХЬ УДААГИЙН ИМПОРТЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ПАВИЛЬОНООР ЗОЧЛОВ.
2023-11-12

“WOMEN OWNED” ТОХИРЛЫН ТЭМДЭГТИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
“WOMEN OWNED” тэмдгийн гэрчилгээг шаардлага хангасан Мана, Shoe's love, Бурамхан, SabaX брэндийн бүтээгдэхүүнүүдэд олголоо.
2023-11-12

14-нөөс нутгийн ихэнх хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
11-р сарын 12-ны 20 цагаас 11-р сарын 13-ны 20 цаг хүртэл ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
2023-11-12

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК 6,800 тонн 58 хувийн агууламжтай төмрийн баяжмал арилжжээ
2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 34 компанийн 100,613,380 төгрөгийн үнийн дүнтэй 249,649 ширхэг хувьцаа арилжаалжээ. 14 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
2023-11-12

"Тамгагүй төр" жүжгийн уран бүтээлчид Лондонд 800 жилийн түүхтэй баярын жагсаалд оролцлоо
Үндэсний хувцсаа өмсч, морь унасан уран бүтээлчид өчигдөр XIII зуунаас хойш Лондонд зохион байгуулсаар ирсэн Lord Mayor's Show баярын жагсаалд оролцжээ.
2023-11-12

Пакистанд агаарын бохирдлын улмаас зарим сургууль, үйлчилгээний байгууллагыг түр хаажээ
Пунжаб мужийн нийслэл Лахор хотод агаарын чанарын бохирдлын индекс 462 гарсан нь дэлхийн хэмжээнд агаарын чанар хамгийн аюултай түвшинд байгааг харуулжээ. Үйл ажиллагааг нь түр зогсоож байгаа газруудад эмнэлэг, эмийн сан, шүүхийн байгууллагаас бусад бүх сургууль, албан байгууллага, зоогийн газар, үйлчилгээний байгууллагууд багтаж байна.
2023-11-12

III Чарльз хаан парламентын танхимд анх удаа үг хэллээ
Гуравдугаар Чарльз хаан өнгөрөгч 2022 оны есдүгээр сард хатан хаан II Елизабетаас хаан ширээг өвлөн авсан. Түүнийг хаан ширээнд суусан жил Парламентын чуулган жил хагас үргэлжилсэн тул тус ондоо Парламентыг нээж үг хэлж амжаагүй юм байна.
2023-11-12

Маргаашаас эхлэн 3, 4 дүгээр ангийнханд "Eduten" платформ дээр математикийн хичээл орно
Уг платформ нь хиймэл оюун ухаан, тоглоомд суурилсан байдлаар боловсруулсан 200,000 гаруй математикийн дасгал, даалгавруудын сантай, багш нарын ажлын ачааллыг бууруулах, математикийн хичээлийн чанар, үр өгөөжийг дээшлүүлэх ач холбогдолтой ухаалаг систем юм.
2023-11-12

Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил 68 хувьтай байна
Өнөөдрийн байдлаар төлөвлөгөөний дагуу хавтангийн цутгалтыг хийж байна.
2023-11-12

Монгол бахархлын өдрөөр хүчит 128 бөх барилдана
Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархлын өдөр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой чансаа сайтай 128 бөхийн барилдаан болно.
2023-11-12

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна
Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно.
2023-11-12

“SHETRADES MONGOLIA HUB BEYOND YOUR BORDER” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“SHETRADES MONGOLIA HUB BEYOND YOUR BORDER” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023-11-11

Японд зэрлэг баавгай хүн рүү дайрсан тохиолдол эрс нэмэгджээ
Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш баавгайнд бариулсан хүний тоо 180-д хүрснийг Японы Байгаль орчны яамнаас мэдээлж, баавгайн халдлага түүхэн дээд хэмжээнд хүрлээ гэж анхааруулжээ. Баавгайн гол идэш болох хуш модны самрын гарц энэ жил муу байгаагаас баавгай болон бусад зэрлэг ан амьтан хүн амын суурьшлын бүс рүү нэвтрэх нь нэмэгдсэн гэдгийг байгаль хамгаалагчид тайлбарлаж байна.
2023-11-11

Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн
Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 хэм, бусад хэсгээр 18-20 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна. Маргаашнаас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
2023-11-11

Давхар автобусанд цахилгааны массаас үүдэн гал гарсан байх магадлалтай
Урьдчилсан байдлаар цахилгааны массаас үүдэн гал гарсан байх магадлалтай бөгөөд шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоохоор НОБГ-ын гал унтраах шуурхай албаны бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна.
2023-11-11
