x

Оюутолгойн гэрээг сайжруулахад улс төрийн соёл хэрэгтэй

Гэрэл зургийг Montsame

Өчигдөр Улсын ерөнхий прокурорын газраас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай мэдээллээ. Тэднийг Оюутолгойн гэрээг үзэглэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, АТГ-аас мөрдөн шалгаж байсан билээ. АТГ-ыг уг хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналаа прокурорт хүргүүлснийг прокурор шүүхэд шилжүүлжээ.

Ингэхдээ чухам ямар нотлох баримтад үндэслэж тэдний гэм бурууг тогтоосон, ямар үйлдэл, эс үйлдлийг нь гэмт хэрэг гэж нотолсон талаар товч боловч мэдээлэл хийсэнгүй. Буруутгаж байгаа зүйл нь өнгөрөгч сард (тавдугаар сарын 29-нд) УИХ-ын ЭЗБХ-нд танилцуулсан Оюутолгойн гэрээний хэрэгжилтэд шалгалт хийсэн УИХ-ын ажлын хэсгийн тайлан юм байна гэж ойлгохоор байна.

Жил гаруй хугацаанд ажилласан ажлын хэсэг “Монголын тал 2055 он хүртэл Оюутолгой төслөөс ердөө 31 хувийн ашиг хүртэх юм байна. Төслийн 34 хувийн зэзэмшдэг атлаа өнөөдрийг хүртэл 1,79 тэрбум долларын өрөнд оржээ. Үүний хүү нь 541 сая доллар болж өссөн байна” хэмээн дүгнэсэн билээ.

Үүний улмаас УИХ-ын гишүүд “Рио Тинто Монголын төрийн толгой дээр гараад суучихжээ. Хувьцаа эзэмшигчээ өрөнд оруулдаг ямар хөрөнгө оруулагч байсан юм. Рио Тинто бол хөрөнгө оруулагч биш, мөнгө хүүлэгч компани” гэх мэтээр дэлхийгээр нэг хашгирч байна. (Юуны төлөө "дэлхий хавтгай" гэж ярьдаг билээ дээ)

Тухайлбал, Оюутолгой төслөөс "Рио-Тинто" компани 2017 онд 744 сая ам.долларын өгөөж хүртсэн бол Монгол Улс 175 сая ам.долларын ашиг хүртжээ. (Менежментийн төлбөрт 133 сая ам.доллар, өртөг дэх мэргэжлийн үйлчилгээнд 69 сая ам.доллар, xувь нийлүүлэгчдийн зээлийн хүүнд 470 сая ам.долларыг манай талаас суутгасан) “Хоёр тал ийм харьцангүй ашигтай ажилласан нь "Рио-Тинто" хөрөнгө оруулагч компани биш, харин мөнгө хүүлэгч компани. Энэ компанийг хөрөнгө оруулагч гэж дөвийлгөх хэрэггүй” гэж Х.Болорчулуун гишүүн хэлсэн байдаг. Зээл авсан бол хүүгээ төлөхөөс яахав, менежмэнтийг нь ашигласны хувьд төлбөрөө төлөхөөс ч яахав. Энэ бол ердөө гэрээний нөхцөл юм л даа.

Харин нөгөө төлөөс ямар үр дүн харагддаг вэ гэхээр "Рио Тинто" компани өнгөрсөн хугацаанд Оюутолгой төсөлд нийтдээ 12 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулжээ. Үүнээс гурван тэрбумыг нь хувьцааны буюу өөрийн хөрөнгөөр, зургаан тэрбумыг гадаадын 15 том банкны зээлээр, дөрвөн тэрбумыг төслийн санхүүжилтээс хийсэн (УИХ-ын ажлын хэсгийн тайлан) гэсэн байна.

Хоёр талын ашиг, алдагдлын ялгаа ердөө л энэ. Нэг нь хөрөнгөө оруулсан, нөгөө нь зээл авсан. Хөрөнгө оруулагчид хувьцааныхаа тодорхой хувийг борлуулах замаар, эсвэл банкнаас зээл авах замаар л хөрөнгө босгодог. Энэ бол бизнесийн хууль. Түүнээс биш тэнгэрээс унаад, эсвэл газраас ургаад ирдэг мөнгө гэж байхгүй. Тэдний хэрхэн мөнгө босгосон нь маньд бол пад ч үгүй хэрэг. Үүнийг “Оюутолгойг барьцаанд тавьчихсан байна штээ” гэж хашгирах нь мань мэтийн л мунхаг оюунд найдсан тархи угаалт юм даа.

Мөн Оюутолгой компани 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 18 тэрбум долларын борлуулалт хийжээ. Энэ мөнгөний тэн хагас нь буюу 9.1 тэрбум доллар нь Монголын эдийн засагт шингэсэн байна. Тодруулбал, зургаан хувь нь үндсэн болон гэрээт ажилчдын цалинд, 19 хувь нь төрийн байгууллагуудад татвар, хураамж, төлбөр хэлбэрээр, 75 хувь нь Монголын 800 гаруй ханган нийлүүлэгч компаниудаас авсан бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрт явсан байна. Харин нөгөө хагас нь тоног төхөөрөмж зэрэг үндсэн болон эргэлтийн хөрөнгө худалдан авах, менежмент болон захиргааны, бусад зардалд зарцуулагджээ.

Оюутолгой компани 2029 он хүртэл хөрөнгө оруулалтаа нөхөж чадахгүй, Монголын Засгийн газар ч гэсэн зээлээр бүрдүүлсэн 34 хувиа хүүтэй нь төлж барагдуулахаас нааш ногдол ашиг авахгүй гэдгийг “Эрдэнэс Оюутолгой” компани мэдээлжээ. Гэсэн ч тэр хүртэл гэрээ хүчин төгөлдөр хэвээр байвал төслийн үр ашиг Монголын эдийн засагт үлдсээр л байх болно.

Эдүгээ далд уурхайн бэлтгэл ажил ид явагдаж, 16 мянга гаруй хүн ажиллаж байгаагаас 93 хувь нь монголчууд. (2023 онд далд уурхайн бүтээн байгуулалт дуусч, олборлолт эхлэхээр Оюутолгойн уурхайд 6000 орчим хүн л тогтмол ажиллана) Ханган нийлүүлэгчдийг оролцуулвал Монголын 45 мянган хүн энэ төсөлд хамрагдаж, ар гэрээ авч явж байна. Өмнөговь аймагт л гэхэд энэ хугацаанд 400 сая долларын хөрөнгө оруулалт хийгдэж, Ханбогд сум орчин үеийн хот болох сууриа тавиад байгаа. Хамгийн гол нь Монголын залуучууд мэргэжлийн хувьд олон улсын түвшинд мэргэшин дадлагажиж байна. Энэ л төслийн үр ашиг юм даа.

Оюутолгой төслийг битгий зогсоогооч ээ гээд байдаг нь ийм учиртай. Харин гэрээнд өөрчлөлт оруулах бол хоёрдугаар асуудал. Хэрвээ алдаа эндэл, сул тал байна гэж үзвэл тэр талаараа хөрөнгө оруулагчтайгаа зөвшилцөөд шаардлагатай нэмэлт, засваруудыг хийгээд, сайжруулаад явж болох зүйл. Хамгийн гол нь үүний тулд бидэнд улс төрийн соёл хэрэгтэй. Хөрөнгө оруулагчаа элдвээр зүхээд, шахаж дарамтлаад байвал хэн ч бидэнтэй хамтрахыг хүсэхгүй нь тодорхой.

Сануулахад Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол хоёр талын бизнесийн гэрээ. Энэ тохиолдолд хэн илүү хувь эзэмшиж байгаа нь менежмэнтээ хийдэг. Түүнээс биш "Рио Тинто" Монголын Засгийн газрын толгой дээр гараад эсвэл, Засгийн газар "Рио Тинто"-гийн толгой дээр суух асуудал байхгүй. Тэр тусмаа дураа хүрэхээр лиценз олгочихоод дургүйгээ хүрэхээр хураагаад авчихдаг, дарлаад сууж байдаг үндэсний хэдэн компаниудтай адилгүй.

Хоёр тал адил тэгш эрхтэйгээр хэлэлцээрт оролцож гэрээ байгуулсан учраас аль аль талдаа хүндэтгэлтэй хандах учиртай. Тэгж байж бизнес явна. Үгүй бол зогсоно. Тиймээс манай улстөрчид Оюутолгойгоор улс төр хийхээсээ өмнө эхлээд ямар үр дүнд хүрэх гэж байгаагаа ярилцаж тооцоолоод, дараа нь түүндээ хүрэх арга замаа эрүүл саруул ухаанаар эрж хайх ёстой болов уу.

Өчигдөр Монголын мэдээллийн сайтуудаар “Рио Тинто компанийн хэрэгжүүлж байгаа “Оюутолгой” төсөлтэй холбоотой хэргийг шалгахад Австралийн хууль, хяналтын байгууллагууд хамтран ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлсэн” тухай мэдээлсэн байна. Энэ ч гэсэн зүй ёсны зүйл. Яахаараа хоёр талын гэрээний маргаан (энэ тохиолдолд Монголын Засгийн газар ч гэсэн бизнесийн хамтрагч болохоос шийдвэр гаргагч биш гэдгийг хэлсэн) дээр хөндлөнгийн нэг улсын (Рио Тинто компанийн менежмэнтийн төв нь Австралид байдаг) хуулийн байгууллага орж ажиллах ёстой гэж.

Эрүүгийн хэрэг байлаа ч эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай хоёр улсын гэрээ байхгүй бол аль ч улс хөдлөхгүй. Харин манай нөхөд яаж сэтгэхээрээ Австралийн талд тийм хүсэлт тавьж чаддаг байна аа. 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Юун Ялта, юун дэлхийг хуваах! 2 цаг 14 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 2 цаг 20 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 2 цаг 24 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 3 цаг 9 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 3 цаг 22 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 9 цаг 39 мин Мэдээж “Ар нь түүз!” 9 цаг 50 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 10 цаг 8 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 10 цаг 16 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 10 цаг 19 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 10 цаг 24 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 10 цаг 29 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 10 цаг 34 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ Өчигдөр 18 цаг 11 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна Өчигдөр 18 цаг 07 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Өчигдөр 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Өчигдөр 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо
Top