x

“Пентатерра” ХХК-ийн уурхайд осол гарч хүний амь эрсэджээ

Өнгөрөгч пүрэв гариг буюу тавдугаар сарын 23-ны орой 23.10 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарангийн ам буюу “Пентатерра” ХХК-ийн талбайд осол гарч хүний амь эрсэджээ.

Уурхайн талбайд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Шарын гол уул уурхай” ХХК-ийн HOWO371 автомашины оператор Б нь хөрсний овоолгыг зөөж тээвэрлэн өмнө ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийж байгаад уурхайн ухаш руу машинтайгаа унаж осолдсон байна.

Осол гарсан мэдээллийн дагуу МХЕГ-ын даргын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Отгонхүүгээр ахлуулсан баг ослын шалгааныг тогтоож дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Мөн газар дээр нь мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, нөхцөл байдлыг давхар хянан дэмжлэг үзүүлэхээр МХЕГ-ын Байгаль орчин, геологи уул уурхайн газрын дарга Н.Батбаяр хамт ажиллажээ.

Ослын газарт Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Б.Ганхүүгээр ахлуулсан 10 аврагч, нэмэлтээр Дархан-Уул аймгийн аврах ангиас 10 аврагч, аймгийн цагдаа, хууль, хяналтын байгууллагаас ажиллаж байна.

МХЕГ-аас мэдээлснээр “Пентатерра” ХХК-ийн ашиглалтьн тусгай зөвшөөрлийн талбайд 2018 оны зургадугаар сарын 28-ны өдөр хяналт шалгалтыг хийхэд “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Цог өндөр-Арвижих” ХХК нь 2018 оны ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулаагүй олборлолтын үйл ажиллагаа явуулсан нь илэрсэн байна. Мөн,

-Нарангийн голын энгийн хамгаалалтын бүсэд хөрс хуулж, овоолго үүсгэн, эргэлтийн усан сан байгуулсан,

-тухайн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, уурхайн хөрс хуулалтын гадаад овоолгыг ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилийн гадна байрлуулсан,

-ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажиллаагүй,

-ус болон газар ашиглах гэрээг холбогдох байгууллагатай байгуулаагүй,

-уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав, тэмдэг тавиулаагүй зэрэг зөрчил илэрсэн тул Улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг нь зогсоосон юм байна.

2019 оны гуравдугаар сарын 20-ны өдөр МХЕГ-аас томилогдсон ажлын хэсэг тус компанийн талбайд хяналт шалгалтаар очиход үйл ажиллагаагаа зогсоосон байсан ба уурхайн хананы дагуу хагарал үүссэн байгааг илрүүлж Улсын ахлах байцаагчийн зөвлөмж хүргүүлжээ.

Гэвч тусгай зөвшөөрөл эзэмшигч уг зөвлөмжийг хэрэгжүүлэлгүйгээр дур мэдэн үйл ажиллагааг эхлүүлсэн нь осол гарах нөхцөл болсон хэмээн урьдчилсан байдлаар дүгнэжээ.

“Пентатерра” ХХК нь 2019 онд үйл ажиллагаа явуулах Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, ус болон газар ашиглах гэрээ байгуулаагүй, сум, орон нутгийн Засаг дарга, сумын байгаль орчны байцаагчид мэдэгдэлгүйгээр хууль зөрчин үйл ажиллагаа эхлүүлсэн байна.

Осол болсон ил уурхайн 21587 м2 талбайд дунджаар 6 метр гүнтэй ус тогтсон бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүн усны түвшинг багасгах шаардлагатай гэж үзсэний дагуу ус шавхан зайлуулах насосуудыг татан авчирч ажиллуулж байна. Одоогоор эрлийн ажил үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд тус уурхайн үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зогсоогоод байна.

МХЕГ-ын Хэвлэл мэдээллийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 16 цаг 3 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? 16 цаг 8 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 16 цаг 13 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 16 цаг 18 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 16 цаг 36 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 16 цаг 46 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 16 цаг 59 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 17 цаг 6 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 18 цаг 3 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 18 цаг 13 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 18 цаг 25 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 18 цаг 36 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно 19 цаг 29 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Уржигдар 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Уржигдар 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Уржигдар 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Уржигдар 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Уржигдар 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Уржигдар 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 16 цаг 11 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Кристофер Ноланы трауматай Одиссей Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ...
Top