x

Хүнс, тэжээлийн дэмжлэгийг нэн шаардлагатай өрхүүдэд үзүүлнэ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/186 дугаар тушаалаар “Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх журам”-ыг шинэчлэн баталсан.

Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх иргэний мэдээллийг 2025 оны 9 сард шинэчилсэн тул одоо Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагдаж байгаа өрхүүд өөрчлөгдөж, нэн шаардлагатай өрхүүдэд үйлчилгээг үзүүлнэ.

Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагдах өрхийн босго оноо 180 болсон. Мөн эдгээр өрхийн гишүүдэд сард олгох дэмжлэгийн хэмжээг нэг хүүхдэд 8000 төгрөг байсныг 12000 төгрөгөөр, насанд хүрсэн нэг гишүүнд 16000 төгрөг байсныг 20000 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо.

Шинэчлэгдсэн журамд дараах зохицуулалт туссан

  • Өрхийн гишүүнээс хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай боловч хөдөлмөр эрхлээгүй гишүүнд үйлчилгээг олгохгүй;
  • Хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхэлж байгаа гишүүнд хөдөлмөр эрхлэлтийг урамшуулах зорилгоор үйлчилгээг үзүүлэх;
  • Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд олон жил хамрагдсан эсхүл өрхийн амьжиргааны түвшин дээшилсэн өрхийг энэ үйлчилгээнд хамруулахгүй харин хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамруулах;
  • Ядуу өрхүүдэд чиглэсэн өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж өрхтэй ажиллах, хүүхдүүдийг сургууль цэцэрлэгт хамруулах, эрүүл мэнд, боловсролын хөтөлбөрт хамруулах;
  • Ийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн тэжээн тэтгэх хүүхэдгүй ганц бие харж хандах хүнгүй ахмад настанд түлээ, нүүрсний хөнгөлөлт үзүүлэх;
  • Хоол тэжээлийн дутмагшлын улмаас хүнд хэлбэрийн тураалтай хүүхэд болон гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг судлан үйлчилгээнд хамруулах;
  • Халамжаас хөдөлмөрт бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэдийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамруулах зэрэг болно.
  • Шинэчлэн баталсан энэхүү журам 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Биткоины ханш 6.4 хувиар өсөв 35 мин Украинд зориулан 4 тэрбум ам.долларын зэвсэг худалдан авна 37 мин “Хасын хүлэгүүд” баг Тайваньд ээлжит тоглолтоо хийнэ 38 мин "Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт хэлэлцүүлэг болно 39 мин Д.Трамп: Путин Украины дайныг зогсоох хүсэлтэй байна 40 мин Ерөнхийлөгчийн Италид хийсэн төрийн айлчлал өндөрлөж, харилцааг “Стратегийн түншлэл”-д хүргэлээ 41 мин Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэл цахим хөгжил, инновацын салбарт өргөжөнө 42 мин Манай улсад 138 орны 37 мянга гаруй иргэн оршин сууж байна 43 мин Хүнс, тэжээлийн дэмжлэгийг нэн шаардлагатай өрхүүдэд үзүүлнэ 50 мин “Foodex Japan 2026” олон улсын хүнсний үзэсгэлэн Токио хотод болно 51 мин 15 дугаар сургуулийн 640 суудалтай өргөтгөл ашиглалтад орлоо 52 мин Хандивын барилдааны орлогоор ЭХЭМҮТ-ийн Алсын зайн сургалтын төвийг шинэчилнэ 53 мин Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын талаар нээлттэй хэлэлцүүлэг боллоо 56 мин Өсвөрийн шигшээ баг Сочид болох лигийн аваргад оролцоно 58 мин Элсэлтийн өвлийн шалгалт өнөөдрөөс албан ёсоор эхэллээ 1 цаг 1 мин Монголын жүдочид Токиогийн их дуулгад оролцохоор мордлоо 1 цаг 1 мин Хамгийн ихээр худалдагддаг онгоцны элдэв асуудлаас болж Airbus-ийн хувьцаа 11%-иар уналаа 2 цаг 17 мин Путин, Уиткофф нар Кремльд таван цаг хэлэлцсэн ч уулзалтын дэлгэрэнгүйг нууцлав 2 цаг 21 мин Их Британийн эдийн засгийн уналт Ерөнхий сайдын рейтингийг бууруулж байна 2 цаг 26 мин УИХ өнөөдрийн хуралдаанаар гурван чухал хуулийн төслийг хэлэлцэнэ 2 цаг 55 мин
iИх уншсан
Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Үндэслэлгүй үнэ УИХ-ын даргын төөрүүлсэн Дэгийн даргын томилгоо МАН-ынхан “Манай даргыг нуувчинд нь нухах гэж байна” гээд ху... Монголын ард түмний амин зуулга юу юм бэ Хөрөнгө оруулалтын санал боловсруулах сургалт, уулзалт зохио... МУИС-ийн багш нар япон хэлийг 9000 гаруй оюутанд заажээ Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... МОНЦАМЭ агентлаг солонгос хэлний редакц байгуулж, мэдээгээ т... АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Украины дайныг зогсоох төлөвлөгөөг хэлэлцэх уулзалт ирэх дол... “Physical: Asia” шоуны монгол багтай аялал жуулчлалын чиглэл... “Alibaba” хиймэл оюун ухаант “Quark” нүдний шилээ танилцуулж... А.Амартүвшин: “Тавантолгой түлш”-ийн дээжүүдийн бүх шинжилгэ... “Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэ... Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх... Энэтхэг Монголын коксжих нүүрсийг импортлохоор судалж эхэллэ... Янжуурын утаа ярьж суух цаг яг мөн үү? Төмөр хайсанд орооцолдсон бугыг авран байгальд нь тавьжээ
Top