Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 02-03/206 дугаартай удирдамжийн дагуу Хан-Уул дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэр Хабитат орчмын гэрэлтүүлгийн ашиглалтын байдалд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар дамжуулах утас, гэрэлтүүлгийн шон зэрэг нь аюулгүй ажиллагаа алдагдсан байсан тул “УБЦТС” ТӨХК-ийн диспетчерийн албанд мэдэгдэж аюулгүй ажиллагааг хангуулах хүртэл цахилгаан эрчим хүчийг хязгаарлан, засвар үйлчилгээг хийх үүрэг даалгаварыг ашиглагч “Новельнэтворк” ХХК-нд хүргүүллээ.Нийт 82 гэрэлтүүлгийн шон, 2400м кабель шугамын аюулгүй байдалд үзлэг шалгалт, засвар үйлчилгээг хийлгүүлэн биелэлтэд хяналт тавин, аюулгүй байдлыг хангуулан ажилласан байна.



