x

Шинжээч: Орос, Иранаас болоод АНУ, Энэтхэгийн хооронд худалдааны дайн эхэллээ

Пуужингийн С-400 цогцолбор худалдан авах гэж байгаад АНУ таагүй хандаж байгаа бол Делид нефть нийлүүлэгч гол түнш Ираны эсрэг АНУ хориг тавьж байгаад Энэтхэг онцгүй хандаж байна гэж Энэтхэг, АНУ-ын хооронд эхэлж байгаа худалдааны дайны тухайд олон улсын шинжээч Борис Волхонский ВЗГЛЯД сонинд бичжээ. “АНУ бол Энэтхэгийн худалдааны гол түнш. Энэ хоёр улсын худалдааны бараа эргэлт 141 тэрбум ам.доллар хүрдэг. Гэхдээ Хятад, АНУ-ын худалдааны бараа эргэлт 500 тэрбум ам.долларыг бодвол бага” гэж Стратегийн мэдээллийн төвийн Ерөнхийлөгч Дмитрий Абзалов хэлж байна.

Вашингтон үүний өмнө Энэтхэгийн барааны зарим хэсэгт гаалийн татвар ногдуулж, АНУ-д татваргүй бараа оруулах хөтөлбөрөөс Энэтхэгийг хассан юм. Энэ шийдвэрийн дагуу Энэтхэгийн барааны татвар таван тэрбум ам.долларыг давж байгаа юм. “Үүний хариуд Энэтхэг 220 сая ам.долларын барааг хязгаарлахаар шийдлээ” гэж Д.Абзалов хэлсэн байна. Энэтхэгийн Сангийн сайд үүний өмнө АНУ-аас оруулж ирдэг алим, бүйлс, грек самар, вандуй, байцай зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний татварыг нэмж байгаагаа мэдэгдсэн юм.

Д.Абзаловынхаар бол худалдааны энэ зөрчилдөөнд бас шалтгаан байгаа гэнэ. “Юуны өмнө Энэтхэгт сонгууль болж Ерөнхий сайд Н.Моди, эрх баригч консерваторууд тэргүүлэх байр сууриа хадгалж үлдлээ. Н.Моди үзэл бодлын хувьд Д.Трамптай ойролцоо ч гэсэн харилцааны хувьд тийм ч сайн биш. Д.Трамп болохоор Энэтхэг АНУ-ын төлөө биш өөрийнхөө зах зээлийг хамгаалж байна гэж үзэж байна. Хоёрдугаарт Энэтхэг Оросын С-400 цогцолбор авахаасаа татгалзахгүй байна. Вашингтон үүнд нь дургүйцэж хориг тавилаа. Н.Модигийн С-400 цогцолбор авах шийдвэр нь дайсагнасан бодлого гэж Вашингтон үзээд эдийн засгийн аргаар хариулах гэж дохио өгч байгаа нь энэ гэж шинжээч хэлжээ. “Гуравдугаарт Энэтхэг бол газар зүйн байрлалын хувьд Хятадын гол сөргөлдөгч. Нэг цагт аюулгүй байдлын салбарт америкчууд Энэтхэгтэй хамтын ажиллагаагаа идэвхжүүлж байсан үе бий. Тэд мэдээллийн аюулгүй байдлын талаарх төрийн бүтцийг хамгаалах мэдээлэл солилцох хэлэлцээр байгуулж байсан. Ийм ч болохоороо америкчууд Энэтхэгийн төлөө идэвхтэй тэмцэж байсан юм” гэж Д.Абзалов хэлсэн байна.


Ганцхан Д.Трампын хувьд өөр чиглэлд дайн хийхэд “Улс төрийн эрүүл харилцаа” нь хангалтгүй байна гэж шинжээч хэлээд Энэтхэг нь Хятадын эсрэг дарамт өгөхөд АНУ-ын түнш байгаа нь, энэтхэг Д.Трампын амьдардаг америкийн мужуудын бүтээгдэхүүний хэрэглэгч байгаа нь хангалтгүй, бага хэрэг. “Энэтхэг уг нь Америкийн барааны томоохон хэрэглэгч. Ганц жишээ хэлэхэд Энэтхэг Америкийн бүйлсний гол хэрэглэгч. Хятадын шар буурцагнаас болж Айова мужид юу тохиолдлоо доо. Тэгэхээр өөрийн бараа бүтээгдэхүүний хэрэглэгчидтэй маргалдах нь Д.Трампын хувьд тун эрсдэлтэй алхам” гэж эдийн засагч үнэлсэн байна. “Гэлээ ч гэсэн Энэтхэг ухрахгүй. Нэгдүгээрт Оросын С-400-тэй өрсөлдөх зүйл санал болгоогүй байна. Хоёрдугаарт Оросын С-400 харьцангуй хямд. Тэгэхээр Пакистантай сөргөлдөөнтэй байгаа нөхцөлд Н.Моди ингэхээс аргагүй” гэжээ.

“Д.Трампын хувьд наймдугаар сараас өмнө Энэтхэгтэй харилцан ашигтай яриа хэлэлцээрт хүрэх шаардлагатай. Ингэж чадахгүй бол эдийн засагт нь сөрөг нөлөө үзүүлэн Д.Трампын хувьд тусгүй юм болно. Д.Трампын хувьд ч ийм олон орон зайд маневр хийхэд хэцүү” гэж Д.Абзалов хэлжээ.

“Гэхдээ Д.Трампын улс төрийн үйлдлүүдийг харахад, тэр эхлээд сүржин мэдэгдэл хийгээд дараа нь ухарч зөөлөрдөг. “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Д.Трамп, Н.Моди хоёр уулзахаар төлөвлөж байгаагаас үзэхэд энд талууд ямар нэг тохиролцоонд хүрч болох юм” гэж Волхонский хэлсэн байна.

Энэтхэгийн Сангийн сайд үүний өмнө АНУ-аас оруулж ирдэг алим, бүйлс, грек самар, вандуй, байцай зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний татварыг нэмж байгаагаа мэдэгдсэн юм.

Х.Өлзийбаяр "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна 1 цаг 32 мин ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав 1 цаг 46 мин Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна 2 цаг 52 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ 3 цаг 39 мин Парис хот руу аялах азтанууд тодорлоо 3 цаг 57 мин Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ 6 цаг 2 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 7 цаг 46 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 8 цаг 13 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 10 цаг 55 мин Эрх чөлөөний үнэ цэнэ 11 цаг 6 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл 11 цаг 22 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ 11 цаг 34 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 11 цаг 40 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 11 цаг 46 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 11 цаг 50 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ Өчигдөр 17 цаг 17 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ Өчигдөр 16 цаг 21 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна Өчигдөр 13 цаг 29 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ Өчигдөр 13 цаг 11 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ... Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 ...
Top