x

Манай улсад 138 орны 37 мянга гаруй иргэн оршин сууж байна

Монгол Улсад энэ оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар 138 улсын 37097 иргэн албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй байна.

Тодруулбал, АНУ-ын 1175, БНСУ-ын 1777, БНЭУ-ын 2278, ОХУ-ын 3020, БНХАУ-ын 22868, бусад улсын 5979 иргэн байгааг ГИХГ мэдээллээ.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо манай хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байх боломжтой ажээ. Одоогоор манай оронд хувийн хэргээр оршин сууж буй гадаад иргэдийн тоо нийт хүн амын 1.05 хувийг эзэлж байгаа бөгөөд үүнээс БНХАУ-ын иргэд 0.64, ОХУ-ынх 0.08, БНЭУ-ынх 0.06, БНСУ-ынх 0.05, АНУ-ын иргэд 0.03 хувийг эзэлж байна.

Оршин суух бүртгэлтэй гадаадын иргэдээс 585 нь албан, 19092 нь хөдөлмөр эрхлэх, 5304 нь суралцах, 5804 нь хөрөнгө оруулах зорилгоор, 1767 нь цагаач, 140 нь шашны, 3260 нь гэр бүлийн, 1145 нь бусад зорилгоор иржээ.

ГИХГ нь Монгол Улсад оршин сууж буй гадаадын иргэдийн бүртгэл хяналтын тоон мэдээллийг байгууллагын албан ёсны цахим сайт (immigration.gov.mn)-ын “Нээлттэй мэдээлэл” цэсэд сар бүр тогтмол нийтэлдэг. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд тус цахим сайтад хандаж мэдээлэл авах боломжтой юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Биткоины ханш 6.4 хувиар өсөв 35 мин Украинд зориулан 4 тэрбум ам.долларын зэвсэг худалдан авна 37 мин “Хасын хүлэгүүд” баг Тайваньд ээлжит тоглолтоо хийнэ 38 мин "Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт хэлэлцүүлэг болно 39 мин Д.Трамп: Путин Украины дайныг зогсоох хүсэлтэй байна 40 мин Ерөнхийлөгчийн Италид хийсэн төрийн айлчлал өндөрлөж, харилцааг “Стратегийн түншлэл”-д хүргэлээ 41 мин Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэл цахим хөгжил, инновацын салбарт өргөжөнө 42 мин Манай улсад 138 орны 37 мянга гаруй иргэн оршин сууж байна 43 мин Хүнс, тэжээлийн дэмжлэгийг нэн шаардлагатай өрхүүдэд үзүүлнэ 50 мин “Foodex Japan 2026” олон улсын хүнсний үзэсгэлэн Токио хотод болно 51 мин 15 дугаар сургуулийн 640 суудалтай өргөтгөл ашиглалтад орлоо 52 мин Хандивын барилдааны орлогоор ЭХЭМҮТ-ийн Алсын зайн сургалтын төвийг шинэчилнэ 54 мин Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын талаар нээлттэй хэлэлцүүлэг боллоо 56 мин Өсвөрийн шигшээ баг Сочид болох лигийн аваргад оролцоно 58 мин Элсэлтийн өвлийн шалгалт өнөөдрөөс албан ёсоор эхэллээ 1 цаг 1 мин Монголын жүдочид Токиогийн их дуулгад оролцохоор мордлоо 1 цаг 1 мин Хамгийн ихээр худалдагддаг онгоцны элдэв асуудлаас болж Airbus-ийн хувьцаа 11%-иар уналаа 2 цаг 17 мин Путин, Уиткофф нар Кремльд таван цаг хэлэлцсэн ч уулзалтын дэлгэрэнгүйг нууцлав 2 цаг 21 мин Их Британийн эдийн засгийн уналт Ерөнхий сайдын рейтингийг бууруулж байна 2 цаг 26 мин УИХ өнөөдрийн хуралдаанаар гурван чухал хуулийн төслийг хэлэлцэнэ 2 цаг 55 мин
iИх уншсан
Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Үндэслэлгүй үнэ УИХ-ын даргын төөрүүлсэн Дэгийн даргын томилгоо МАН-ынхан “Манай даргыг нуувчинд нь нухах гэж байна” гээд ху... Монголын ард түмний амин зуулга юу юм бэ Хөрөнгө оруулалтын санал боловсруулах сургалт, уулзалт зохио... МУИС-ийн багш нар япон хэлийг 9000 гаруй оюутанд заажээ Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... МОНЦАМЭ агентлаг солонгос хэлний редакц байгуулж, мэдээгээ т... АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Украины дайныг зогсоох төлөвлөгөөг хэлэлцэх уулзалт ирэх дол... “Physical: Asia” шоуны монгол багтай аялал жуулчлалын чиглэл... “Alibaba” хиймэл оюун ухаант “Quark” нүдний шилээ танилцуулж... А.Амартүвшин: “Тавантолгой түлш”-ийн дээжүүдийн бүх шинжилгэ... “Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэ... Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх... Энэтхэг Монголын коксжих нүүрсийг импортлохоор судалж эхэллэ... Янжуурын утаа ярьж суух цаг яг мөн үү? Төмөр хайсанд орооцолдсон бугыг авран байгальд нь тавьжээ
Top