Өнгөрсөн оны 4-р сард болсон Монгол-Казахстаны Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар Астана-Улаанбаатар, Усть-Каменогорск-Өлгий-Ховд чиглэлийн нислэг нээх асуудлыг хэлэлцсэн билээ.
Казахстан, Монголын хооронд хийх шууд нислэгийн талаар олон жил ярилцаж байгаа ч ОХУ-ын агаарын зам зэрэг асуудлууд гарч хойшилсоор ирсэн. Харин удаан хугацаанд ярилцсаны үр дүнд ирэх зургаадугаар сараас Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэхээр болжээ.
Астана хот энэ онд шинэ агаарын зам нээж Прага, Токио, Улаанбаатар хотуудад шууд нислэг үйлдэхээр болсон байна. Ирэх зургаадугаар сарын 2-нд Астана - Улаанбаатар шууд нислэг эхлэхээр болсон байна. Нислэгийг "SCAT airlines" компани Лхагва, Ням гарагуудад "Boeing 737" онгоцоор үйлдэх аж.