Засгийн газрын ээлжит хуралдан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд Замын-Үүдэд баригдсан барилга, байгууламжуудыг ашиглаж эхлэх, нийтийн эзэмшлийн газруудыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудлыг цэгцлэх, мөн 2019-2020 оныг Хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарлав.
Салбар дундын ажлын төлөвлөгөөг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөр батлуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сайд С.Чинзоригт даалгалаа. Мөн хүүхдийн хөгжлийг дэмжих, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг сайжруулахад анхаарч, салбар бүртээ дэд ажлын төлөвлөгөө батлан хэрэгжүүлэхийг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.
Жилийн ажлын хүрээнд хүүхдийг аливаа хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, төр, төрийн бус байгууллага хамтран ажиллах зэргээр олон талт арга хэмжээ хэрэгжүүлхээр боллоо.
Мөн хүүхдийн мөнгийг зургаадугаар сарын нэгний өдрөөс олгоход шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсөвт зохицуулалт хийж шийдвэрлэх, мөнгөн тэтгэмж олгох ажлыг шуурхай зохион байгуулахыг сайд Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг нарт даалгав. Улсын хэмжээнд нэг сая хүүхэд хүүхдийн мөнгө авах аж.




Сэтгэгдэл (3)