x

Казакстанчууд өнөөдөр Ерөнхийлөгчөө сонгоно

78 настай Назарбаев гуравдугаар сард ерөнхийлөгчийн суудлаас огцрох гэнэтийн шийдвэр гаргаж, парламентын спикер Касым Жомарт Токаевыг залгамжлагчаараа томилсон юм. Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн даруйдаа Токаев хамгийн түрүүнд улсын нийслэл Астанагийн нэрийг Нур-Султан болгон өөрчилсөн билээ.

Дөрөвдүгээр сард Токаев ээлжит бус сонгууль зарласнаа “эрх мэдэл шилжүүлэх үйл явцын эргэлзээг арилгах зорилготой” хэмээн тайлбарласан байна. Ерөнхийлөгчийн сонгуульд түүнтэй зургаан хүн өрсөлдөж байгаа ч тэдний хэн нь ч хүчтэй өрсөлдөгч биш.

Харин энэ хооронд Назарбаев эрх мэдлээ баталгаажуулсаар байгаа. Тэр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, эрх баригч Нур Отан намын дарга хэвээр байна. Назарбаев тус улсын баялгийн сан дахь хяналтаа нэмэгдүүлжээ.

Гэвч өнгөрсөн хугацаанд Казахстан даяар иргэдийн эсэргүүцэл, бухимдал нэмэгдсээр байна. Нийслэлийн нэрийг солихыг эсэргүүцсэн шаардлагад 40,000 орчим хүн гарын үсэг зуржээ. Өнөөдөр болох сонгуулийг ч мөн хууль бус, бусад өрсөлдөгчдөд сонгуульд бэлтгэх боломж олгоогүй гэж үзсэн тэмцэгчид саналаа өгөхгүй бойкотлохыг иргэдэд уриалж байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд газрын тосны үнэ унаж, хөрш ОХУ-ын эдийн засаг өрнөдийн хоригт орсноор Казахстаны эдийн засаг сулраад байгаа нь иргэдийн бухимдал нэмэгдэхэд нөлөөлж байгаа юм.

Казахстаны Сонгуулийн Төв комисс энэ удаагийн сонгуулийг нээлттэй, шударга явуулахаа амлаж байгаа. Гэвч Токаевыг 72.7 хувиар ялна гэсэн урьдчилсан таамгийг тус комисс гаргажээ.

Ням гарагийн сонгуулийн өмнөхөн “Wake up, Kazakhstan” нэртэй хөдөлгөөн өрнөж эхэлсэн байна. Хөдөлгөөнийг санаачлагчид өмнө нь олон удаа эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж, баривчлагдаж, шийтгүүлж байсан идэвхтнүүд юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон байна 1 цаг 17 мин Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа 1 цаг 22 мин Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна 3 цаг 5 мин ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав 3 цаг 19 мин Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна 4 цаг 24 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ 5 цаг 11 мин Парис хот руу аялах азтанууд тодорлоо 5 цаг 29 мин Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ 7 цаг 34 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 9 цаг 18 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 9 цаг 45 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 12 цаг 27 мин Эрх чөлөөний үнэ цэнэ 12 цаг 38 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл 12 цаг 54 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ 13 цаг 6 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 13 цаг 12 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 13 цаг 18 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 13 цаг 22 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ Өчигдөр 17 цаг 17 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ Өчигдөр 16 цаг 21 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна Өчигдөр 13 цаг 29 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон...
Top