x

С.Амарсайхан: 120 мянгатын яг энэ байршилд барилга байшин барихгүй

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 120 мянгатын 15, 16 дугаар байрны орчмын нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий талбай болох 2194 мкв газрыг "Номин холдинг" ХХК-д олгосон нь 2004 оноос хойш иргэд, оршин суугчдын бухимдлыг төрүүлээд байгаа юм. Уг асуудалтай холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Хотын захирагч С.Амарсайханд албан бичиг хүргүүлж, тухайн газрын зөвшөөрлийг цуцалж, ногоон байгууламжаар нь үлдээхийг хүссэн байна. Энэ дагуу өчигдөр  17 цагийн үеэд Хотын захирагч С.Амарсайхан тус газарт очиж, нөхцөл байдалтай танилцлаа.

Хотын захирагчийг очиход 15, 16 дугаар байрны иргэд, оршин суугчид байрныхаа гадаа суулт зарласан байдалтай хэд хонож /өнгөрөгч баасан гаригаас/ байгаагаа хэлээд “Олон жилийн турш нийтийн эзэмшлийн ногоон байгууламжаа авч үлдэхийн тулд өдөр шөнөгүй өөрсдийн хэмжээнд тэмцэж байна. Хувийн хэвшлийн монополь болсон компаниуд тодруулбал “Номин холдинг” ХХК бидний тайван амьдрах нөхцөл боломжийг алдагдуулж байна. Бид нар үүнийг яаж ч байсан хүлээн зөвшөөрөхгүй, хуучин хэвээр нь ногоон байгууламжаар нь авч үлдэхийн тулд эцсээ хүртэл тэмцэнэ” гээд Хотын захирагчаас энэ асуудалд гарц, шийдэл гаргаж өгөхийг хүссэн юм.

Хотын захирагч С.Амарсайхан “Анхнаасаа энэ газрын барилга байшин барь гэж газар олгодог асуудал нь буруу байна. Үүнээс болж иргэд, аж ахуйн нэгжийн хооронд маргаан үүсч, үл ойлголцох асуудал гарсан. Энэ асуудлыг бид хууль дүрмийн дагуу аль аль талыг харгалзан шийдвэрлэнэ. Гэхдээ яг энэ байршилд бол барилга байшин барих асуудал байхгүй. Хэрвээ барилга байшин барихаар болвол иргэд, оршин суугчдынхаа саналыг аваад аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор ерөнхий төлөвлөлтийн дагуу хууль дүрмийн дагуу цогцоор нь асуудлыг шийднэ. Тийм учраас та бүхэн энэ асуудалд санаа зоволтгүй тайван байж болно. Бид энэ асуудалд байнга анхаарал тавьж ажиллана. Харин хорооны иргэд та бүхэн энэ орчноо илүү ногоон байгууламж болгоход бүгд гар бие оролцоорой” гэв.

Хотын захирагч С.Амарсайхан тус хорооны иргэд болон Хан-Уул дүүргийн Засаг даргатай хамт тэр орчмын нутаг дэвсгэрээр явж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Энэ үеэр тэрбээр “Хоггүй цэвэр цэмцгэр орчинд амьдрах, хотын соёл гэдэг та бүхний хандлага, үйлдэл, оролцооноос л шалтгаална” гэж иргэдэд хэлсэн юм. Мөн тэрбээр тус хорооны Засаг даргад тухайн бүсэд худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдээр орчин тойрныхоо цэвэрлэгээг хийлгэх, байрны гаднах тоглоомын талбай болон бусад зам талбайд ногоон байгууламж тарихыг үүрэг болгосон юм.

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 120 мянгатын 15, 16 дугаар байрны оршин суугчид Хотын захирагчид өөрсдийг хүсэлтээ энэ үеэр уламжилсан. Тэд өөрсдөө санал санаачилга гарган, яг энэ маргаан үүсгээд байгаа газарт орчин үеийн шийдэлтэй цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зураг төсөл, төсөв, төлөвлөгөөг гаргаж, нийслэл, дүүрэг рүү албан ёсоор хандан тусламж дэмжлэг хүсэн хамтарч ажиллах саналтай байгаагаа гэдгээ илэрхийлсэн юм. Иргэдийн энэхүү санал санаачилгыг нийслэлийн зүгээс бүх талаар дэмжиж ажиллана гэдгээ Хотын захирагч илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.42.52)
    сүнсгүй зaлдаг нөхөр дөө тэнгэр нь мөд хаяна
    2019 оны 05 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 2 цаг 31 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 2 цаг 39 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 2 цаг 50 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 4 цаг 0 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 4 цаг 14 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 4 цаг 46 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 4 цаг 56 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Шакира Бишкект тоглолтоо хийлээ "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ
Top