x

Цагаан ордны барилга 219 нас хүрлээ

"Тэнгэр бурхан энэ байранд хожим түүнд амьдрах хүмүүс  хамгийн шилдгээ илгээх болтугай гэж би залибарч байна. Энэ дээврийн дор зөвхөн шударга, ухаантай хүмүүс удирдаж байх болтугай”

Ерөнхийлөгч Жон Адамс

Анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон "Цагаан ордон"-г барих санааг гаргасан гэдэг. Тэр "Ерөнхийлөгчийн ажиллах байр, аж төрөх гэр бүгд нэг дор байх хэрэгтэй" гэж шийдсэн байна. Ингээд нийслэл Вашингтоны Пенсильвани дүүргийн хэсэг газрыг сонгожээ. Есөн алдартай зохион бүтээгчээр зураг төсөл гаргуулснаас Ирландад төрсөн Жеймс Хобан хэмээх уран барилгачийн зургийг сонгосон байна. 

Барилгыг Жоржониа хэв маягаар барьж ханыг нь тэнгисийн цагаан элсэн өнгийн чулуугаар барьж, урлажээ. Энэ нь цагаан ордны ханыг бат бөх болгохоос гадна, сайхан харагдуулдаг.  Цагаан ордны барилгын суурь тавигдаж, бүтээн босголтын ажил 1792 оны аравдугаар сарын 13-нд олон мянган цагаач буюу Африк гаралтай Америк иргэдийн хөлс хүчээр баригдаж эхэлжээ. Барилгын ажлыг 1800 оны зургаадугаар сарын 4-нд дуусгасан байна. Цагаан ордонд амьдарсан анхны Ерөнхийлөгч нь Жорж Вашингтон бус, Жон Адамс түүний эхнэр Абигейль байсан юм. АНУ-ын үе үеийн ерөнхийлөгчийн амьдарч байсан "Цагаан ордон"-нд түүхэндээ одоогоор 43 төрийн тэргүүн амьдарч иржээ.

Ерөнхийлөгчийн суух энэ барилгын ажилд нийт 2.4 сая ам.доллар зарцуулсан тооцоо байдаг. Цагаан ордон нэрийг тогтоон өгөх гэж мөн багагүй хугацаа өнгөрчээ. Эхэн үедээ "Ерөнхийлөгчийн ордон", "Ерөнхийлөгчийн харш", "Ерөнхийлөгчийн байшин" гэж нэрлэж байв. Виржинийн цагаан элсэн чулуугаар өнгөлсөн уг байр орчныхоо улаан боржингоор босгосон барилгуудаас онцгой ялгаран харагдаж байв. Тиймээс 1902 онд Теодор Рузвельтийн шийдвэрээр одоогийн "Цагаан ордон" нэрээ албан ёсоор авчээ.  XIX зууны турш барилгыг засаж сайжруулж ирсэн байна. тэр үеэс "Цагаан ордон"-ы цогцолборын зүүн, баруун жигүүр бий болжээ. Байшингийн интерьер солигдож, цахилгаан ба утас ч тавигдав. Трумен Ерөнхийлөгчийн үеэр 1948 онд байшинг бүрэн шинэчилж дуусчээ. Барилгын дор хоёр давхар подвал барьж, тэнд Ерөнхийлөгчийн гадаад улс төр, цэргийн ажиллагааны  ерөнхий штаб ажилладаг болов.

Цагаан ордон 1814 оны дайны үед Их Британий армийн галд өртөж байжээ. Энэ үед ерөнхийлөгч Жеймс Монро Цагаан ордныг дахин сэргээж дуустал буюу 1817 оны аравдугаар сар хүртэл нүүсэн байна.

Орчин үеийн Цагаан ордон нь олон нийтэд нээлттэй музей ч болдог. Ерөнхийлөгч бүрийн гэр бүл түүнд өөрсдийн дурсгалыг үлдээсэн байдаг. Тэнд Марта Вашингтоны сахарын сав, Абигейль Адамсын мөнгөн кофе чанагч, Эленора Рузвельтын  ариун цэврийн ширээ зэрэг бий.

Барилгын үндсэн хэсэг нь өнөөдөр хүртэл орон сууц бөгөөд Ерөнхийлөгчийн амьдрах гэр нь барилгын хоёр давхарт байрлана. Ордоны барилгын зүүн жигүүрт номын сан, нэгдсэн гал тогоо, бусад албаны ажилтнуудын өрөө байрладаг. Ерөнхийлөгчийн хооллох өрөө харин тусдаа байна. Бүх Ерөнхийлөгч нарын түүхэн шийдвэр гаргаж байсан домогт Зууван тасалгаанаас эхлэн бүх захиргааны байрууд нь баруун жигүүрт байрлажээ. Ерөнхийлөгч бүрийн гэр бүл энэ төрийн өргөөнд ямар нэгэн өөрчлөлт оруулж ирсэн байна. Гэхдээ бүх өөрчлөлтийг  түүхэн өвийг хадгалах хорооны мэргэжилтнүүдтэй зөвлөлддөг.

Цагаан ордныг хадгалах хороог  уламжлалын дагуу АНУ-ын тэргүүн хатагтай толгойлдог. Тухайлбал, Цагаан ордонд 1969-1974 онд сууж байсан тэргүүн хатагтай Пат Никсон Ногоон өрөө, Хөх өрөө, Улаан өрөөг сэргээн засварлажээ. Тэрээр 600 гаруй бараа бүтээгдэхүүн худалдан авч байсан гэдэг. Түүний нөхөр Ричард Никсон хуучин усан бассейныг шинэчилсэн байна.

Өнөөгийн Цагаан ордон нь зургаан давхар, нийтдээ 5100 м2 талбайтай, 132 өрөө, ариун цэврийн өрөөнүүд, 25412 хаалга, 147 цонхтой, 28 камин зуухтай. Түүнчлэн найман шат, гурван цахилгаан шатнаас гадна теннисийн талбай, боулингийн өрөө, кино театр, гүйлтийн зам, усан сан бий.

Үдийн зоогийн өрөө, зууван шаргал өрөө, хурлын танхим зэрэг олон сайхан өрөө танхимтай ажээ. Ямар нэгэн аюултай нөхцөл байдал бий болбол ерөнхийлөгч болон түүний гэр бүлийг аюулгүй байлгах үүднээс цагаан ордонд нууц хонгил хийсэн байдаг. Анх 32 дахь ерөнхийлөгч Франклин Рузвельт "Сувдан эрэг"-ийн дайралтын дараа үүнийг санаачилж, цагаан ордны доор бариулсан гэдэг. Цагаан ордны төв хэсэгт АНУ-ын “тэргүүн гэр бүл” амьдарч тэнд албаны болон баяр наадамын элдэв арга хэмжээг явуулдаг.

1820 онд АНУ-ын 5 дахь ерөнхийлөгч Жеймс Монрогийн охин Мариа Монро Самуэль гэх залуутай цагаан ордонд хуримаа хийж байжээ. 1828 онд 6 дахь ерөнхийлөгч Жон Квинси Адамсийн отгон хүү цагаан ордонд хуримаа хийж, 1886 онд ерөнхийлөгч Гровер Кливленд өөрөөсөө 28 насаар дүү Френсис Фолсом гэх бүсгүйтэй мөн л цагаан ордонд гэрлэлтээ батлуулсан байна. Харин 1971 онд 37 дахь ерөнхийлөгч Ричард Никсоны охин Трикиа Никсон цагаан ордны цэцэрлэгт хуримаа хийж, телевизээр шууд дамжуулж байв.

Цагаан ордны цогцолборт Ягаан цэцэрлэг, Жаклин Кеннедийн цэцэрлэг, Хойд ба Өмнөд нуга багтдаг. Цагаан ордоны цэцэрлэгт хүрээлэн нь 18 акр буюу 7.3 га талбайг эзлэн оршино. Ягаан цэцэрлэгийг 1913 онд 28-р Ерөнхийлөгчийн эхнэр Эллен Вильсон бий болгуулсан гэдэг. Харьцангуй бага (38 х18 метр) талбайтай цэцэрлэг маш үзэсгэлэнтэй түүнийг хүндэт зочдыг угтан авах, Ерөнхийлөгчийн нийтэд хандсан үг хэлэхэд ашигладаг. Энэ ягаан цэцэрлэгт Ерөнхийлөгч Рональд Рейган АНУ-ын албан ёсны бэлгэдлийн цэцэг нь сарнай гэсэн хуулинд гарын үсгээ зурж байлаа. Ордны зүүн талын цэцэрлэгийг 35 дахь Ерөнхийлөгчийн эхнэр Жаклин Кеннедийн нэрээр нэрлэжээ. Тэрээр ордны цэцэрлэгүүдийг  сэргээхээр идэвхтэй ажиллаж байлаа.

Цагаан ордны цогцолборт Эйзенхауэр-билдингийн байр хамаарна. Тэнд Ерөнхийлөгчийн аппарат ажилдаг. Жуулчид их очдог газар байлаа. 2001 оны террорист халдлагын дараа Цагаан ордны хамгаалалтыг чангатган  түүнийг үзэж сонирхоход хязгаарлалт хийжээ. Цагаан ордон нь уран барилгын түүхэн дурсгал гэдгээрээ АНУ-д  Эмпайр Стейтс Билдинг цамхгийн дараа орсон алдар нэртэй.

Цагаан ордны цогцолборт Ягаан цэцэрлэг, Жаклин Кеннедийн цэцэрлэг, Хойд ба Өмнөд нуга багтдаг. Цагаан ордоны цэцэрлэгт хүрээлэн нь 18 акр буюу 7.3 га талбайг эзлэн оршино.

Ягаан цэцэрлэгийг 1913 онд 28-р Ерөнхийлөгчийн эхнэр Эллен Вильсон бий болгуулсан гэдэг. Харьцангуй бага (38 х18 метр) талбайтай цэцэрлэг маш үзэсгэлэнтэй түүнийг хүндэт зочдыг угтан авах, Ерөнхийлөгчийн нийтэд хандсан үг хэлэхэд ашигладаг. Энэ ягаан цэцэрлэгт Ерөнхийлөгч Рональд Рейган АНУ-ын албан ёсны бэлгэдлийн цэцэг нь сарнай гэсэн хуулинд гарын үсгээ зурж байлаа. Ордны зүүн талын цэцэрлэгийг 35 дахь Ерөнхийлөгчийн эхнэр Жаклин Кеннедийн нэрээр нэрлэжээ. Тэрээр ордны цэцэрлэгүүдийг  сэргээхээр идэвхтэй ажиллаж байлаа.

Цагаан ордны цогцолборт Эйзенхауэр-билдингийн байр хамаарна. Тэнд Ерөнхийлөгчийн аппарат ажилдаг. Жуулчид их очдог газар байлаа. 2001 оны террорист халдлагын дараа Цагаан ордны хамгаалалтыг чангатган  түүнийг үзэж сонирхоход хязгаарлалт хийжээ. Цагаан ордон нь уран барилгын түүхэн дурсгал гэдгээрээ АНУ-д  Эмпайр Стейтс Билдинг цамхгийн дараа орсон алдар нэртэй.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон байна 2 цаг 20 мин Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа 2 цаг 25 мин Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна 4 цаг 8 мин ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав 4 цаг 22 мин Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна 5 цаг 27 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ 6 цаг 14 мин Парис хот руу аялах азтанууд тодорлоо 6 цаг 32 мин Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ 8 цаг 37 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 10 цаг 21 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 10 цаг 48 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 13 цаг 30 мин Эрх чөлөөний үнэ цэнэ 13 цаг 41 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл 13 цаг 57 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ 14 цаг 9 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 14 цаг 15 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 14 цаг 21 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 14 цаг 25 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ Өчигдөр 17 цаг 17 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ Өчигдөр 16 цаг 21 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна Өчигдөр 13 цаг 29 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ...
Top