x

Ирэх сарын 3-наас эхлэн Казахстан уруу шууд нислэг үйлдэнэ

Хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Кобландинтай уулзлаа. Уулзалтад Казахстан улсын элчин сайдын яамны зөвлөх А.Абишев, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ч.Бум-Эрдэнэ, НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр зэрэг албаны төлөөлөл оролцсон юм.

Уулзалтын эхэнд ирэх сарын 3-ны өдрөөс эхлэн хоёр улсын нийслэл хотын хооронд шууд нислэг үйлдэхээр болсон талаар Элчин сайд К.Кобландин хотын даргад дуулгасан юм. Мөн уулзалтаар ирэх сарын 4, 5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод “Казахстаны худалдаа, эдийн засгийн бизнес форум” зохион байгуулагдах талаар болон хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Хотын Захирагч С.Амарсайхан “Цаг заваа гарган хүрэлцэн ирсэнд талархаж байна. Агаарын тээврийн шууд нислэгтэй болж байгаа нь хоёр улсын хооронд аялал жуулчлал, соёлын харилцааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдолтой юм. Ирэх сард болох бизнес уулзалтад нийслэлийн зүгээс бүх талаар дэмжиж, хамтарч ажиллах болно” хэмээлээ.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд К.Кобландин Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханыг Нур-Султан хотод албан ёсны айлчлал хийхийг урьсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 13 цаг 6 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 13 цаг 10 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 13 цаг 11 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 13 цаг 39 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 13 цаг 41 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 13 цаг 45 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 13 цаг 49 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 13 цаг 57 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 14 цаг 0 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 14 цаг 12 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 14 цаг 24 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 14 цаг 28 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 14 цаг 29 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 16 цаг 6 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 16 цаг 7 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 16 цаг 19 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 16 цаг 20 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 16 цаг 24 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 16 цаг 25 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 16 цаг 30 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top