
Х.Баттулга: Бид 1990 оноос хойш олон сонгуулийн тогтолцоотой байснаас хамгийн зовлонтой нь жижиг 76 тойрог юм
Сонгуулийн хуулийг өөрчлөх болгонд “тоглоомын дүрэм” өөрчлөгдөж байна. Бид 1990 оноос хойш олон сонгуулийн тогтолцоотой байснаас хамгийн зовлонтой нь жижиг 76 юм. Хөрөнгө оруулалт нь төвлөрдөггүй, аж үйлдвэрийн бодлогогүй, гарч ирсэн УИХ-ын олонх нь сонгуулийн хуулийг өөрчилдөг болсон.
2019-08-27

Барилгын компаниуд хэдий болтол иргэдийг мунхруулах вэ?
Нийслэлд хөл гишгэх газаргүй болтол баригдаж буй стандартаас зөрсөн орон сууцнууд үнэндээ гуч, дөчин жил байтугай гурван жилийн эдэлгээ даах нөхцөлгүй болж. Орчин цагт баригдаж байгаа сууцны чанар стандартыг өнгөрсөн үетэй харьцуулбал тэнгэр, газар шиг ялгаатай байгаад иргэд санаа зовж байна.
2019-08-27

Б.Баяраа: Амжилт гэдэг өв тэгш хүн дээр л асгардаг зүйл шүү дээ
“Вашингтон пост” сонины спортын сэтгүүлч АДАМ КИЛГОР 2016 оны Риогийн олимпын тухай “Монголын дасгалжуулагч нарын үйлдэл бол спортын түүхэн дэх авлигын эсрэг томоохон эсэргүүцлүүдийн нэг нь юм. Энэ бол огтхон ч инээдтэй явдал биш.
2019-08-26

Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэхэд ХБНГУ-аас онцгой анхаарал хандуулж байна гэв
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын урилгаар ХБНГУ-ын Байгаль орчин, байгаль хамгаалал, цөмийн аюулгүй байдлын яамны парламент дахь төрийн нарийн бичгийн дарга Рита Шварцелюр-Суттер тэргүүтэй төлөөлөгчид наймдугаар сарын 23-28-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.
2019-08-26

Увс аймаг олон улсын стандартад нийцсэн нисэх зурвастай боллоо
Увс аймгийн "Дэглий цагаан" нисэх буудлын аэродромын явгалах замд өргөтгөл хийж, наймдугаар сарын 22-ны өдөр ашиглалтад хүлээн авлаа.
2019-08-26

Ховд аймаг дахь Гянтболдын далд уурхайг түр хугацаагаар зогсоожээ
Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар “Талст молор” ХХК-ий эзэмшдэг MV-20930 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Гянтболдын далд уурхайд “уурхайг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комисс” ажиллуулаагүй нь тогтоогдсон байна.
2019-08-26

Э.Оюунболдын шинжилгээнээс сэргээшийн төрлийн бодис илэрснийг зарлалаа
Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрчээ.
2019-08-26

БНСУ-д зорчих визний журамд орсон өөрчлөлтийг танилцууллаа
Визийн хариутай холбоотой залилангийн хэрэг гарч буй тул энгийн иргэд хууль бус үйлдэлд автахгүй байхыг анхаарууллаа.
2019-08-26

Таван шүүгчийг түдгэлзүүлэх зөвлөмж ШЕЗ-д ирээгүй гэв
“Таван шүүгчийн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр ирээгүй. УИХ-ын нэр бүхий гишүүд ҮАБЗ-д найман шүүгчийг огцруулах асуудлаар 2019 оны зургадугаар сарын 28-ны өдөр шаардлага ирүүлсэн. Энэ шаардлагын дагуу холбогдох мэдээллийг ҮАБЗ-д ирүүлнэ үү гэсэн утгатай албан бичиг энэ сарын 21-ны өдөр ШЕЗ-д ирсэн” гэв.
2019-08-26

Дональд Трампын хүү Монгол дахь аяллынхаа тухай өөрийн цахим хуудаст бичжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын том хүү Дональд Трамп Жуниор /Жр/ Монгол орноор аялаад өчигдөр эх орондоо буцжээ. Тэрбээр хүүтэйгээ хамт хувиараа аяллын шугамаар ирсэн аж.
2019-08-26

Халх гол сумын нээлтийн үеэр Ерөнхийлөгч Путин ирнэ
Ж.Болдбаатар "ОХУ-ын тэргүүн Халх голын байлдааны ялалтын ойд оролцож байсан сайхан туршлагууд бий. ОХУ-ын хөрөнгөөр Дорнод аймгийн Халх гол суманд жишиг сум байгуулагдаж байгаа. Түүний нээлт есдүгээр сарын 3-ны өдөр болно. Энэ үеэр ОХУ-ын тэргүүн ирнэ гэсэн мэдээлэл бий"
2019-08-26

Дэлхийн өвийн шинжээч Буган хөшөө бүхий хүрлийн соёлын дурсгалуудад техникийн үнэлгээ хийжээ
Дэлхийн өвийн хороонд зөвлөх үүрэг бүхий Хөшөө дурсгал, дурсгалт газруудын олон улсын зөвлөл (ICOMOS)-ийн шинжээч Тошио Хаяаши Архангайн Ихтамир сумын Цацын эргийн дурсгалт газар, Өндөр-Улаан сумын нутагт орших Их жаргалантын дурсгалт газар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Уушгийн өврийн дурсгалт газарт ажиллажээ.
2019-08-26

Зах, худалдааны төвүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт ороогүй гэв
"Хотын дарга захирамждаа зах, худалдааны төвүүд амрах хуваарьтай өдрөө ажиллаж байна уу үгүй юу гэдгийг хянах үүрэг өгсөн. Тийм болохоор захуудын цагийн хуваарьт өөрчлөлт ороогүй. Ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана" гэв.
2019-08-26

Гэрэлтүүлгийн ашиглалтын байдалд шалгалт хийлээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 02-03/206 дугаартай удирдамжийн дагуу Хан-Уул дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэр Хабитат орчмын гэрэлтүүлгийн ашиглалтын байдалд хяналт шалгалт хийжээ.
2019-08-26
Жонш баяжуулах үйлдвэрийн ажилтан шороонд дарагдаж амиа алджээ
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн “Цагаан цахир” хэмээх газар “Эко хэлхээ” ХХК-ийн жонш баяжуулах үйлдвэрийн хүдрийн нөөцийн агуулахад бөглөрсөн хүдрийг гаргахаар ажиллаж байгаад шороонд дарагдан амиа алджээ.
2019-08-26

Ё.Баатарбилэг: Их, дээд сургуулийн элсэлт 50-60 хувиар буурсан нь тэдэнд маш том сорилт болно
Ё.Баатарбилэг: Биеийн тамир, спортын газар дээр байдаг допингийн төсөв нь олон улсын тэмцээн уралдаанд оролцож байгаа манай их спортын тамирчдын допингийн шинжилгээ өгөх л зардал байдаг. Үндэсний баяр наадамтай холбоотой допингийн шинжилгээний төсөв нь Үндэсний баяр наадам зохион байгуулах хороо буюу Шадар сайдын ахалдаг ажлын хэсэг дээр явдаг. Тиймээс манай яаманд үүнтэй холбоотой ямар ч зохицуулалт байдаггүй.
2019-08-26
Монголчууд өөрсдийн үндэсний төр улс дор мөн чанараа таньж ухамсарлах болсон нь
Монголын орон нутагт ч сэтгэлийн асар их хөөрлөөр асуудалд хандаж байсныг Баруун Монголд Ховдын хязгаараас хятадуудыг хөөн гаргасан явдал тодорхой харуулдаг. Хятад байшин барилга, бичиг ном, ер нь л яаж ийгээд тэдний соёлыг санагдуулсан бүхнийг хайр найргүй устгаж байв. Мөн олон хятад хүн үхэж үрэгдэж, хятадуудыг зүйл бүрээр харгислаж байсныг мартах аргагүй.
2019-08-26

Хуульчлагдсан дээрэм буюу У.Хүрэлсүхийн долоо хоног
Баялгийг хэн эзэмшиж байгаад бус, хэрхэн эзэмшиж, ашиглаж байгаад асуудал байна. Үүнийг хянах, цагдах үүрэг нь Засгийн газар, түүний хүний нөөцөд бий. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүхэд өөрт нь байгаа. Тийм атал өөрөө ажлаа хийгээгүйн төлөө өрөөл бусдыг нураагаад, хураагаад, шатаагаад байх нь шударга уу?
2019-08-26

А.Мөнхболд: Үнэнийг хэлэхэд ТЭЦ-5 төсөл зогссон
Эрчим хүчний салбарт Эрдэнэбүрэнгийн УЦС, Багануурын 700 МВт-ын ДЦС, Гуравдугаар ДЦС-ыг 250 МВт-аар өргөтгөх төсөл, Чойбалсангийн ДЦС-ыг 50 МВт-аар өргөтгөх төсөл, Тавантолгойн 450 МВт-ын ЦС Эрчим хүчний дамжуулах сүлжээний үр ашгийг дээшлүүлэх (дэд станцууд) арван аймгийн төвийн дулааны станц барих төсөл, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл хөрөнгө оруулалтын хөтөлбөрт туссан.
2019-08-26

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, нутгийн зүүн хагаст сэрүүн байна.
2019-08-26
