x

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” үүдээ нээлээ

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олон улсын стандартад нийцсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Hотын захирагч С.Амарсайхан оролцсон юм. Энэхүү хөгжлийн төв нь БНХАУ-ын Засгийн газрын 35 сая орчим ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар баригдсан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын шийдэл, суурилуулсан тоног төхөөрөмж, техник хэрэгсэл зэргийг үзэж танилцсаныхаа дараа Хотын захирагч С.Амарсайхан “Олон улсын стандартад нийцсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан анхны сэргээн засах хөгжлийн төв өнөөдөр нээлтээ хийж байна. Дотроо хэвтэн эмчлүүлэх, бүх төрлийн усан эмчилгээ, хөдөлгөөнт эмчилгээ гээд олон төрлийн сэргээн засах эмчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байна. Мөн 180 гаруй мэргэжлийн эмч, ажилтантай анхны жишиг хөгжлийн төв болж байгаагаараа онцлогтой юм. Цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан спорт цогцолбор болон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын ажлыг эхлүүлнэ. Мөн зургаан аймагт ийм жишиг төвүүд баригдана. Энд хамгийн чухал анхаарах ёстой зүйл бол мэргэжлийн эмч, сувилагч, сэтгэлзүйч гээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй тулж ажиллах боловсон хүчний асуудал юм” хэмээлээ.

Шинээр нээгдсэн энэхүү төв нь 250 өвчтөн хүлээн авах ортой, мөн тооны хүүхдэд гадуур амбулатори эмчилгээ үзүүлэх хүчин чадалтай юм байна. Тус төв нь хүлээн авах тасаг, нөхөн сэргээлтийн тасагтай төдийгүй нөхөн сэргээлтийн сургалтын төвтэй аж. Өдөрт 500 хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчийн хамт сэргээн засах эмчилгээ, сургалтад хамруулах боломжтой юм байна. Мөн тус төвд хөдөө орон нутаг, алслагдсан дүүргээс ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг, эхийн хамтаар 14-21 хоногоор хэвтэн эмчлүүлэх боломжтой аж. Түүнчлэн нарийн багажийн шинжилгээ, оношлогоо, сэргээн засах хөдөлгөөн засал, ахуй засал, хэл заслын эмчилгээ, шаардлагатай туслах хэрэгсэл буюу протез, ортопед хийлгэн авах зэрэг олон үйлчилгээ авах боломжтой юм байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 15 цаг 17 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? 15 цаг 22 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 15 цаг 27 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 15 цаг 32 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 15 цаг 50 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 16 цаг 0 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 16 цаг 13 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 16 цаг 20 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 17 цаг 17 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 17 цаг 27 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 17 цаг 39 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 17 цаг 50 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно 18 цаг 43 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Уржигдар 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Уржигдар 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Уржигдар 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Уржигдар 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Уржигдар 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Уржигдар 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 16 цаг 11 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Кристофер Ноланы трауматай Одиссей Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ...
Top